18.

439 54 13
                                    

JEALOUSY
=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=

Author's POV

-Хөөе, чи хэзээ явах гээд байгаа юм бэ?

Ёни аяга тавгаа угаах Ёнжүнаас ийн асуухад хөвгүүн түүн рүү харж хошуугаа цорвойлгоод "Чи намайг хөөгөөд байгаа юм уу?" хэмээн гомдоллов. Харин хариуд нь охин инээвхийлээд "Тийм ээ, тэгж байна. Хэзээ явах юм?" гэн хөмсгөө өргөлөө.

-Гэнэт аймаар сонин санагдчихлаа. Хэн нь эхлээд би чамайг эргүүлнэ, миний зүрх зөвхөн чиний л төлөө ийм хурдан цохилдог эдр гээд байлаа? Тэгсэн одоо намайг хөөгөөд байх юм! Хмп! Явахгүй за!

Ёнжүн аяга тавгаа угааж дуусаад буйдан дээр нь тухлан суулаа. Ёни түүнийг явуулж чадахгүйгээ мэдэн бууж өгөн санаа алдан өөрийнхөө өрөө лүү оров. Үнэн хэрэгтээ Ёни ганцаараа байсаар байгаад сурчихсан тул амралтын өдрөө байнга гадуур дугуй унаж өнгөрөөдөг зуршилтай билээ. Тиймээс л ганц өдөр тайван байж гадуур гарахыг хүссэн хэрэг.

Өрөөндөө орж ороо хураан хувцсаа сольж өмсөөд гарахад Ёнжүн бүр гайхчихсан "Хаачих гэж байгаа юм?" хэмээв. "Хурдан хувцсаа өмс. Хамт гадуур явъя." гэж гутлаа өмссөөр өгүүлэхэд эрэгтэй нь буйдангаас нь үсэрч босоод яг хувцсаа өмсөх гээд угаалгын өрөө рүү нь явах гэтэл гэнэт зогтусаж юм хэлэх гэж байхад нь Ёни "Хурдлаач ээ!" гэж яарууллаа.

Ууртай сонсогдсон тул түргэхэн шиг хувцсаа сольж өмсөв. Өчигдрийн хувцастайгаа ч гэсэн цэвэрхэн эвхэж тавьсан болохоор яг л шинээр индүүдсэн мэт харагдаж байлаа.

Тэр хоёр Ёнигийн гэрээс гараад явж байтал бүсгүй Ёнжүний машин байгаа газраас шал өөр зүг рүү зүглэсэнд гайхаж "Бас хаачих гээд унав даа?" хэмээхэд охин холоос инээвхийлээд "Алив ээ! Нааш ир! Хамт зугаалцгаая! Машин чинь хэрэггүй ээ." гээд хөвгүүнийг явцгаая гэсэн шиг гараа сунгав. Хөвгүүн ч санаа алдсаар түүний араас нь ирээд гарыг нь хөтлөн "Эхлээд хаачих уу?" хэмээн инээмсэглэлээ.

-Цэцэрлэгт хүрээлэн орцгооё! Дараа нь нөгөө Тэхёны байдаг кафед орж орлого оруулъя. Одоохондоо ийм л байна даа. Чамд санаа оноо байна уу?

Ёни цэцэрлэгт хүрээлэн рүү алхах зуураа ийн хэлэхэд Ёнжүн толгойгоо дохин бодолхийлж байсан чинь гэнэт л цаанаас "Ёни!" гэж хэн нэгэн хажуудах хүнийг нь дуудах сонстов. Эргээд харвал огт танихгүй хүн байх ба яаж Ёниг таньдаг юм бол гэж бодлоо.

Хэдэн алхмын зайтай байсан болохоор нөгөө хүн нь гүйж ирээд амьсгаадан "Чамайг бараг танихгүй явах гэж байна шд." хэмээхэд Ёни Ёнжүнтай хөтөлсөн байсан гараа салгаж тэр хүний нуруун дээр тавиад зөөлөн товшин "Яах гэж гүйсэн юм бэ? Зүгээр алхаад ирэхгүй." гэж инээвхийлэн тэр хүнийг шоолох янзтай өгүүлэв. Хажууд нь байсан Ёнжүн Ёни өөрийнх нь гараас тавьсанд эмзэглэн "Ёни... Чи ийм хүн байсан юм уу?" хэмээн урам нь хугарсан аятай хэллээ. Үүнийг нь харсан Ёни духыг нь зөөлөн няслаад "Тэнэгтээд байгаач. Энэ бол миний найз Сүбин." гэхэд Ёнжүн одоо л нэг ойлгож байгаа аятай том нүдлэв.

Once In A LifetimeWhere stories live. Discover now