-Twenty five-

273 40 5
                                    

Гадаа сэвшээ салхи үлээж энд тэндгүй дэнлүү хөөрч баяр наадам болж байгаа бололтой хүмүүс гудамжаар олноороо холхилдож байлаа. Хүүхдийн тэрэг түрж хэн хэнийх нь царайнд гуниг тодорсон хоёр залуус үг унагахаас эмээнэ. Хэдий тэдэн рүү ганц хоёр хүмүүс зэвүүцэж жихсэн харцаар төөнөж байсан ч тэд үүнд эмзэглэсэнгүй. Өдөр өнгөрч нар буусан ч гэсэн хотын гудам өдрөөс ялгаагүй гэрэлтэж гэгээлэг байх аж. Эцэг эхдээ хөтлүүлэн хөөсөн чихэр идсэн хүүхдүүд, гар гараасаа хөтлөлцөн хоорондоо инээлдэх хосууд тэдний дэргэдүүр зөрөлдөнө.

"Тэхён аа? Тэр сарыг хар даа?" Тэдний чимээгүй байдлыг эвдэн Жонгүг ам нээж тэнгэрт мэлтэлзэх сар луу заахад Тэхён түүний гарыг дагуулан харсаар саран дээр харцаа тусгав.

"Би энэ сарыг санаж байна. Чи тэр өдөр намайг их шоолж байсан"

Хамтдаа өнгөрүүлсэн хамгийн хөгтэй дурсамжуудын нэг.

"Ажлаасаа тарж ирчхээд гэрийн бүх гэрлийг унтрааж нүдийг минь таглаад нэг гоё зүйл үзүүлнэ гэж хэлээд тагт руу авч гарсан"

"Тэгээд би чамд тэр шөнийн сарыг харуулаад бэлэглэх гэж байсан зүүлтээ зүүж өгч чадалгүй унагаасан"

"Дараа нь чамайг шоолж инээж байсан минь саяхан юм шиг л санагдаж байх чинь"

Жонгүг сар луу ширтсэн хэвээр инээвхийлэхэд Тэхён сарыг харахаа болиод дэргэд нь нүдээ гэрэлтүүлэн зогсох залууг ширтэнэ. Оч гялбасан мэт түүний тунгалаг гэрэлтсэн нүдийг ажихдаа түүний зүрх яаж ийм хурдан хэмнэлд ордгийг гайхна.

"Тэр гэрт өнгөрүүлсэн бүх дурсамж сайхан. Жаргалтай, гунигтай, уйтгартай гээд л. Чи байсан болохоор энэ бүхэн нандин дурсамж болон үлдэж дээ" дуу нь сааралтан цаашаа ороход Жонгүг түүн рүү харан гараас нь атгалаа.

"Нэг л мэдэхэд нэг сар өнгөрнө. Намайг санахыг чинь мэднэ ээ. Гэхдээ битгий холын хол, эргэж ирэхгүй хүн шиг аашлаад бай. Ердөө ганцхан сар, тэгээд л чи охиноо харах болно"

Тэхёны царай барайж гүнээ санаа алдсаар"Ердөө ганцхан сар гэнэ шүү. Надад дэндүү удаан санагдаж байна. Чамаас ганц л хором холдчихвол цаг хэтэрхий удаан болчихдог. Чам руу залгахаас эмээж, өөрөөсөө улам холдуулах вий гэхээс үхтлээ айдаг. Чамаас салсан нэг жил.. хэдэн мянганжил шиг санагдаж сэтгэл хоосорсон. Нэг сар гэж байгаа боловч нэг сар миний сэтгэл эзгүйрэхийг би тэвчих нь юу л бол" хэмээн зөвхөн Жонгүгт сонсогдохуйц намдуу өнгөөр хэлэв. Тэхёны хувьд Жонгүгаас хол байна гэдэг хар дарсан зүүднээс ялгаагүй.

ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]Where stories live. Discover now