-Four-

239 31 1
                                    

Хотын үдшээр гадуур алхах атаархмаар хосууд. Тэдний дунд замдаа ухаан жолоогүй эрхлэлдэх Тэхён болон Жонгүг. Эрхлэлдэх ч гэж дээ, Жонгүг Тэхёнд тэнэг болтлоо эрхэлж байгаа нь энэ. Жаахан хүүхэд шиг хоолойгоор дуугарч, хэлээ хазаж яриад л. Үүнд Тэхён дуртай гэж жигтэйхэн, заримдаа хэзээ том болохыг нь гайхна.

Жонгүг ойрхон харагдах мухлагийг хараад "Ахаа ахаа! Тэнд амтат төмс зарж байна. Явцгаая!" түүний гарнаас татаж аваад өнөөх мухлаг руу гүйх нь тэр.

"Чи нэг удаа амтат төмс идэж байгаад хахаж үхэнгээ алдсан байхаа?" гэж Тэхён ёхилзон хэллээ. Жонгүг ч сурсан зангаараа зөрүүдэлсээр жижиг тор дүүрэн чихэрлэг төмс аваад дуртай нь аргагүй идэж суулаа.

Нэг дуусгаад шууд хоёрдохыг нь ам руугаа чихэх бол Тэхён түүнийг тайван идэхийг гуйна.

"Чиний биенд хоёр өөр хүн оршдог бололтой. Нэг нь хэвийн Жонгүг, нөгөөх нь өлсөж үхсэн хүний сүнс" гэж хэлэхийн завдалгүй Жонгүг сүүлийн төмсийг идээд орхив.

"Одоо явж чихэр идье. Амм... үгүй ээ чихэр биш юм байна. Загасан талх? Тийм ээ загасан талх идмээр байна"

Тэхён тэсгэл алдан өндөр дуугаар босч ирснээ "Ёстой үгүй шүү. Гэртээ харья. Жижигхэн ходоодтойгоо мэдэхгүй юун бас загасан талх энэ тэр вэ? Чи ер нь ингэж байгаад таргалчихвал яах болж байна айн?! Тарган туулай болохоос айхгүй байна уу? Бас сая тор дүүрэн чихэрлэг төмс идчихээд... Алив бос!" гэлээ.

Өнөөх бор үстийн нүдэнд нь гэрэлтэж байсан оч нь Тэхёны том дуугаар зандчихад унтрах нь тэр. Одоо түүний уйлах цаг нь. Жонгүг өөр лүү нь Тэхён уурлаж бухимдаж, хашгирах тоолонд түүний уруул өмөлзөж уйлчхаад байдаг билээ.

"О-ойлголоо, явъя"

Тэхён руу харсан ч үгүй босоод гэр лүүгээ зүгэллээ. Түүнийг гомдсонг Тэхён мэдэх ч аргадах гэхээр нэг л болж өгсөнгүй. Машинд тэрбээр ганц ч үг хэлэлгүй цонхоор ширтэнэ.

Явсаар, тэд гэрийнхээ урд иржээ. Тэхён үг дуугүй машинаас буугаад Жонгүгийн талын хаалгыг онгойлголоо.

Гэртээ ороод шууд л ор луугаа зүглээд хувцсаа хам хум тайлан хөнжилдөө шигдэв. Тэхён ажилтайгаа холбоотой зүйл хийхээр нөтбүүкээ асаан юм бичин суулаа. Жонгүг рүү нэг харахад тэр унтаад өгсөн байх аж.

Тэрэн рүү аяархан алхсаар үсийг нь илээд "Уурласанд уучлаарай" хэмээн уруул дээр нь үнсчхээд буцаад ажлаа үргэлжлүүлэв.

Маргааш өглөө ч болж Жонгүг сэрээд хартал дэргэд нь Тэхён биш жижиг дөрвөлжин цаасан дээр цэгцтэй бичиж үлдээсэн зурвас байх ажээ. Аваад унштал "Сэрчихсэн үү? Өглөө салбарын захиралуудын шуурхай хуралтай байсан болохоор ингээд явлаа. Өчигдөр гомдоосон бол уучлаарай хонгор минь. Дуртай амттанг чинь бэлдээд тавьчихсан байгаа, босохоороо идээрэй. Хайртай шүү. - Тэхён" гэсэн байв. Жонгүгийн гомдол тайлагдсан бололтой бяцхан инээд тодруулчхаад орноосоо бослоо.

Зочны өрөөндөө ороход Жонгүг мэл гайхах нь тэр. Учир нь Тэхён ширээ дүүрэн чихэр, жимс тавьчихсан байсан юм. Ийм зүйлд Жонгүгийн уур гарахгүй гээд яалтай билээ.

"Зальтай амьтан"

Гар нүүрээ угаачхаад Тэхёний бэлдээд орхисон зүйлсийг эхнээс нь задлалаа. Мөн үүнийхээ зэрэгцээ өөрийн дуртай киногоо эхлүүлэхээ мартсангүй.

Түүний хувьд ахиад л урт өдрийг яаж барнаа л гэдэг бодол толгойд нь эргэлдэнэ. Тэхён өглөөгүүр хуралд явчихаад шөнө их оройтож ирдэг нь бараг л дасал болж дээ. Энэ хойгуур Жонгүг юу хийхээ бодож ядна. Ганцаараа гадуур гарах? Үгүй дээ энэ Жонгүгийн хувьд дэндүү уйтгартай. Эсвэл гэрээ цэвэрлэх? Бас л үгүй, тэр гэрээ цэвэрлэснийхээ дараа юу хийхээ мэддэггүй юм. Тэхёнд зориулж хоол хийхийг оролддог ч, харамсалтай нь Тэхён хэт ядарсандаа болоод хоолыг идэлгүй унтчихдаг. Жонгүг ч үүнийг нь сайн мэднэ.

Уг нь Жонгүг эхэндээ хамтдаа цагаа өнгөрөөхийн тулд Тэхёний ажил дээр цуг очдог байсан юм. Гэвч Жонгүг Тэхён руу ойртож, сээтгэнэсэн болгонтой хэл ам хийж, ажлын байрыг түүвэйдгээрээ алдартай болсон юм. Ажилчдын цуу яриа, хэл амны байнаас болоод Тэхён түүний компани дээр ирэхийг хориглосон. Жонгүг их хартай нөхөр байгаа юм.

"Уйдаж үхлээээ"

Дэрээ тэврээд нэг ч сонирхолтой зүйл гарахгүй байсанд тийчигнэж байв.

"Намайг одоо юу хийдэг гэж боддог юм бол доо? Орой ирэхэд нь цэвэрхэн гэр угтаж авна. Тэгээд бушуухан ор луугаа зүтгэнэ. Би ч сайн гэрийн эзэгтэй юм даа. Гэр цэвэрлэнэ, хоол хийнэ, хувцас угаана. Одоо хүүхэд асрах л дутаж байх шив дээ" гээд удирдлагаа тас хийтэл газар шидчих нь тэр.

"Байхгүй хойгуур минь өөрөө өөртэйгөө намайг муулдаг юм уу жаалаа?"








15+







i need voteeee hoho😚

ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]Where stories live. Discover now