-Seven-

216 27 4
                                    

Жонгүг сонссон зүйлдээ итгэж ядах бөгөөд эмчийн ярьсан зүйлээс болоод ихээхэн цочролд орохын сацуу өөрийгөө зүүдлээд байна гэж ч бодно.

Гацаж түгдэрсээр "Би ү-үнэхээр хүүхэдтэй гэж үү? Та надаар то-тоглоогүй биздээ?" гэхэд эмч инээн "Тиймээ та жирэмсэн. Шинжилгээний хариугаар таныг хүүхэдтэй гэж гарсан" хэмээсэнд Жонгүг яахаа мэдэхгүй зогсож байснаа ихэд баярлангуй царайлсаар "Итгэмээргүй юм... Баярлалаа үнэхээр их баярлалаа"

"Надад баярлах юу байхавдээ. Би чинь зүгээр л нэг эмч шдээ. Өнөөдрөөс болгоомжтой байх хэрэгтэй шүү"

"Мэдлээ эмчээ~"

°°°

Жонгүг гэртээ бөөн хөл хөөрцөг болсоор ирэх ба эмнэлэгээс гарахдаа угаалгасан бяцхан хүүхдийнхээ зургийг жаргалтай нь аргагүй ширтээд "... миний жаахан амь аавдаа ирсэнд баярлалаа" гэчхээд энгэртээ өнөөх зургаа тэврэх нь хүүхдээ ямар их хайрлаж байгааг илтгэнэ.

Уг баярт мэдээгээ хайрт нөхөртэйгөө хуваалцахаар шийдэн дугаар луу нь залгахад утсаа авсангүй. Дөрөв таван удаа залгасан ч утас нь дуудуулсаар байлаа.

Урам нь жаахан хугарсан бололтой сул өнгөөр "Завгүй байгаа юм болов уу?" гээд санаа алдлаа.

Гэсэн ч шинэ хүнийхээ сургийг өнөөдөр л хэлэхгүй бол хэзээ хэлэх билээ дээ. Жонгүг гэрээсээ гарч машиндаа суугаад Тэхёны компани руу тоос татуулан давхихдаа бүрсгэр зургийг байнга л ширтэж инээн нөхрөө яаж хүлээж авахыг дотроо хэдэн мянган удаа төсөөлж байв. Тэхён сэтгэл хөдлөл өндөртэй тул нэг бол магнай хагартал баярлаж эсвэл баярласандаа болоод тэр дороо уйлж ч мэдэх залуу.

Яван явсаар дээвэр нь үл харагдах өндөр барилгын өмнө ирээд эргэлзэхчгүй ороход энд тэнд зогсож байсан компаний ажилчид түүнийг хараад хоорондоо шивнэлдэцгээнэ. Зарим нь тэрнээс айж холдоцгоож байв. Яагаад гэвэл Жонгүг ажилчдын дунд "Хартай чөтгөр" гэх нэрээрээ их алдартай. Өмнө нь хэлсэнчлэн Жонгүг Тэхёнд нэг метрийн зайтай ойртсон хэн болгон руу үсчиж дайрдаг. Үнэхээр хартай жижигхэн залуу.

Цахилгаан шатанд суух гэж ирсэн хүмүүс бүгд түүнийг хараад үлдэж Жонгүг ганцаараа суух агаад хамгийн дээд давхар болох 15 давхар дээр дарлаа.

Зорисон давхартаа хүрч ирэхэд Тэхёны хамтрагчид түүний урд бөхийн мэндлээд зөрөх аж. Хачин нь Тэхён тэр дунд ер үзэгдсэнгүйд Жонгүг тэрнийг өрөөндөө байгаа хэмээн таамаглаж томоохон хаалгыг нээхэд наад талын өрөөнд хэн ч байсангүй. Тэр өрөөнд Тэхёны нарийн бичиг байдаг юм. Амьхандаа  чухал хүнтэй уулзаж байвал нарийн бичгийнх нь өрөөнд хүлээж байя гэж бодсон ч тэр эмэгтэй алга байв.

