19.

422 51 9
                                    

FIRST LOVE
=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=

Author's POV

Ёнжүн тэгж хэлчхээд газарт гутлаараа дэвслэн алхсаар угаалгын өрөө лүү орлоо. Орсон даруйдаа хаалгаа түгжин хаалгыг нэг гараараа цохиж, нөгөө гараараа нүүрээ хаасан харагдана. Ичсэнээсээ болоод байж суухын аргагүй болж яг л бөгс нь өтсөн ямаа мэт цааш нааш хольхохоо больж чадахгүй байв. Таван минутын дараа арай гайгүй болж нүүрээ хүйтэн усаар шавшчихаад гарлаа.

Сууж байсан ширээ рүүгээ зүглэтэл Ёни ч бас ийш тийш харж, хөл нь тасралтгүй салгалж байв. Энэ үйлдлийг нь харсан Ёнжүн инээмсэглэсэн ч ууртай царайлах ёстойгоо санан хөмсгөө зангидан ширээндээ суулаа. Түүнийг суухад охин бүр илүү сандарч түгдрэн "Ю-Юу... Кофе чинь ирчихсэн. Уугаад явцгаая." гээд урдах шингэнээ уухад Ёнжүн ч мөн адилыг хийв. Эвгүй уур амьсгал бүрдээд байсанд Ёнжүн хоолойгоо засан "Кхм! Би их хартай хүн шүү! Битгий хүний сэтгэлээр тоглоод байгаарай." гээд инээвхийлэхэд Ёни ч бас зөөлөн мишээн "За гэм дээ. Тэглээч би илүү хартай байх шүү! Битгий өөр охидуудтай яваад байгаарай! Албан ёсоор үерхээгүй ч гэсэн..." хэмээн кофегоо шимсээр чимээгүйхэн өгүүлэв.

Тэд кофегоо ууж дуусаж жаал юм ярьсаар Ёнигийн гэр лүү алхаж байлаа. Тэгтэл ардаас нь нэг эмэгтэйн хоолой "Ёнжүн аа!" гэж дуудах нь сонстож, эргээд харвал өндөр гоолиг биетэй хөөрхөн бүсгүй зогсож байх юм гэнэ.

Ёни хөвгүүн рүү гайхан харвал Ёнжүн дахиад л хөмсгөө зангидчихсан ууртай харагдаж байв. Юм хэлэх эрхгүйгээ мэдэх тул дуугүй байж "Ёнжүн аа, ярьчхаад хүрээд ир. Би хүлээж байя." хэмээн зүгээр дээ гэсэн шиг зөөлөн мишээгээд хорин алхмын цаадах сандал дээр очин суулаа. Энэ үйлдэл нь Ёнжүнийг догдлуулахад хүргэж ээ. Бусад охид байсан бол "Хэн юм?" хэмээн сэжиглэнгүй асуух байсан атал Ёни явчхаад ирээ гэж байна шүү дээ. Өөрт нь итгэж байна...

Choi Yeonjun's POV

-Яах гээв?

Би чухал царай гаргачхаад Сүжинээс ийн асуухад Сүжин над руу нэг алхам ойртлоо. "Хол бай." хэмээн хэлэхэд тэр ч хэлснийг минь хийн нүдэндээ нулимстай "Б-Би чамд хайртай... Үнэхээр шүү! Би албаар тэгж гомдооё гэж бодоогүй шүү. Зүгээр л... Нандин найз маань болохоор чамайг муу хүүхдүүдтэй битгий нийлээсэй гэж хүссэн. Өөрийгөө чамд сэтгэлгүй гэж бодтол чамд ухаангүй дурлачихсан байж. Намайг уучлаарай, гэхдээ хоёр дахь боломжийг надад олгооч дээ. Би энэ удаа алдаа гаргахгүй ээ. Амл--" хэмээн хэлэх гэсэн үгийг нь хангалттай сонссон гэж үзээд яриаг нь тасалж "Одоо больж үз! Чиний худал үгсээс чинь залхаж гүйцлээ! Надад одоо хайртай хүн байгаа болохоор битгий бидний дундуур ороод бай! Тээр харж байна уу? Намайг хүлээгээд сууж байна." гэж сандал дээр суух Ёни руу заагаад хурдан хурдан алхалж түүн дээр очлоо.

