2

45 8 1
                                    


"Нөгөөдөх чинь"

Би түүний хэлсэн зүйлийг ойлгосон ч гэсэн хэд хоногийн өмнөх явдлаас хойш дахиж харьцах харах хүсэл төрөхгүй байсан тул Жианыг "Битгий тоо" гэчихээд сургууль руу бараг л хүчээр чирж оруулав. Тэр хажууд минь зогсоо зайгүй юу болсон талаар шалгаах ч тайлбарлах юм бол тэр илүү үглэж блок хий энэ тэр гэхээс өөр зүйлгүй учраас өөртөө төвөг удахыг хүссэнгүй.

Хичээлийн танхим руугаа орсоор хойд суудал руу нь суугаад дэвтэр номоо гаргаж байтал тэнхимд сууж байсан хүүхдүүд удахгүй болох намрын ажлын талаар ярилцаж буй нь сонсогдлоо.

Манай сургууль жил болгоны намрын дунд үеэр сайн дурын ажил, эсвэл мэргэжил дээшлүүлэх сургалт, мөн тэдгээр хүмүүст зориулсан урлагийн үзлэг, спорт наадам зэрэг явагддаг юм л даа. Олон салбартай сургууль болохоор нэгдсэн нэг талбайд болно гэдэг асуудал тул салбаруудаар нь хуваагаад 4 хоног үйл ажиллагаа явуулдаг юм. Тэр салбарын бүх оюутнууд бүх үйл ажиллагаанд оролцох ёстой тул хааяа хамгийн төвөгтэй үе юм шиг л санагддаг.

Намрын нэгдсэн ажил ойртсон тул хүн бүр л аль ажилд гар нийлүүлэхээ, баг багаа бүртгэж байгаа тухай ч бас сонсогдов. Би 2 жил дандаа сайн дурын ажилд явсан тул энэ удаад мэргэжил дээшлүүлэх багт нь орохоор шийдсэн. Тэнхимд баг нийлүүлж байсан хүүхдүүд дээр очоод лавлатал мэргэжил дээшлүүлэх багийг оюутны зөвлөлийнхөн хариуцаж байгаа тул хичээлийн араас тэдний анги руу очсон дээр гэж хэлэв.

Лекц ч эхлээд бүгд суудалдаа сууцгаав. Гурван тэнхим сольж гүйсээр нэг юм өнөөдрийн хичээлүүд дуусав. Жиантай уулзах гэтэл тэр түрүүлээд явчихсан байсан тул ганцаараа л оюутны зөвлөл рүү очлоо. Оюутны зөвлөлийн даргыг манай салбарын  төгсөх дамжаа гэж сонсож байснаас тулж бол уулзаж үзээгүй. Хааяа нэг хичээлийн нээлт, намрын нээлтэн дээр үг хэлээд байдаг жижигхэн охин гэдгээр нь л мэднэ. Харин сургуулийн захирлын хүүтэй үерхдэг гэсэн цуурхал явж байсныг Жианаас хальт л сонсож байсан юм байна.

"Оюутны зөвлөл" гэсэн нэртэй бор хаалгатай өрөөний хаалгыг хальт тогшчихоод дотогш ортол төсөөлөө ч үгүй дүр зураг нүдэнд үзэгдэв. Эхлээд гайхсан ч сүүлд нь эвгүйцээд явчихлаа. Тэд ч намайг орж ирснийг анзаарсан шинжгүй хажуугаас нь удаан хараад баймааргүй эвгүй байрлалтай сууцгаах аж.

Би сурагчийн зөвлөлийн дарга гэх жижигхэн шаргал үстийг өвөр дээрээ суулгаад нүүрийг нь бараг л идэж буй залууг харчхаад ярвайсаар хоолойгоо заслаа.

Харах ч үгүй байх шив.

Би: Уучлаарай?

Энэ удаа харин шаргал үст цочсон бололтой огцом түүний өвөр дээрээс өндийв. Харин өнөөх танил залуу уруулаа долоон, талимаарсан харцаар бүсгүй рүү нэг над руу нэг хачин инээмсэглэн ширтэнэ.

Би: Намрын нээлтийн мэргэжил дээшлүүлэх багийн талаар асуух гээд ирсэн юм л даа.

Бүсгүйн энгэр дээр байх алтан шаргал тэмдгийг харвал "Сун Жэхи" гэх нэр сийлээстэй байх аж.

Танил нэр байх чинь.

Жэхи: Аан за түр хүлээж байгаарай тийшээ суучих.

Түүний заасан ширээний хажууд байх сандлыг налан суухдаа өнөөх залууг яагаад одоо болтол гарахгүй байгааг гайхаж байлаа.

Тэр ч бас царай харсан байх чинь, хэн билээ?

"Нэрээ хэлээч?"

Жэхи дэвтэр цаас авчирсаар над руу хуурмаг инээмсэглэн ширтэх аж. Одоо болтол энгэрийнх нь эхний товчууд задгай түүнийх нь онгорхойгоор бяцхан улаан мөрүүд тодрон үзэгдэнэ. Би хоолойгоо засчхаад "Ким Нана" гэхэд тэр толгой дохиод "Мэргэжил дээшлүүлэх багийг би энэ удаа хариуцаж байгаа, тэгээд дараа долоо хоногоос манай үйл ажиллагаа эхлэх учраас бид эртнээс багаа цуглуулж байгаа." гэсээр ажлынхаа тухай ярьж эхлэв.

Зөвлөлийнхөө өрөөнд шаалцах гэж байснаас бусдаар ажил дээрээ сайн л юм.

Би: Тэгвэл би нэрээ бичүүлчихье.

Жэхи: Ким Нана, гуравдугаар дамжаа манай салбар гэсэн байхаа?

Би: Мм тиймээ.

Жэхи: За боллоо, дугаараа энд биччих. Хэрэг гарвал залгана аа.

Би дугаараа цаасан дээр нь биччихээд өрөөнөөс нь гарахаар хаалганы зүг алхлаа тэгж явахад ард Жэхигийн өнөөх залууд "Сүбин аа гэртээ харьж байгаад болъё" гэж хэлэх сонсогдоод өнгөрөв.

Аан тэр байх нь, Бомгюгийн найзархаад байдаг сургуулийн захирлын хүү Чүэ Сүбин байх нь ээ? Хөөх тэр цуурхал тэгвэл үнэн болж таарлаа шүү.

Би ч багахан жуумалзсаар сургуулиас гарахаар алхаж явтал утсанд зурвас ирэх үед нь хэсэг зогсов.


Бомгю: Маргааш үдэшлэгтэй болохоор сайн охин байж гэртээ чимээгүйхэн сууж байгаарай.

Би: Бодож байж л болъё.

Crush Opowieści tętniące życiem. Odkryj je teraz