-Fourteen-

298 36 4
                                    


  Бор үстийн өмнө сөхөрч суугаад авах юмгүй болтлоо урагдсан зургийг атгаад эхэр татан уйлах Тэхён өрөвдөлтэй. Жонгүгийг хүүхдээ үгүй хийнэ гэж хэн санах билээ.

"З-зөвхөн надад уураа гаргаж дургүйлхэхгүй... яагаад гэмгүй бяцхан амьтанд...? Жонгүг чи яаж...?"

Жонгүг ч бас хорвоо дээр мэндэлж амжаагүй буцсан хүүхдийнхээ араас гашуудан мэгшинэ.

"...яв... Зүгээр л яваад өг. Би тантай баймааргүй байна..."

Түүнийг ийн хэлсэнд Тэхён нулимсаа ханцуйгаараа арчин гарнаас нь атгав.

"Чи надтай ярилцах хэрэгтэй байсан. Тэгсэн бол чи бид ингэж байхгүй шүү дээ. Явцгаая, гэртээ харья Ким Жонгүг. Тэгээд бүгдийг эхнээс нь ярилцъя.... гуйя"

Цөхрөнгөө барсан хоолойг сонссон Жонгүг тэрнээс гараа хүчтэй татаж аваад

"Тэгцгээе, гэр лүүгээ явъя... чиний хэлснээр ярилцаад үзье" гэсэнд муухан инээд алдан эмчтэй уулзаад Жонгүгийг эмнэлэгээс авч явахад эцэг эх хоёр нь тэдний асуудлыг өөрсдөөр нь шийдүүлэхээр болон хоёул асуудлаас гараа татацгаасан юм.

Хэдхэн долоо хоногтой хүүхдээ бодон шаналаж байсан ч Тэхёнийг өөрийгөө Жонгүг хажууд нь байгаа гэх бодлоор арай чамай сэтгэлээ аргацааж байлаа.

Замдаа цонхоор харан явах Жонгүгийн гарнаас барьж үнсэхийг зорьсон ч бор үст тэрэнд нүүр өгөх шинжгүй, бүр хялам ч хийлгүй явсаар гэрийнхээ урд буув.

"Ядарч байна уу? Би өргөөд оруулах уу?" гэхэд Жонгүг түүнд хариулсан ч үгүй. Тэхёнд ингэж хандах олон шалтгаанууд бий.

"Өлсөж байгаа биз дээ? Би хоол хийгээд өгье" Бор үст яриаг нь тоохгүй алхсаар өрөөндөө орчихоод шүүгээгээ уудлан бүх хувцсаа гаргаж эхлэх нь тэр.

Тэхён "Чи чинь юу хийгээд байна аа?!" хэмээн тэрний үйлдлийг хараад чангаар хэлэхэд Жонгүг "Одоо чамд хамаагүй" гэлээ.

Үргэлжлүүлэн орон доороос том цүнхнүүд, чемодан гаргаж тавиад овоолсон хувцаснуудаа чихэж эхлэв.

Тэхён "Яагаад байгаа юм!" гэсээр мөрнөөс нь зуурч өндөр дуу гаргасанд Жонгүгийн уруул өмөлзөж гарыг нь тавиулаад "Чи явахгүй гэсэн болохоор би явж байна!"

"Чи юу хийж байгаагаа мэдэж байна уу?!! Ухаан орооч Ким Жонгүг! Бид яаж амьдралыг босгосон билээ дээ!!"

"Тэр амьдралыг чинь би нураах болно!"

Бор үстийн гуниг хурсан харцанд Тэхён хүчгүйдэж яахаа мэдэхгүй байдалд орчхов.

ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]Where stories live. Discover now