4

48 9 2
                                    

"Нана байх аа?"

Нэрийг минь дуудах үед хойш эргэн харвал өнөөх танил жижиг биетэй шаргал үст зөвлөлийн дарга зогсох аж.

Би: Тиймээ.

Жэхи: Сайн уу? Жаахан гэнэтийн ч гэсэн мэргэжил дээшлүүлэх багийнхан өнөөдөр уулзалттай юм л даа тэрийг хэлэх гээд.

Тиймхэн юм хэлэх гэж над дээр ирнэ гэж үү?

Үгүй дээ үгүй яавч тийм байх ёсгүй.

Би: Хэдээс бил ээ?

Жэхи: Гурван цагаас.

Би: Мм за ойлголоо.

Тэр толгой дохисноо нэг зүйл хэлэх гэж оролдоод чадахгүй байгаа бололтой хачин харцаар одоо болтол урд минь зогсох аж.

Би: Юм хэлэх гэсэн юм уу?

Жэхи: Чуи Бомгюг чаж таньдаг юм?

Би өөрийгөө гол дүр гэж итгэдэг охидод бага байхаасаа л дургүй байсан. Яг ийм охидод.

Галзуу баяны хүүтэй үерхдэг, давгүй биетэй, уур хүрмээр хөөрхөн царайтай, бас оюутны зөвлөлийн дарга болох хэмжээний сурлага ч боломж ч сайтай байж өөр залуугаар яадаг байна аа?

Би: Дээд дамжааны ах юмсан.

Жэхи: Уучлаарай гэхдээ үдэшлэг дээр ярилцаж байхыг чинь харсан юм л даа.

Эелдэг мэт загнадаг. Дотроо намайг хөгийн өлөгчин гэж бодож байгааг мэдсээр байхад шаргал үсээ чихнийхээ араар дөлгөөхөн хийнгээ гэмшингүү дүр эсгэдэг. Бөөлжис хүрмээр юм.

Би үг хэлэх гэж байснаа цаанаас нөгөө л дээгүүр харсан алхаагаараа нааш зүглэх амраг хайртыг нь харчхаад хэлэх гэсэн үгээ дорно залгин "Үнэндээ ах намайг тэнд байгаад үнэхээр их санаа зовоод байсан юм л даа. Тэгээд бид--" өгүүлбэрээ дуусгаж ч амжаагүй байтал танил хоолой шаргал үстийн нэрийг дуудах нь сонсогдлоо.

Бомгю: Юу хийж байгаа юм?

Жэхи: Аан зүгээр л ярилцаж байна.

Ахх яагаад тэд ийм юм бэ? Яагаад тэр хоёр амраг нь уулзаад өөрийг нь ярилцаж буйг анзаараагүй мэт, харин тэр хардсандаа галзуурах шахаад надаас өөрийн биеэр ирж лавлаж байгаагүй мэт царайлаад байгаа юм бэ? Одоо би ч бас жүжиглэх ёстой юу?

Бомгю: Хэн билээ?

Жэхи: Таньдаггүй юм уу?

Бомгю: Үдэшлэг дээр л харсан юм байна.

Хөгийн амьтан чинь жүжиглэж өгч байх шив?

Би: За за тэгвэл би ингээд явъя даа. Би гурван цаг гэхэд оччихно оо хэлсэнд баярлалаа.

Тэдэнд бөхийчхөөд явах гэснээ хальт зогсон эргэж харсаар, үсээ яг түүн шиг чихнийхээ араар хийн зөөлөн илснээ гэмгүй инээмсэглэн "Бомгю ахаа та нээрээ манайд цамцаа үлдээхчихсэн байна лээ. Өнөөдөр ирж авч болно шүү. Би завтай"

Сургуулийн коридороор хүмүүстэй зөрөлцөн цааш явж байхдаа өөрийгөө ямар гээч хачин зүйлд орооцолдоод буйгаа нэг бодсоноо толгой сэгсрэн жуумалзаад "Ахх яг л өнөө орой манайд хүрээд би таныг хүсээд байна гэж байгаа юм шиг л хэлчхэж ээ? Тэр хүүхэн ч галзуурч байгаа байх даа. Өнөөдөр ч та хоёр их маргалдах нь дээ. Харамсалтай юмаа".

Чанга хөхөрчихгүйг хичээсээр сургуулиас гарч явтал хажууханд байсан машин огцом хөдөлснөө миний урд ирэн зогсох үед сандарсаар хойш ухарлаа.

Хар бас үнэтэй машины цонх удаанаар доошлох үел дотор нь суух танил царайг харчхаад санаа алдах шахлаа.

Ёнжүн: Хөөх чи өөрийгөө надаас ийм хурдан салчхаж чадна гэж бодсон юм биш биз дээ Ким Нана?

Crush Unde poveștirile trăiesc. Descoperă acum