-Ten-

232 27 5
                                    

"НАДААС ХОЛД!! ТАВЬ ГЭЖ БАЙНА ШҮҮ. БОХИР ГАРАА НАДААС ТАТ!!"

"Жонгүгаа гуйж байна надад итгэ л дээ"

Тэдний хооронд томоохон хэрүүл маргаан үүсч байгааг сайн мэдэх биз. Тэхён түүнийг тэврэн тайвруулахыг хичээн уучлалт эрэх бол Жонгүг түүнээс холдох гэж чадлаараа зүтгэн орилож хашгичиж байсан юм.

"Өөдгүй амьтан! Нүднээс далд ор. Би таныг харахыг хүсэхгүй байна!"

"Жонгүгаа гуйя. Надад тайлбарлах боломж олгооч? Би чамаас гуйж байна"

" Надад ямар ч тайлбар хэрэггүй. Хэчнээн и-их итгэсэн билээ дээ?Үүний минь хариуг... и-ингэж барих байсан юм уу?"

"АЛИВ НАМАЙГ ТАВИАЧ!!!"

Жонгүг Тэхёныг хар хүчээрээ тавиур луу түлхэхэд дээр нь байсан эдлэлүүд Тэхёныг тойроод газар хагарна.

Уур гомдлоо тогтоож дийлээгүй бор үст ширээн дээрх хамаг хоол, аяга тавгийг гараараа буулгаж шидлэж эхлэх нь тэр.

"А-аа!"

Жонгүгийн дуу алдсан шалтгаан нь юу ч үгүй бутарсан аяганы хэлтэрхийнд гараа зүссэн бөгөөд үүнийг харсан Тэхён газраас босч салпетик барьсаар цусыг нь тогтоохыг хичээхэд бор үст салпетикийг авч шидээд

"ЭНДЭЭС ЯВ! ТАНЫГ ХАРАХААР НҮД ХОРСОЖ БАЙНА! ЯГ ОДОО ЗАЙЛ!"

"Би хаашаа ч явахгүй!! Чи миний хэлэхийг тайван сонсоод өгөөч!! Харсан бүхнийг чинь тайлбарлаж чадах болохоор битгий өөрийгөө гэмтээ!"

"Юуг?? Надад юуг тайлбарлана гэж?? Би бүхнийг өөрийн хоёр нүдээрээ харсан байхад юугаа зохиож ярих гээд байгаа юм!?"

"Чиний бодож байгаа шиг зүйл бишээ"

"Тэгвэл тэр эмэгтэй чинь хэн юм? Үнсэж таалж нялуун үгс шивнээд байсныгаа надад үгүйсгэх гээд байна уу? Том эндүүрч!"

"Жонгүг эхлээд хоёулаа тайвширч байгаад ярилцъя. Гарнаас чинь цус гараад байна шүү дээ!?"

"Замаас холдож үз!"

Үүднээс унтлагын өрөөний хана хүртэл өлгөөстэй тэдний зургуудыг Жонгүг хайр найргүй газар шидэх нь тэр. Зарим луу нь бүр хутга ч шиднэ.

"Болиод өгөөч Ким Жонгүг!! Гар чинь болохоо байх нь!"

Жонгүгийн цус булгилан урсаж байсан нь хачирхалтай. Яагаад гэвэл шуу хэсгийн судас руу нь шилэн эдлэлийн бутархай шигдчихсэн.

"ЯВААД ӨГ! ГУЙЖ БАЙНА ЯВААД ӨГ!! ТА НАМАЙГ ЮУ БОЛГОЖ ХАЯСНАА МЭДЭЖ БАЙНА УУ?!! ЯАГААД?? БИ ЮУГ БУРУУ ХИЙСЭН ГЭЖ?? МИНИЙ ЮУ ХАНГАЛТГҮЙ САНАГДСАН БОЛООД НАМАЙГ ХУУРЧ БАЙГАА ЮМ!!"

ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]Where stories live. Discover now