-Nine-

229 26 2
                                    


   Дөрвөн жилийн өмнө:

Аз жаргалтай хосуудын гэрлэлтээ батлуулж хуримаа хүртэл хийсэн эхний жил.

"Ким Жонгүг~ Хайрт нь удахгүй хүрээд ирнэ ээ. Намайг хүлээлгүй унтаж байгаарай за юу"

"Ким гэж дуудахаар жаахан сонин санагдаад байна шдээ. Өөр хүн дуудаад байгаа юм шиг"

"Юу гэсэн үг вэ? Харин ч надад сайхан байхад чинь. Чи одооноос үүрд минийх гэхээр жаргалтай биш гэж үү"

"За гэм дээ. Хурдхан яв"

Ноён Ким энэ үед дөнгөж загварт хөл тавьн орж ирж буй шинэхэн залуу загвар зохион бүтээгч. Өнөөдөр зарим нэг брендүүдийн захиралуудтай хуралдаж хамтран ажиллах, мөн өөрийн анхны коллекцийг танилцуулах гэж буй чухал өдөр.

Шинэхэн авсан байшиндаа аз жаргалдаа ташуурч буй нь үнэхээр нандин санагдуулам.

Бор үст нөхрөө гаргаж өгчхөөд ханан дээр өлгөөтэй томоос том хуримын зураг руу инээмсэглэн ширтэнэ.

Бор үст нөхрөө гаргаж өгчхөөд ханан дээр өлгөөтэй томоос том хуримын зураг руу инээмсэглэн ширтэнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Үнэхээр царайлаг"

Саяхан авсан цав цагаан тавилгануудаа алчуураар арчиж гэрээ цэмцийтэл нь цэвэрлэлээ.

Тэрээр угтаа эмчийн мэргэжил эзэмшсэн боловч Тэхён түүнээр ямар нэгэн ажил хийлгэхийг хүсдэггүй. Хуримнаасаа өмнөх хэдэн сард Жонгүг хувийн эмнэлэгт сувилагчаар орох гэсэн ч Тэхён түүнийг болиулсан. Болиулсан нь ч болсон юм. Тасгийнх нь эмч үнэхээр шар сэмжилсэн эр байсан.

Ингэж байсаар өдөр хоногийн тал өнгөрч орой болсон байх бөгөөд Тэхёныг ингэж их оройтно гэж гадарлаагүй учир санаа зовон цаг харсаар орон дээрээ сууна. Ямар нэг юм болсон байхвий ч гэж бодно.

Утас руу нь залгаж мессеж бичсэн ч ямар нэг хариу ирсэнгүй. Яах ийхээ мэдэхгүй балмагдаж байхад утасны дуу хангинахад аваад хартал танихгүй дугаараас залгаж байлаа.

ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]Where stories live. Discover now