06.

673 86 6
                                    

DADDY'S LITTLE GIRL
=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=

Han Young-Hee's POV

Яагаад ч юм би багаасаа л нэг насны хайрттайгаа учрахыг хүсдэг байлаа. Баахан гүнжтэй хүүхэлдэйн кино үзэж өссөн хүний хувьд хэлэхэд гүнж нар бүгдээрээ хэтэрхий амархан амьдардаг. Хүнтэй л гэрлэчихвэл бүх зүйлс нь бүтээд л. Хэтэрхий амархан. Гэхдээ би тиймэрхүү амьдралаар амьдармаар байсан юм. Гүнжийнх шиг төгс амьдралыг... Аав ээж нь салж сарниагүй, өөрийн гэсэн ханхүү мөн эд баялагтай.

Аав ээж хоёр минь хэзээ ч бүтэхгүй хосууд байсан юм. Ээж аавыг байнга хардаж сэрддэг, аав ч ээжийг байнга хардаж сэрдүүлдэг тийм л хэцүү хүмүүс. Гэвч ээж маань л аавыг хүлээж, хайрлаж, ойлгодог хүн нь байсан. Тийм ч учраас тэр ээжээс минь салаагүй юм. Тэр эмэгтэй аавтай учрах хүртэл...

Тэдэнд хайрын түүх гээд байх зүйл нэг ч байхгүй. Зүгээр л ганц шөнийн алдаанаас үүссэн надаас болж л гэрлэсэн. Буруугаар бүү ойлгоорой, ээж минь намайг үнэхээр их хайрладаг. Тэр нь ч баттай. Харин аав... Мэдэхгүй л юм. Тэр их тоглоом чихэр ундаа яг хайр байсан гэдэгт итгэхгүй л байна...

"Би наад хүүхэд бас чамд бүхнээ зориулсаар арван жилийг үдлээ! Хангалттай бус уу?!"

"Хангалттай гэнэ ээ..? Бид хоёр л чамд бүхнээ зориулсан! Чи ер нь охиноо чамайг шөнө бүр ажлаас чинь ирэхийг хүлээдгийг мэдэх үү?! Чамд аятайхан хоол хийх гэж хэр уддагийг мэдэ-"

Ээжийг хэлж дуусахаас нь өмнө аав "Би тэг гэж хэлээ юу?!" хэмээгээд бидний гэр бүлийн жаазтай зургийг хагалаад унагаачихлаа. Энэ дуунаар ээж чанга гэх чинь дуу алдаж нүдэнд нь удалгүй нулимс хуралдав.

-Зайл...

"Юу гэнэ ээ?" аав итгэж өгөхгүй харагдана.

-Зайл гэж байна! Тэр новшийн хүүхэнтэйгээ жаргалтай амьдраарай! Мэдэв үү?! Чи намайг тэр хүүхэнтэйгээ анх явалдахдаа алдсан. Харин саяны үйлдлээрээ охиноо алдлаа! Муу араатан! Чамайг хайрласан би л тэнэг байж! Харамсаад ч барахгүй нь..!

Ээжийг ийн хэлэхэд аав юу ч хэлэлгүй хувцас хунараа багласаар гэрээс яваад өгөв. Би чимээгүйхэн өрөөнөөсөө гарч ирээд ээжийгээ аргадах шиг нуруун дээр нь зөөлөн товшсоор түүнийг тэвэрлээ. Ээж минь намайг тэвэрсэн ч уйлсаар л байлаа. Тайвширтал нь хүлээгээд бид хамтдаа тэдний буулгаж орхисон гэрээ цэвэрлэж эхлэв.

Once In A LifetimeWhere stories live. Discover now