Намайг урд нь ирээд зогсоход тэр сууж байсан сандлаасаа босон инээмсэглээд "Болчихсон уу? Одоо--" гээд хэлж дуусаагүй байтал түүнийг чанга гэх чинь тэвэрсэнд тэр гайхсан ч нурууг минь илээд "Анхны хайр чинь байв уу?" хэмээн тайван асуухад би толгой дохив.

-Алив ээ, одоо гэр лүүгээ харьцгаая.

Тэр тэврэлтээ салган гарыг минь атгаад удаанаар алхаж эхэллээ. Гэтэл манай гэрийн үүдэнд зогссонд гайхан түүн рүү хартал Ёни аядуухан мишээгээд "Хэтэрхий их юм бодоод байлгүй хурдан унтаарай. Маргааш ажил дээр уулзъя." хэмээв. Би ч мөн толгой дохин бид салах ёсоо хийгээд түүнийг алхахыг харж зогслоо. Тэр үед цээжинд минь түүнд хайртай гэдгээ хэлэх урам зориг дүрэлзэж байсан ч гэнэт л алга болчхов. Яагаад ч юм нэг л сонин санагдаад явчихлаа. Муу совин татаад байсан тул дуугүй байхаар шийдэж дараа нь л яг албан ёсоор түүнтэй үерхэхийг асууя гэж бодон гэр лүүгээ оров.

Author's POV

Их юм бодох хэрэггүй ээ Ёни. Тайвшир, юу ярьсныг нь ч чи мэдэхгүй шүү дээ. Чухал зүйл биш байлгүй. Өөр юм бодож төсөөлөх хэрэггүй.

Ёни өөрийгөө аргадсаар гэр лүүгээ хөлөө чирэн алхсаар ороход яаж орхисон яг хэвээрээ байлаа. Санаа алдсаар орон дээрээ палхийн суугаад хувцсаа ч солилгүй шууд унтав.

Маргааш өглөө нь бүр ядарчихсан амьтан ажил дээрээ иртэл Кай инээсээр "За болзоо ямархуу байв?" хэмээн баяртайгаар асуув. Ёни ч мөн мишээж "Гайхалтай! Миний ээлжинд ажиллаж өгсөнд баярлалаа, Кай." гэж хэлээд хувцсаа солин ажилдаа бэлдэв.

Ёнжүн өнөөдөр ирсэнгүйд гайхаж байсан ч нээх юм бодолгүй ажилдаа л анхаарлаа төвлөрүүлсээр өдрийг өнгөрөөлөө. Ажил нь дууссаны дараа л нэг юм охин Ёнжүнд юу болсон юм бол гаж бодсоор гэрт нь очихоор шийдлээ. Утсаар яриад ирж байгаагаа хэлэх гэсэн ч утас нь унтраалттай байсанд бүр ч их санаа зовж гэрийнх нь хаалгыг хурдан хурдан тогшив.

Хоёр минутын дараа л хаалгаа тайлахад үс нь арзайчихсан, өдөржингөө унтсан аятай хөнжлөө нөмөрчхөөд байж байлаа.

-Өө Ёни, яасан бэ?

Гайхсаар Ёнжүн ийн асуухад Ёнигийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс хуралдаж цээжийг нь цохиод "Тэнэг минь! Миний санаа ямар их зовсон гэж бодож байна! Тэнэг!" гэхэд хөвгүүн аргадах аятай Ёниг тэврэн нурууг нь илээд "Уучлаарай, сэрүүлгээ тавихаа мартаад унтчихсан байна лээ. Тэгээд хоцорчихсон болохоор очоод яах юм л гэж бодсон юм. Уучлаарай..." хэмээн өгүүлэв.

Ёни хэдэн минутын дараа л уйлахаа больж тайвширлаа. Ёнжүн түүнд халуун цай хийж өгөө тэд хэсэг юм ярихгүй байсан ч эцэст нь хөвгүүн ам нээж "Юу... Орой болчхож. Чи хоноод явах уу даа." гэж санал болгоход Ёни итгэж өгөхгүй аятай түүн рүү харвал Ёнжүн сандран "Би газар унтана аа. Чи миний орон дээр тухал. За юу?" гээд ороо засахаар өрөөнөөсөө хөнжил гудсаа авахаар явах гэтэл цамцны ханцуйгаас нь охин татаад улаан бутарсан хацартай "Х-Хамт унтъя аа..." хэмээн хэлэв.

Once In A LifetimeWhere stories live. Discover now