-One-

531 34 1
                                    

Торгомсог цагаан торон хөшигний цаанаас тусах өглөөний гэрэл, орны хажуудах жижигхэн шүүгээн дээр байрлах сэрүүлэгний чимээ хослож тайван гэгч нь нойрондоо автах залуусыг сэрээх гэж ядна.

"Хонгор минь сэрээрэй~ Сэр л дээ. Унтамхай гэдэг нь"

Бор уртдуу үстэй яг л жаахан хүүхэд шиг төрхтэй залуу бяцхан гараараа дэргэд нь нам унтаж буй залууг нударч байлаа.

"Ажилдаа явах цаг чинь болчихлоо шүү дээ!" хэмээн чихэн дээр нь аажуухан хэлэхэд өнөөх унтаж байсан залуу инээ алдав.

"Сэрчихсэн юм бол босоод ажилдаа яваач"

"Чи нэг зүйлийг мартчихлаа" нойрмог хоолойгоор дуугарахад бор үст хэсэг бодолхийлж байснаа удалгүй өнөөх залуугийн уруул дээр өөрийн уруулыг буулгах аж.

"Сайн байна Ким Жонгүг"

"Одоо бос оо, ажлаасаа хоцорвол яах юм"

"Яах ч үгүй. Намайг хоцорлоо гээд чамаас өөр зэмлэх хүн байхгүй" гэсэнд Жонгүг ярвайн "Тэгсэн ч бүхэл бүтэн компаний захирал юм байж ажилдаа очихгүй байх чинь дэндүү хамраа сөхсөн явдал биш үү?"

"Ойлголоо, босох болохоор... ахиад ганцхан үнсэлт" Дөнгөж нойрноосоо сэрсэн нүдээ үрчийлгэн инээсэнд Жонгүг түүний хацар дээр зөөлхөн үнслээ.

Хэдийгээр нэг нэгэндээ сэтгэлтэй болж хэсэг хугацааны дараа гэрлэсэн ч тэдний гал халуун хайр, өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл догдлол гээд л бүгд хэвэндээ. Удаан хугацаа өнгөрсөн ч тэдгээр нь огтоос хувирахгүй, улам л нэмэгдэж байгаа нь гайхмаар.

Ахлах сургуулийн хөвгүүд байхаасаа эхлэн бие биенээ нууцхан харж шохоорхож байсан тэд арван жилийн хугацаанд хүртэл анхны эхлэл шигээ байсаар л. 

"Чамд үргэлж хослол сайхан зохих юм аа" Жонгүг хайрт нөхрийнхөө зангиаг янзалж зогсохдоо хэчнээн дур булаам хүнтэй сууснаа ухаарж буй мэт уулга алдаж байв.

"Харин чамд хормогч их гоё зохих бололтой шүү" Тэхён түүний тоор шиг хацарнаас чимхэв.

"Өдөж байх шив. Өөдгүй царайлаг залуу"

"Би зангиагаа тайлаад цамцныхаа эхний хоёр товчийг тайлчихвал бүр ч царайлаг харагдах байх даа"

"Мөрөөдөх ч хэрэггүй. Хэндээ цээжээ харуулахыг хүсдэг байна аа"

"Нөхөртөө л сайхан харагдахыг хүссэн юмсан"

"Зүгээр л ажилдаа яв! Ер нь намайг мэдэхгүй гэж бодоо юу? Доор чинь ажилладаг хүүхнүүд чиний тухай ам уралдан ярихыг сонсож байсан шүү! Халуухан, царайлаг, тачаангуй өөр юу юу ч билээ дээ-" Жонгүгийн хурдтай ярих амыг Тэхён өөрийн нимгэн уруулаараа таглах аж.

ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]Where stories live. Discover now