-Twelve-

219 28 5
                                    


"Захиралаа та өрөөндөө байна уу?"

"Байна"

Хаалга чахарч Тэхёны урд шинээр ажилд авсан нарийн бичиг эмэгтэй зогслоо. Түүнд их ноцтой зүйл хэлэхийг хичээн чухал царайлаад

"Та сонссон уу? Ажилчид, дизайнеруудын дунд бид хоёрын талаар цуу яриа тархсан байна"

"Ямар?"

"Сая цахилгаан шатанд сонсохнээ та бид хоёрыг учиртай гэж шивнэлдэж байсан"

Тэхён сандлаасаа өндийн халаасандаа гараа хийгээд өнөөх бүсгүй рүү хувиралгүй харж байснаа

"Тэгээд юу гэж?" гэв.

Ийн хэлнэ хэмээн бодоогүй эмэгтэй балмагдаж эхлэв.

"Юу нь цуу яриа гэж? Үнэн зүйл байхад гайхах хэрэггүй. Тэртээ тэргүй чамаас болж миний амьдрал нурах дээрээ тулаад байна"

Залуу бүсгүйн нүд аяганаасаа гарах нь холгүй томорч "Надаас болж гэнээ? Мөрөөрөө ажлаа хийж байсан хүнийг өдөж хоргоосон хүн нь өөрөө байхад одоо юу гэлээ гэнээ?" гэж хэдэрлэнэ.

"Хүсвэл ажлаасаа гарч болно шүү дээ"

"Танаас болж миний нэр хүнд уначихсан!"

"Хэрүүл өдөөх гэж байгаа бол эндээс гарч үз. Адилхан хүссэн байж сүүлд нь ингэх чинь тэнэг хэрэг"

"Тийм ээ тэгвэл эцсийг нь үзэцгээе" гээд бүсгүй явахад Тэхён толгойгоо барьсаар суудалдаа суухдаа хараал тавьсаар Жонгүгийн талаар бодлоо дүүргэнэ. Хаана ч хайсан олдохгүй, хэнээс ч сурагласан усанд хаясан чулуу мэт алга болчихсон. Яг л биенийх нь нөгөө тал байхгүй юм шиг.

Тун удахгүй өмнөд солонгосын нэр бүхий дизайнеруудын томоохон загварын арга хэмжээ зохиогдох гэж тул Тэхён ажил дээрээ үлдэж коллекцээ гаргахдаа бэлдэхээс өөр замгүй.

Эрэгтэй загваруудаа бэлтгэж суусаар нэг л мэдэхэд бүрий болж цонхны цаадах орчин тэр чигтээ харанхуй болсон байлаа.

Бүгчим өрөөнд давчдан зангиагаа тайлж, цамцныхаа эхний гурван товчийг зайдгайлахад түүний цээж ил гарлаа. Сүүлийн буюу хамгийн онцлох эрэгтэй загварынхаа маникантай удтал зууралдсны эцэст санасандаа хүрэв аятай уруулынхаа нэг талыг өргөв.

"Болчихлоо" гэж хэлээд суниаж нурууныхаа чилээг гаргаад дасал болсноор хайрт руугаа залгах гэтэл боломжгүйг санан уртаа санаа алдана.

Гэртээ иртэл ямар ч уур амьсгал байсангүй. Босго давах төдийд л гүйж ирж тэврээд хэр их санаж, хүлээснээ ярьж гомдоллох хүнгүй. Шөнө бүр тэвэрч унтаад, зүүдэндээ нууцхан үнсдэг хүн нь хаашаа ч юм явчихжээ.

ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]Where stories live. Discover now