Special chapter

476 57 12
                                    

DRUNK CONFESSION
=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=

Author's POV

Шөнийн нэг цагт Ёнжүн гэртээ шал согтуу орж ирнэ. Түүнийг унталгүй хүлээж суусан Ёни хөмсгөө зангидан, элгээ тэвэрсээр сүйт залуу дээрээ очвол өнөөх нь шууд л бүсгүйг тэврээд авлаа. Энэ үйлдэлд нь бүр дассан Ёни инээвхийлэн санаа алдаж "Чи ер нь хэр их уусан гэж ингэж согтдог байна аа?" гэж гадуурх хувцсыг нь тайлсаар асуухад Ёнжүн зогьсож "Мэдэхгүй аа..." гээд инээв.

Бүсгүй арай гэж нөгөө согтуу хархүүгээ чирж буйдан дээр суулгана. Тэгээд жоохон ухаан оруулах санаатай удахгүй нөхөр болох гэж буй залуудаа хүйтэн ус аяганд хийгээд урд нь тавилаа. Усыг нь тавьчхаад өрөө рүүгээ явж унтах гэтэл Ёнжүн араас нь тэврээд авав. Үнэрээр нь уушгиа дүүргэсэн тэр "Ёни... би чамд үнэхээр үнэхээр бүр үнэхээр их хайртай..." хэмээн сүйт бүсгүйдээ хэлнэ. Үүнийг нь сонссон эмэгтэйн зүрх энгийн хурдаасаа илүү түргэн цохилж эхлэв.

Ёнжүн Ёниг өргөн өвөр дээрээ суулган тэвэрч гарыг нь зүрхэн тушаа газартаа аваачиж тавиад "Чи энийг мэдэрж байна уу? Зөвхөн чиний төлөө миний зүрх ийм хурдан цохилдог. Зөвхөн чи л намайг ингэж их догдлуулж чаддаг. Чи бол миний амьдралдаа учирч байсан хамгийн гайхамшигтай бүсгүй." хэмээн эргэлзээ үгүй түүний нүд рүү харан ийн өгүүлэв.

Бүсгүй түүний хариуд нь аз жаргалаар бялхсан харцаараа инээмсэглэж "Ёнжүн аа, би ч бас чамд хязгааргүй их хайртай. Чиний энэ их хайранд чинь умбаж буй би их азтай эмэгтэй." гээд найз залуугаа өхөөрдөн хацрыг нь үнслээ.

Хэдхэн хоногийн дараа амьдралаа холбох гэж буй дурлалт хосууд маань их аз жаргалтай харагдана.

-Одоо унтацгаая аа, хайрт минь. Ядарч байгаа биз дээ?

Ёни Ёнжүнийг эрхлүүлсээр ийн асуухад тэр яг л жаахан хүүхэд аятай хөмсгөө зангидаж нүүрээ бүсгүйн цээжинд наан "Мхн." гэж хариуллаа. Тэд эцэст нь орондоо орж бие биеэ тэвэрсээр хамт наалдан унтах нь тэр.

Choi Yeonjun's POV

Өглөө сэрэн цагаа хартал арван нэгэн цаг болж байв. Ажлаасаа хоцорчихлоо гэж бодон шууд орноосоо босож угаалгын өрөө орох гэж байтал Ёни сандрах юмгүй өглөөний цай бэлдэж байлаа. "Хайраа! Яагаад намайг сэрээгээгүй юм бэ?" гэж би угаалгын өрөөнөөс асуухад Ёни инээсээр "Тэнэг минь дээ, өнөөдөр хоёулангийнх нь амралтын өдөр шүү дээ!" гэж тэр хариу хэлэхэд л сэтгэл тайвширж шүдээ угаачхаад түүн дээрээ очлоо.

Араас нь тэврэн хацрыг нь үнсвэл тэр минь инээж "Толгой чинь өвдөж байна уу? Би шар тайлах шөл хийж байна. Удахгүй боллоо." хэмээвэл би "Заа. Баярлалаа хайраа." гээд түүнд туслах санаатай заваарсан аяга тавгаа угаав. Тэр намайг нүднийхээ булангаар харчхаад мишээн "Өнөөдөр хоёулаа гоё гэртээ кино үзэцгээе." гээд урдаа байх ажлаа үргэлжлүүлнэ.

Бид өглөөний цайгаа уучхаад түүнийгээ цэвэрлэж янзлаад буйдан дээрээ суун шинжлэх ухаан зөгнөлт кино үзлээ. Тэр минь иймэрхүү кинонд нугасгүй тул би ч бас аяндаа хажууд нь суугаад үзэх дуртай болсон хэрэг.

Янз бүрийн кино үзэж суусаар байтал өдөр өнгөрч хэдийн долоон цаг болжээ. Хоёул зурагт үзэж ханасанд өөр хийх юмгүй бид юуны ч тухай хамаагүй ярьсаар цагийг өнгөрөөнө.

Түүнтэй хамт байх ямар сайхан гээч. Түүнтэй л хамт байвал бүх зүйл надад таалагддаг. Дургүй юмс минь хүртэл Ёнигийн хажууд надад таатай санагддаг. Тэр үнэхээр ид шидтэй биш гэж үү? Ийм бүсгүйтэй үлдсэн амьдралаа өнгөрөөнө гэж бодохоор сэтгэл уужрах юм.

-Хайртай шүү, Ёни яа...

Once In A LifetimeWhere stories live. Discover now