04.

653 84 3
                                    

THAT TALL GUY
=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=

Han Young-Hee's POV

Новш гэж өнөөдөр бас ямар гээчийн азгүй өдөр вэ?! Хэн дээрээ уначхав даа би. Одоо яана аа. Хүмүүс бидэн рүү аймар хараад яг дотор давчдаад гар салгалаад үхэх нь ээ.

"Уучлаарай босчихгүй юу?"

Би тэр хүний дээр одоо ч байгаагаа түүнийг хэлэх үед л анзаарлаа. Хацар минь бүр улайж, хурдхан шиг босох гэсэн ч углааш өмсчихсөн байсанд автобусны шалан дээр нь халтираад тэр хүний дээрээс дараад ахиад л уначихлаа. Ааа! Энэнээс дор зүйл гэж хэзээ ч байхгүй байх! Ёнжүн намайг хараад байна! Бас эдгээр хүмүүс! Зүгээр л намайг ал!

"Яая!" ахиад л дуу алдтал нь өвтгөчих шиг боллоо. Хараал ид!

Ашгүй энэ удаад намайг босоход халтирсангүй. Яаж ингээд зүгээр явах билээ гэж бодоод тасралтгүй тэр хүнээс уучлалт гуйгаад л байлаа. Түүний буух буудал манайхтай ойр байсанд хамт буучхав. Ядаж уух юм авч түүнээс уучлалт гуйя л гэж бодсон хэрэг.

Түүнийг дагаад байсанг минь анзаарсан бололтой "Яах гээд намайг дагаад байгаа юм бэ?!" хэмээн уцаарлангуй хэлэв. Гэнэтхэн эргэж харан хашхичсанд нь жоохон цочисхийсэн ч "Юу... Уучлалт гуйх гэсэн юм аа." гэхэд тэр "Тэгээд гуйгаач! Юугаа хийгээд гөлийгөөд байгаа юм?" хэмээв.

Аа... Энэ хүн ямар аймар юм бэ? Юу гэх үү? Уучлалт гуйхын бэлгэдэл болгож кофе авч өгөх үү? Би ер нь зүгээр албан ёсны уучлалт гуйхгүйгээр явчихдаг байж уу? Бүр харамсчихлаа. Энэ хүн миний зүүдэнд орох нь ээ.

"Ширтэхээ болиод гуйгаач дээ!"

Ёоооо би энэ хүнийг бүр уурлуулаад байх юм аа. Хурдхан нэг юм хэлэхгүй л бол. "УУЧЛАЛТЫН БЭЛЭГ БОЛГОН ТАНЫ ХҮССЭН ЗҮЙЛИЙГ ТАНЬ АВЧ ӨГӨХ БОЛНО ОО! НАМАЙГ УУЧЛААЧ!" намайг гэнэт ухаан мэдрэлгүй орилоход тэр галзуу хүн харсан аятай боллоо.

Бидний хоорондох эвгүй чимээгүй уур амьсгалыг эвдэн грр гэх чимээ түүний гэдэснээс гарлаа. Тэр ичин нүүр нь бараг л улаа бутрав. "Яахав, надад миний хүссэн юмыг минь авч өгнө гэсэн байх аа. Хкм! Тэнд байгаа кафе руу оръё." гэх нь олон хүмүүсийн чимээнээс болж сайн сонсогдоогүй ч утгыг нь гаргаж чадахаар байв.

Бид тэр кафед орж ирэхэд бариста нь түүнийг харчхаад юм хэлэх гэсэн аятай инээсээр амаа нээсэн ч намайг хажууд нь байхыг хараад "Пүүх! Та анх удаа хүн дагуулж ирлээ шүү!" гэв. Жоохон эвгүй байсан ч түүнд энэ хамаагүй бололтой "Ээх дуугүй бай гэм! Авдгийг маань энэ хүүхэн дээр биччихээрэй." гэчхээд яваад өгөв. Ам минь цангаж байсанд би мөн нэмж iced caramel latte захиаллаа.

Түүнтэй хамт суух эсэхдээ эргэлзсэн ч өөр сул суудал байсангүйд хамт суухаас өөр аргагүйд хүрэн урд нь очиж суув. Тэр ч гайхсанаа над руу сонин харцтай харлаа. Аргагүй л дээ над шиг галзуу хүнтэй хэн хамт суухыг хүсэх вэ дээ.

Удалгүй бидний захиалга ирлээ. Түүний байнга авдаг гээд байгаа зүйлсийг нь харвал iced latte, strawberry cheesecake, vanilla ice cream байх нь тэр. Хөөх тэр ч чихэрлэг зүйлсэд их дуртай бололтой. Хурдан хурдан том гэгч нь ам руугаа халбагадсаар хэдхэн минутын дотор бүгдийг нь дуусгачихсан байлаа. Яаж ийм хурдан байдаг байна аа? Би ганц кофегоо ч дуусгаж амжаагүй байхад.

-Чи бүр сая аймар орилсон шүү.

Тэр хөхөрсөөр ийн хэлэв.

-Би хүнд өртэй байх, хүнийг уурлуулах гомдоох гэх зүйлсийг үзэн яддаг юм аа. Тэгээд л танаас уучлалт гуйх гээд л...

Би жоохон бишүүрхсээр хэлсэн ч тэр инээмсэглэсээр "Тийм байх нь ээ. Ваа... Сая надад хэрэгтэй байсан зүйлсийг минь авч өгсөнд баярлалаа. Бас муухай зан гаргасанд өршөөгөөрэй. Би ууг нь ийм хүн биш шүү. Өнөөдөр үнэхээр тиймэрхүү өдөр байлаа." хэмээв.

Тийм ээ. Миний таамаг зуун хувь зөв! Тэр миний уулзаж байсан хамгийн хачин хүн! Уурлаж уурлаж байснаа гэнэт сайхан ааштай болж надтай яриа өдөөд л. Яг bipolar байх аа.

-Өө! Нээрээ нэр чинь хэн юм бэ? Нэрийг чинь ч мэдэхгүй байж баахан юм авахуулчхаж.

Нүд нь үл ялиг томорч сонирхож байгааг нь илтгэв.

-Хан Ёни хэмээдэг. Таний нэр?

-Чүэ Сүбин! Уулзахад таатай байлаа. Одоо би явахгүй бол болохгүй нь ээ. Дараа тааралдана гэж найдъя.

Тэр ингэж хэлчхээд шуудхан л яваад өглөө. Дахиж хэзээ ч уулзахгүй байгаасай.

Төлбөрөө төлчхөөд ганцхан буудлын цаана байх гэрийн зүг алхав. Сэвшээ салхи нүүр лүү минь үлээн халууцаж байсан биеийг минь жоохон ч атугай хөргөх шиг.

Түүнтэй зууралдсаар байгаад бүр Ёнжүний тухай мартаж орхиж. Ингэхэд тэр юугаа хийж байсан юм болдоо? Дахиж энэ хоёрын алинтай нь ч таарахгүй байгаасаа. Яг галзуурах нь ээ. Ер нь би ахиж хэзээ ч архи уухгүй бас автобусанд суухгүй! Ичиж үхмээр юм! Зүгээр л намайг булшил! Ядаж байхад өөрийн эрхгүй өчигдөр болсон үйл явдал толгойд орж ирээд, саяны Сүбин гэгч дээр яаж унасан маань бодогдоод байх юм. Ааа...

Once In A LifetimeWhere stories live. Discover now