5

21 3 0
                                    

"Хайр бол тайтгарал болохоос там биш"

Энэ их урт түүх болох нь, бурхан минь гэж. Яагаад миний амьдрал зүгээр л зарим нэг кино шиг амархан хэрнээ гунигтай, хайр татам мөртлөө шаналантай байж болдоггүй талаар би өдөр бүр л бодох юм.

Яагаад зүгээр л уулздаг залуу, хуучин найз залуу хоёрыг минь танихгүй хүмүүс болгочхож болоогүй юм бэ? Галзуурал, энэ бол гарцаагүй галзуурал.

Ёнжүн: Юугаа ингэтлээ бодоо вэ?

Би: Яаж чам шиг хүн миний араас ингэж сайн мөшгөсөн юм болоо гэж бодлоо.

Ёнжүн: Хайр, алив ээ Нана битгий өмдөндөө хүндэрчихсэн аятай царай гарга л даа. Энэ үнэн.

Түүний жуумалзахыг харах болгонд огиудас хүрэх шиг болох юм.

"Одоо би явж болно биз дээ? Чамд яриад байх өөр үлгэр байхгүй гэж найдаж байна." хэмээсээр машиных нь хаалгыг татан буув.

Тэр ч нээх тоосон янзгүй машинаасаа хальт толгойгоо цухуйлган дахин таарахаа хэлсээр үлдэв.

Хэрэг алга аа.
Хэрэг алга.

Бомгюг байдалд оруулчихлаа гэж бодоод том том яриад эргээд гарав уу үгүй юу Чуи Ёнжүн өөдөөс гараад ирнэ гэж хэн санах вэ дээ?
Салаад 1 жил арай болоогүй ч айхтар сүртэй үерхэл байгаагүй, тэглээч Бомгю бид хоёр "үерхэл" гэдэг нэрийн доор ч хамт байсан биш болохоор надад бол асуудалгүй юм шиг санагдах ч тэр хоёрт бол би нэг танилтай нь явдаг байсан аль эсвэл танилтай нь явдаг хүүхний дүрд орчихсон биз.

Утсанд Бомгюгийн сүрдүүлсэн янзтай зурвас дээр нэмээд сургуулийн захирлын хүү ч мөн адил орой гарах санал бичих нь Сун Жэхигийн залуус над дээр овоороод буй мэт хэсэг санагдав.


Бомгю: Чи үнэхээр миний найзуудыг дуусгахаар шийдээ юу?

Би: Ёнжүний найзуудыг дуусгаж байгаа ч юм билүү ямар өөртөө итгэлтэй байх юм?

Бомгю: Харин чи л өөртөө их итгэлтэй байх шив дээ? Нэгдэхийн өглөө сэрэхдээ арай л өөр байснаа таг мартчихаж ээ янз нь.

Би: Уучлаарай ахаа, гэхдээ би нэгдэхийн өглөө өрөөндөө өөрийнхөө орон дээр сэрсэн. Та Сун Жэхи аль эсвэл өөр доод дамжааны охинтой андуурсан юм шиг байна.


Тэр дандаа л хөгийн амьтан байсаар ирсэн. Гараас зөөлөн атгаж, сэтгэл тайтгаруулах үгс хэлэх аядсанаа маргааш нь хэзээ ч уулзаж байгаагүй мэт үл танин зөрдөг өдөр хоногууд надад дуусашгүй их бий. Би ч сүүлдээ тоохоо больсон анх гомддог л байлаа. Хэзээ надаас үерхэх талаар асуух бол? Хэзээ бид албан ёсных болох бол? Надад сайн байх даа? гэх тэнэг бодлууд сүүлдээ "завгүй байна залгахаа боль" гэдэг зурвасаар л дуусах шиг болсон.

Бүх эрчүүд үнэндээ адилхан. Хөөрхөн ухаантай халуухан найз охинтой сургуулийн захирлын хүүгийн хуурамч сээтгэнэл, надад үнэн зүрхнээсээ хайртай мэт жүжиглэн санамсаргүй таарсан хэрнээ хайж ирсэн мэт чалчих надаас тайлбаргүй салсан залуу, хичнээн ч удаан юм намайг наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацааж, хамгийн их залхаасан харьцдаг залуу гэдэг нэрэн доорх хүн гээд. Бүгд л адилхан. Зүгээр л хэлдэг зарим нэг үг, амьдралд орж ирсэн цаг нь л өөр. Бусдаар тэд бүгд л мэдрэмжгүй, мэдрэлгүй амьтад.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 18, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Crush Where stories live. Discover now