22.

433 62 16
                                    

HABIT
P.s: энэ дууг сонсоод үзээрэй ^^
=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=

Choi Yeonjun's POV

Бомгюгаас дахиад л тусламж гуйлаа. Харин энэ удаад тэр эргэлзэлгүй зөвшөөрсөн.

Шөнийн нэг цагт би түүн рүү залгав. Хэд хэд дуудуулж байж 'Байна уу?' гэх нойрмог хоолойтой хөвгүүн сонстоно. Амьсгаагаа авсаар түүнд болсон бүх зүйлийг нэг нэгэнгүй тайлбарлатал тэр санаа алдан 'Тэгвэл ёстой хэцүүхэн юм болж дээ. Түүний итгэл нэг л жижигхэн алдаанаас болж алга болдог. Нэгэнт л итгэлийг алдаж гомдоосон бол түүнтэй дахиж хосууд байтугай найзууд ч болж чадахгүй байх. Гэхдээ би чамд тусална аа. Ингье...' гэсэнсэн.

Бид яаж түүнээс уучлалт гуйх талаар бодон ярилцсаар аль хэдийн хэдэн цаг өнгөрөв. Гэсэн ч Бомгю гомдолсонгүй. Харин ч яг яах талаараа бодон санаа гаргасаар л байлаа. Би талархах хэрэгтэй. Надад Бомгю шиг тусч өөрийгөө золиосолдог ийм найзтайдаа.

Эцэст нь бид дуугаар Ёнигийн сэтгэлийг хөдөлгөхөөр шийдсэн юм. Тэр дуу, эвлүүлдэг тоглоом, цэцгэнд нугасгүй болохоор нь уучлалт гуйж дуу дуулахаар болсон хэрэг. Ашгүй азаар өнөөдөр фестиваль болж байсан тулдаа л түүнийг Бомгюгийн тусламжтай авчруулж чадлаа.

Олон хүмүүсийн дундаас зөвхөн тэр охин л нүдэнд минь тодхон үзэгдэх юм. Өнөөдөр тэр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Хүмүүсийн дуулахыг сонсонгоо инээмсэглэж бусад үзэгчидтэй цуг хөгжмийг мэдэрч байлаа. Би яагаад түүний хэр үзэсгэлэнтэйг одоо л анзаар ч байгаа юм болоо? Магад хүн нандин зүйлийнхээ утга учрыг алдсаныхаа дараа л ухаардаг болохоор уу?

Author's POV

Хүмүүс нэг нэгээрээ гарч амьд хөгжимтэй дуулсаар удалгүй Ёнжүний ээлж боллоо. Түүнийг тайзан дээр гарахад Ёни бүр алмайрч том нүдэлж дотроо Ёнжүнийг энд юу хийж ядаа юм болоо гэж гайхна.

Гитарын дуу явж эхлэхэд бүгд дор дороо чимээгүй боллоо. Нүдээ аньсаар Ёнжүн амьсгаагаа аван дуулж эхлэв.

'Би байнга л чамд эцэст нь бүхнийг сүйтгэж орхидог гэдгээ хэлдэг байсан

Тиймээс чи надаас юу хүлээж найдсан юм бэ?

Одоо энэ үйлдэл минь гайхахаар зүйл биш болсон шүү дээ

Once In A LifetimeWhere stories live. Discover now