23.

463 62 12
                                    

BEERS! CHEERS!
=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=

Author's POV

Хөвгүүн толгойгоо барин хөмсгөө зангидсаар орноосоо бослоо.

-Ёоё... Толгой яг задрах нь ээ...

Утсаа хайн ороо нэг тэмтэртэл хажууд нь нэг хүний гар байх нь тэр. Бомгю нэг хүн өөрийнх нь хажууд цээж нүцгэн унтаж байсанд гайхан хашгирч хөнжлөө өөр лүүгээ хуу татаад авчхав. Нөгөө хүн нь өөрийг нь дулаацуулж байсан зүйл нь байхгүй болсонд хөмсгөө зангидан гонгинож "Босох цаг болчихсон юм уу?" хэмээн бадируун байртай бараг шивнэн хэлэхэд "Ч-Чи хэн бэ?" гэж ээрсээр асуулаа.

Харин нөгөө хүн түүний айсныг харж шоолон инээсээр орноос нь босон "Өчигдрийн явдлыг санахгүй байгаа юм уу? Жоохон гомдмоор юм аа." хэмээн хошуугаа унжуулахад Бомгю сандран шүлсээ залгин толгойгоо сэгсрэхэд нөгөөдөх нь хөхөрсөөр "Хоёулаа андууд болсон шдээ. Гэхдээ чи санахгүй байгааг бодоход дахиад л шинээр эхлэх болох нь дээ. Намайг Сүбин гэдэг. Танилцсандаа таатай байна!" хэмээн дулаанаар мишээхэд хүү тайвшран байдгаараа нэг хөхөрч "Би бүр шал өөр юм бодчихсон байлаа шд! Эртхэн хэлэхгүй дээ! Хүн айлгаад зүгээр." гээд тэд хоёул инээлдэв.

-Ингэхэд бид ер нь уусан юм уу? Ерөөсөө уусан гэх шинж байхгүй байх юм? Хэн хэн байсан юм бэ? Бас би ер нь хэзээ унтсан юм? Чамтай юу юу ярьсан?

Бомгю өндөг шарж буй Сүбинээс асуухад тэрээр инээмсэглэн түүн рүү хараад "Өчигдөр оройны найман цагт Ёни, Ёнжүн, Тэхён, бид дөрөв ирсэн. Баахан архи, пиво авчирсан болохоор танилцаж авчхаад л ууж эхэлсэн дээ."


-Бид ирлээ!!!

Гэрт нь баахан хүмүүс ирчихсэнд гэрийн эзэн гайхаж "Юу вэ? Яах гэж байгаа юм?" хэмээн асуухад Ёнжүн "Хэдүүлээ сайхан ууя аа! Тэглээч чамд би ерөөсөө талархсан сэтгэлээ илэрхийлээгүй юм байна гээд чиний дуртай амттаныг чинь авчирсан." гэвэл Бомгю чихэр архийн сургаар нүд нь сэргээд ирж "Ашгүй дээ! Би бүр яг уйдаж үхэх гэж байлаа! Ор ор!" гээд тэднийг орууллаа.

Ширээн дээр нь Ёни цэвэрхэн гэгч нь идэж уух зүйлээ тавьж уур амьсгалыг бүрдүүлээд амжив.

Тэд ч бүгдээрээ газар суугаад юм ярьж эхлэхэд Бомгю ерөөсөө харж байгаагүй хүнийхээ нэрийг асуухад нөгөө нь инээмсэглээд "Намайг Чүэ Сүбин гэдэг. Зүгээр Сүбин гэж дуудаж байгаарай. Найзууд болно гэж найдаж байна!" гэхэд хүү ч мөн мишээгээд тэд хоёул баахан юм ярьж суулаа. Тэхён харин бүгдийг нь архиар шахаж хэрэгтэй хэрэггүй зүйлсийг нь сонсож дараа нь нэг сүрдүүлэх юмтай болоод амжив.

Once In A LifetimeTempat cerita menjadi hidup. Temukan sekarang