-Twenty six-

181 36 4
                                    

"Та хоёр хэр байна? Гён өнөөдөр хоолоо сайн идсэн үү? Чи минь хэр байна? ядарч байна уу? Сайн унтаж амарч байгаарай би удахгүй очих болно оо"

"Парист очоод ганцхан хонож байж сүржигнэх хэрэг байна уу? Чамгүй байлаа гээд үхчихгүй болохоор дуугай л ажлаа хий. Унтах гэж байхад хамаг нойр сэргээгээд хаячихлаа!!" Жонгүг нойр нь сэргэсэнд бөөн уур савсуулсаар утсаа тавих бөгөөд Тэхён түүний энэ байдлыг өхөөрдсөөр үлдлээ.

Энэ үеэр нэгэн бүсгүй орж ирээд урд нь бичиг цаас тавиад "Парисын Луна агентлагтай байгуулах гэрээ. Та уншиж танилцаад гарын үсэгээ зурна уу" гэхэд Тэхён тэр хүнийг хараад гайхав болтой хэсэг зог тусч байснаа харцаа ширүүсгэхэд эмэгтэй дальдчих аж.

"Энд юугаа хийж байгаа юм? Миний амьдралыг юу болгосноо ойлгосон юм бол ахиж нүдэнд үзэгдэхгүй байх чинь яасан юм!! Хэн болчихоод миний өмнө зогсож байгаа юм!!" аяндаа дуугаа өндөрсгөн орилоход бүсгүй хуруугаа оролдон Тэхёны нүд рүү эгцлэхээс ч айх нь инээдтэй.

"Б-би.... тэр үед ү-үнэхээр мэдээгүй.. гэхдээ захирал.. та өөрөө л-" гэсэнд Тэхён дэлбэрэх шахаж байлаа. Урдах ширээгээ цохиод "АМАА ТАТ ГЭЖ БАЙНА!" өнөөх тайван амгалан барагтаа уурладаггүй захирал нь ажлаар дүүрэн орилоход ажилчид гайхширч хэрэгт дурлах санаатай хаалгыг нь чагнан зогсоцгоолоо.

"ЧАМААС БОЛЖ НӨХӨР МААНЬ НАДААС САЛСНЫГ МЭДЭЖ БАЙЖ ЮУ ЮУ ГЭНЭ ЭЭ?!! ЖИЛИЙН ӨМНӨ АЖЛААС ХАЛАГДСАН БАЙЖ ЭНД ҮХСЭНЭЭ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ!!! ӨӨРИЙНХӨӨ ХӨГИЙН АМЬДРАЛЫГ ҮГҮЙ ХИЙЛГЭМЭЭРГҮЙ Л БАЙВАЛ ЯГ ОДОО НҮДНЭЭС ДАЛД ОР! ЯГ ОДОО!!!" өнөөх эмэгтэй Тэхёны галзуурах дөхсөн байдлаас айн хэлж дуусав уу үгүй юу нулимсаа арчсаар гараад явав.

Өнөөдрийнх нь бүх баяр баясалыг нэг хормын дотор нураасанд Тэхён бухимдаж зангиагаа хүчтэй тайллаа. Тэр бүсгүйн царайг таньсан даруйдаа л тухайн үеийн мансуурал Жонгүггүйгээр байсан сэтгэлийн шаналал, хаягдалт гээд зүйлс тархинд нь зурс хийсэн нь энэ байсан юм.

Ширээнд утас хангинахад Тэхён арай гайгүй тайвширлаа. Дөнгөж сая эгдүүтэйгээр утсаа тасалсан бяцхан залуу нь байх нь тэр.

"Бодоод байсан чинь чи хариуцлагаа хүлээ л дээ! Хүний нойр сэргээчхээд зүгээр өнгөрнө л гэж лав байхгүй шүү ноён Ким!"

Тэхён түүний эгдүүтэй уурлалтанд хөхөрсөөр

"Тэгвэл яаж хариуцлагаа хүлээх үү? Би утасны цаанаас ярихаас өөр юм хийж чадах биш"

ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]Where stories live. Discover now