-Twenty two-

258 40 8
                                    

Өдөр бүр хурдтай ээлжлэн өнгөрч дараагийн долоо хоногтой нүүр тулжээ. Гэхдээ Жонгүг ажилдаа явахдаа Тэхёнд Гёныг аваачиж өгөх биш харин Тэхён гэрт нь ирж байдаг болжээ.

"Явахгүй байж болохгүй юу? ядаж ганцхан удаа?"

"Хэн болчихоод миний явах үгүйг заагаад байгаа юм? Чи зүгээр л охиноо сайн харахаа бод мэдэв үү" гэж хэг ёг хийсээр гарах гэтэл үүдэнд утсаар яриад таг зогсчихов.

"Яасан бэ явахгүй юм уу?"

"Ойлголоо тасгийн эмч ээ" гээд утсаа салган гадуурхаа тайлж эхлэхэд Тэхёг асуулт эрсэн харцаар харах аж.

"Тасгийн ахлагч л байна. Өнөөдөр миний оронд өөр хүн ажиллах юм шиг байна. Ирээд хэрэггүй гэж байна"

Үүнийг сонсоод Тэхёны инээд хүрээд явчихлаа. Ахиад зөвхөн гурвуулахнаа өөр хэн ч саад болохгүй гэртээ байх нь шүү дээ. Ийм байхад баярлалгүй яахав.

Жонгүг ярвайсаар буйдан дээрээ удирдлага бариад зурагт ширтээд суучихав.

Тэхён шалан дээр зузаан хөнжил дэвсчихсэн Гёнтой сайхан зугаацаж байхад түүний хөмсөг одоо ч нийлсээр. Магадгүй ахиад дүр эсгэж байж ч мэднэ.

"Чи хүүхэд хүйтэн шалан дээрээс аваач дээ. Ханиад хүрчихвэл чи хариуцах уу!?"

"Мэдээж би хариуцалгүй яах юм. Аав нь байхад ийм хөөрхөн охиноо хариуцахгүй гээд ч яах юм билээ. Тиймээ миний охин?"

Жонгүг түүн рүү муухай харсан ч нөгөөх нь тоосон ч юмгүй Гёныг эрхлүүлэх аж. Гёны яг л уйлдаг цаг нь байхад ингээд ход ход инээгээд хэвтэж байгаа нь хачин.

Тэр хоёрыг ажиглав. Яаж ч өө хайж уурлах гэсэн ч олдсонгүй. Дотроос нь халуун гал төөнөөд түүний хацрыг улайлгасан зүйл юу вэ гэвэл Тэхёны судасархаг гарын шуу, хажуунаасаа товойж харагдах хоолойны төвөнх байлаа. Жонгүг ч иймэрхүү зүйлүүдэд дуртай л даа.

"Чи их турчихсан харагдаж байна. Хоол сайн идэж байгаа биздээ? Цонхигор, бас нүдний чинь доогуур харлачихсан ер нь нэг л бишээ" гэчхээд урд нь ирээд зогсчихсонд Жонгүг бүлтийн гайхна.

"Яах гээд байна?! Хөөе хөөе тавиач! Чи намайг унагаалаа!! Хөөе яг одоо тавь гэж байна шүү! Чи үхэхийг хүсээ юу!!"

Тэхён энэ зөрүүд залууг гар дээрээ өргөн унтлагын өрөө рүү орох гэж байгаа юм. Их юм бодох хэрэггүй ээ юу болохыг хамтдаа харъя.

"Хөөш чи яах гээд байна аа! Би цагдаа дуудна шүү!"

Цагаан хөнжлөн дээр тавин хоёр талд гараараа тулан ойртсонд Жонгүг бүр л игдүүцнэ.

ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]Where stories live. Discover now