-Eighteen-

266 36 1
                                    

"Хөөх ингэж нэг юм чи намайг таньчихлаа"

"Та чинь их алдартай шүү дээ"

Энэ удаад Жонгүг түүн рүү эгцэлж хараад айх ч үгүй хэлэв. Харин Тэхёнд энэ нь тааламжтай санагдсан бололтой хэлээрээ хацраа түлхэн сонирхол тээсэн харцаар харах нь түүнийг ёжилж байна уу гэлтэй.

"Надад таньтай ярилцах сонирхол алга. Дуртай байгаа юм бол та түүнтэй найзлаж болно"

Урдаа байсан хундагаа нэг сайн хоослож аваад гарах гэтэл Тэхён түүний гарнаас зуурчих нь тэр.

"Байз. Чи намайг сонсохгүй байна! Бид ярилцах хэрэгтэй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд би чамайг санахын дээдээр санаж галзуурахаар шахсан. Тийм байтал ердөө л энэ үү? Арай хатуу хандаж байна гэж бодогдохгүй байна? Харгис биш гэж үү?"

Хэлэхийг хүссэн үгс бүхнээ урсгахыг хүсэв ч, даамжрах тусам хоолой нь хорсон зангирч байгааг тэр мэдэрч байлаа.

"Би.... ойлгохгүй байна"

"Хүлээ! Жонгүг яг одоо наанаа зогсооч?!"

"Чамайг харахаас нүд хорсож байна"

Жонгүг арай хийн түүний гарыг тавиулж тэр газраас үтэр түргэн зугтаах бол Тэхён түүний араас зогсолтгүй гүйх аж. Тэрээр Тэхёныг өөрөөс нь хол тасрахад зам дагуу такси барихыг оролдож эхэллээ.

Гэвч цөөхөн машинууд замаар өнгөрч байсан болохоор зогсох машин ховор байлаа. Ийн цаг алдах зуур Тэхён түүнийг ядах зүйлгүй гүйцээд ирэх бөгөөд хэдхэн метрийн цаанаас ирж байхад нь амжиж такси зогсоход Жонгүг ухасхийн суух нь тэр.

"Ахаа хурдан яваарай!"

Тэхён Жонгүгийг алдсан ч эргэлт буцалтгүй араас нь хөөцөлдөхөөр шийдэн хойноос мөн адил такситай явж байв.

"Тэр машиныг дагаад яв. Аль болох гүйцэж түрүүлэхийг хичээ!"

"Хөөх та чинь нөг---"

"Амаа татаад яв гэж байна шүү новш минь!!"

Жолооч эр шүлсээ залгилан хэлснээр нь хурдалж гарлаа. Гэхдээ яг ч гүйцэж түрүүлж чадсангүй.

Явсаар явсаар Жонгүг гэрийнхээ гадаа ирлээ. Жолоочид мөнгөө хурдхан шиг төлчхөөд гэр лүүгээ гүйх шахам орохыг завдахад түүнийг нэг хүн зогсоолоо.

"Жонгүг..."

"Яваач дээ! Яах гээд байгаа юм! Миний амьдралыг сүйрүүлж ханахгүй байна уу? Ингэлээ гээд юу өөрчлөгдөх юм!"

"Тийм ээ! мэдэж байна! Чамайг хуурснаа ч амьдралаа нурааснаа ч бүгдийг нь мэдэж байна! Гэхдээ..."

"Гэхдээ юу гэж?! Надаар яах гээд байгаагаа хэлээч!"

"... дотроос минь чамайг надаас нэхээд байна. Чи байхгүй болохоор амьдаараа тамлагдаж байгаа юм шиг өвдөөд байна. Чи дэргэд байхгүй болохоор... ус агааргүй мэт... амьдарч чадашгүй нь"

Жонгүг яг одоо түүний хамгийн өрөвдөлтэй төрхийг харж байлаа. Тэхён түүний нөхөр байхдаа хэзээ ч ийм дүр төрхтэй байгаагүй юмсан. Царай зүс нь гундаж, нүднийх нь гал цог бөхсөн мэт болсон байлаа.

"би ч гэсэн чамайг санасан"

Үүнийг сонссон даруйдаа Тэхёны нүд сэргэж "Юу?" гэх нь тэр.

"би чамайг санасан. Бас их үзэн ядсан. Одоо ч гэсэн үзэн ядаж байгаа болохоор... надаас холд. Дураараа наргиж цэнгэ. Хүссэн эмэгтэй хүнтэйгээ шөнийг өнгөрөө. Ханатлаа болз. Энэ л чиний хүсэл юм чинь"

"Үгүй ээ! Тийм биш. Зүүдэндээ ч тийм зүйл мөрөөдсөн удаагүй! Надад зөвхөн чи л хэрэгтэй. Эрт ирсэнгүй гэж гомдоллоод тэвэрдэг, над руу хараад инээгээд үнсдэг хүн... ганцхан чи болохоор. Би чамаас өөр юу ч хүсэхгүй"

"Харин би чамайг хүсэхгүй байна!" хэмээн хэлснийхээ дараа хаалгаа нээн орох гэтэл түүний гэрээс хачирхалтай чимээ сонстох нь тэр!

"Хүүхэд уйлаад байна уу даа?"

"Үгүй ээ чи буруу сонссон. Одоо эндээс яв. Үгүй бол цагдаа дуудна шүү!"

Үнэндээ Тэхён алдаж сонсоогүй юм. Энэ бол яах ч аргагүй нялх хүүхдийн уйлагнах чимээ байсан юм.

"Хөөе Жонгүг чи хаалган дээр юу хийгээд байна аа?! Орвол орооч дээ! Наадах чинь хэн бэ? Хөөх нөгөө алдарт Тэхён байна шдээ!!"

"Хусог ахаа! Чимээгүй байгаач!"

"Чи өөрөө чимээгүй байгаач. Ингэж байгаад л хүүхдээ өөрөө сэрээдэг юм байж"

"Юу.. хүүхэд гэнэ ээ?"

Хусогын хэлэх үгс Тэхёныг хэлэх ч үггүй болгосон юм.

"Тэр уйлаад байна шдээ!!"

"Тэгээд өөрөө очиж саатуулаач! Өдрийн таван цаг хүртэл хараад өг гэж гуйчихаад! Одоо цагаа хар даа? Бүхэл бүтэн арван цаг болж байхад ирж л байдаг. Хүүхддээ санаа зовдоггүй хүн үү? Ядаж байхад танай ааштай Гён чинь хоолоо иднэ гэж миний нүүр лүү гурван ч удаа тавагтай хоолоо авч шидсэн! Хэнийгээ дуурайхаа-"

"Алив холд!"

Нүүр лүү нь мангасдаж аваад нөгөө өрөө лүүгээ орон нойр нь ханаагүйдээ уйлагнах бяцхан гүнжээ тэврэн авлаа.

"Аавын охиныг Хусог ах нь л сэрээчихлээ. Аав нь ямар ч буруугүй шүү за"

"Хөөе миний сонсгол сайн шүү!"

"Энд яг юу болоод байгааг надад тайлбарлаад өгөх хүн байна уу??!!"

ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]Where stories live. Discover now