02.

831 96 4
                                    

FIRST CONVERSATION I HAD WITH HIM
=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=

Han Young-Hee's POV

Арай ч дээ, тоглож байгаа байлгүй дээ. Их сургуулийн анхны өдрөө ахиад л чамтай уулзлаа гэж үү дээ?! Үгүй ээ... Арай хувь тавилан гэдэг нь энэ юм болов уу? Хэрэв тийм бол би чамайг тавьж явуулахгүй ээ Чүэ Ёнжүн. Гурван удаа санамсаргүй байдлаар уулзвал заяаны ханьтайгаа учирдаг гэж хүмүүс ярьдаг биз дээ?

Чамтай яриа өрнүүлэх гэхээр сандраад байх юм аа. Ууг нь нэг чиглэлээр сурч байгаа ч гэсэн яриа нийлэхгүй юм. Хүүхдүүдтэй юу ярьж байгааг чинь нууцаар сонсвол миний мэдэхгүй, ойлгохгүй зүйлсийг л ярих юм. Хоёулаа яагаад ийм өөр байдаг байна аа? Ядаж ганц юман дээр санаа нийлвэл ямар сайхан бэ?

Цайны цаг дээр л яг юм ярья. Ямар нэгэн зүйлийн талаар. Чамайг хөгжөөж чадахаар.

Гэж бодсон ч хүүхдүүд чамтай л найзууд болох гээд бүр улайрчихлаа. Чиний суух ширээнд чинь хүнгүй сандал гэж алга. Гэвч тэд биш тэдэнтэй бүгдтэй нь ярих чи л сонин. Өөр хүн байсан бол бүгдийг нь хөөх байсан ч чи огт тэгээгүй, тэгдэг ч үгүй.

За за яг маргааш л Ёнжүн чамтай яриа өрнүүлнэ. Намайг хүлээж байгаарай.

Author's POV

Хан Ёни гэх энэ охин сэтгэлтэй хөвгүүнтэйгээ яг маргааш л ярина гэж явсаар аль хэдийн нэг жилийг ардаа үдлээ. Өөрөө ч түүндээ сэтгэл дундуур байх аж. Гэвч одоо яалтай билээ дээ. Өөрөө эхлээд яриа өрнүүлж чадахгүй байгаа юм хойно. Одоо дахиад л төгсөх гэж байна.

Ямар ч ахицгүй 4 дэх жил. 15-тайгаасаа хойш хайрлаж ирсэн тэр хөвгүүн дээр очоод ганц ч өгүүлбэр хэлж чадахгүй байгаа тэр охин. Ганц нааштай юм нь Чүэ Бомгю гэх найзтай болсон юм даа. Тэр Ёнигийн бүх зовлонг нь сонсож, хамтдаа бүгдийг хийдэг ганц сайн анд нь болжээ.

Нэгдүгээр курсээ амжилттай төгссөн болохоор нэг чиглэлийн хүмүүс ганц хундага ууж, сонин хачин ярьж суухаар болов. Гэтэл нэг хүн "Ёнжүн аа нэг дуу хангинуулаач!" гэхэд бүгд дэмжиж түүнийг 'дуулаарай дуулаарай' гэж ятгасаар байв.

Тэр ч хүүхдүүдийн ятгалгаар сайхан хоолойгоороо нэгэн дууг дууллаа. Түүнийг дуулж дууссаны дараа 'дахиулъя дахиулъя!' гэж байсан ч өөрөө ч тэр халамцуу байснаасаа болж татгалзав. Ямар дуу байсныг тэр санахгүй байгаа ч ганц санаж буй зүйл нь Ёнжүн дуулахаараа ямар үзэсгэлэнтэй харагддаг л байлаа.

Бомгюгийн шахалтаар идэж уусаар байгаад бүр согтчихсон охин бас дахиад л Ёнжүнтэй юм ярьж чадсангүй. Түүндээ ч гутраад байж байтал Ёнжүнийг ганцаараа зогсож байхыг харлаа. Баярласаар түүн дээр очин;

-Хөөе! Чүэ Ёнжүн аа, би чамд хайртай. Одоо юу ч гэж хэлсэн би зогсохгүй гэж мэд! За юу?!

Нэг охин мод руу хашхираад байсанд Ёнжүн хажуугаас нь "Хүүхэд ээ, наа чинь мод шдээ. Юу гээд орилоод байгаа юм бэ?" гээд халамцуухан хэлэв.

-Тэнэгтээд бай! Чи ийм царайлаг мод харсан юм уу?! Харваас Чүэ Ёнжүн байхад!

-Чи өөрөө тэнэгтээд байгаач! Би тэр царайлаг Чүэ Ёнжүн байхад!

Охин тэр хөвгүүн рүү нухацтай харж харж байснаа "Үгүй ээ! Ёнжүн чам шиг хэтэрхий царайлаг биш!" гэж хэллээ. Үүнийг нь сонссон хөвгүүний инээд нь хүрч тэсэлгүй инээд алдав. "Юундаа инээгээд байгаа юм?! Яваач! Би түүнд чухал зүйл хэлж байна!" гэж охин уцаарлангуй хэллээ.

-Хөөе би нээрээ Ёнжүн байна аа. Чи хэн юм?

-Танихгүй хүнтэй би харьцахгүй! Тэглээч чи тэр биш.

Охиныг ийн хэлэхэд хөвгүүн яаж түүнийг яриулахаа бодож нэг санаа олов. "За за би тоглосон юм. Би Ёнжүн биш, Ёндү байна аа. Чамтай найзууд болох гэсэн юм. Нэр хэнсэн билээ?" гэж тэр охинд хандаж хэлэв. Охин ч "Хан Ёни. Чи яах гээд найзууд болох гээв?" хэмээлээ. Ёнжүн ч инээсээр "Чи ямар шулуухан юм бэ? Бусдаас шал өөр нэг зүйлтэй л юм." гэж хэлж дуусаагүй байтал Бомгю охиныг авахаар хүрээд ирэв.

Тэгээд өөрөө согтуу болоод ч тэр үү хажуудаа байх хүнийг ч олж харалгүй мод тэврэн суух түүнийг "Хурдан бос оо! Гэр лүүгээ харья." гэсээр аваад явлаа. Араас нь тэр нэгэн хүү тэднийг ширтсээр үлдэв.

Once In A LifetimeWhere stories live. Discover now