Гэвч бүр л хачин нь хаа нэгтээгээс тачигнах чимээ гарч байсан юм. Сайн сонсоод үзвэл жинхэнэ Тэхёны өрөөнөөс уг чимээ дуулдаж байлаа.

Багавтар онгойсон хаалганы завсраар юу харагдаж байсан гэж бодно? Жонгүгийн хувьд тийм ч сайхан дүр зураглал биш.

Нээлттэй хөшигний урдах ширээн дээр түүний нөхөр үл таних бүсгүйн хүзүүнээс зуурч гараа нүцгэн гуяар нь гүйлгэж шунаглан үнсэж байх зураглал.

Хаалганы цаана тэдний бусармаг зүйлсийг ажиглаж зогссон Жонгүгт амар байсангүй. Гэхдээ энэ үйл явдлыг тэр зөвхөн энэ мөчид харж байгаагүй. Танил болсон мэдрэмж.

Уруулаа тас хазаж өнөөх хайрлаж байсан зурагныхаа нэг талыг үрчийтэл нь атгах аж. Нүднээс нь бөмбөрөн урсах нулимс зогсохгүй аятай дуслана. Цээж нь түлхэлзэж амьсгал авч чадахгүй болтлоо тэр гомдож байсан юм.

Яасан гэж?

Юуг буруу хийсэн гэж Жонгүгийг хуурч байгаа хэрэг вэ?

Урам хугалам сэтгэл үймрүүлэх явдлыг Жонгүг удаан харж тэссэнгүй нулимсаа арчсаар барилгаас гарахад түрүүхэн цэлмэг, нараар төөнөж байсан тэнгэрийг саарал үүлс бүчин авч хүчтэй аадрыг цутгуулж байсан юм.

Машин дотроо үрүүлээсээ зуурч цурхиртлаа уйлах залууд асар их гомдол мэдрэгдэнэ. Тэр нөхрийнхөө дахиж хуурахгүй гэсэн амлалтанд бүхий л амьдралаараа итгэсэн байтал...

Аянга цахиж бороо бүр л ширүүсч байлаа.

°°°

Жонгүг гэртээ ирээд ахин нэг бодож үзэв. Дан ганц Тэхёны буруу биш байвал яах вэ? Тэр ямар нэгэн хүчинд автсан? Тэр бүсгүй Тэхёны толгойг эргүүлсэн ч байж болно.

Эцсийн эцэст тэр амь амьдрал нь болсон нөхөртөө дэндүү их хайртай. Яаж хэдхэн минут харсан зүйлдээ шууд итгэж Тэхёныг зүхэж чадах билээ.

"Х-хүүхэд ээ? Аав нь а-арай л их уйлаад б-байна уу? Би ч гэсэн..... би-би ч гэсэн чамайгаа өвтгөөд байна уу..?"

Хэвлий дээрээ гараа тавиад хүүхэдтэйгээ ярихыг оролдох Жонгүг.

"... аав чинь намайг гомдоочихлоо... бүр тэвчихийн аргагүй... яг л тэр үе рүү эргээд очсон юм шиг..."

Дөрвөн жилийн өмнө болсон явдал дахин давтагдаж байгаа хэрэг.

Тэрээр шөнө хүртэл орон дээрээ тасралтгүй уйлж суусан бөгөөд үүнээс үүдээд нүд нь авах юмгүй болтлоо бүлцийж хавдсан байх ажээ.

Дэрээ тэврэн суугаад сэтгэлд нь зангирсан бараан үүлс гадаа орж буй аадраас ялгаагүй хур буулгаж байв.

Тэгтэл хаалганы код хийх дуу гарч хэн ирснийг хэлээд өгөх нь тэр.

Тиймээ түүнээс өөр хэн л байв гэж...

"Күүкий~ Миний хайрт хаана байна? Би хүрээд ирлээ. Вуаххх өнөөдөр унахаас наахнуур ажиллаа. Чи хаана байна аа туулай минь??"








ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]Where stories live. Discover now