3

29 8 0
                                    


Бомгю: Юу хийж байгаа юм?

Би: Зугаацаж л байна.

Бомгю: Битгий ир гэсэн биз дээ? Хэн ч чамайг энд уриагүй байхад яах гэж ирсэн юм?

Би: Урьсан болохоор л ирсэн юм. Гар тавь.

Би түүнээс бугуйгаа татаж авахдаа багахан ярвайсаар, даашинзаа доошлуулангаа түүний хажуугаар зөрөн хоёр давхарын өрөөнөөс гарлаа.

Тэр заримдаа ядаргаатай өмчихрүү, бас төвөгтэй захирамтгай болчихдог. Тэр болгон нь үргэлж сайхан байна гэж мэдээж байхгүй шүү дээ. Халуухан  үедээ халуухан ч одоо лав биш.

Хаа сайгүй орилолдон бүжиглэх, уух хүмүүсийг ширтэн зогсохдоо шал дэмий ирж дээ ч гэж бас бодоод амжив.

Сүбин: Хөөх үнэхээр ирчхээ шив?

Тиймээ. Тэр намайг урьсан. Би ер нь яагаад өдөр нь хэн нэгэнтэй шаалцах гэж байсан залуугийн хачин өнгө аястай үдэшлэгийн урилгыг элгэмсэг хүлээж авснаа одоо ч сайн ойлгохгүй л байна. Гэхдээ зүгээр л Бомгюгийн шарыг малтах гэж ядсан үйлдэл минь л энэ байх.

Сүбин: Хөгжилтэй байна уу?

Би: Тийм байгаа юм шиг байна уу?

Тэр нүд рүү минь хэсэг ширтсэнээ инээмсэглэн "Үгүй л юм шиг байна" гэхэд нь би ч мөн инээмсэглэв.

Тэр баян айлын хүүхэд шиг огт харагддаггүй залуу. Аль болох энгийн хийгээд үл орших мэт оршдог нь өнөөдөр анх таарсан ч хамгаас сайн харагдаж байсан юм. Одоо ч гэсэн хэн ч түүнийг галзуу баяны дараагийн өв залгамжлагч гэж гадарлахгүй. Магадгүй зүгээр л сонирхоод л ирсэн оюутан л биз гэж үзэхээр.

Харин Бомгю эсрэгээрээ. Холоос харахад ч нүдэнд шууд тусахуйц. Цэвэрхэн өнгөлчихсөн хуурамч алмаз. Түүнтэй харилцаатай биш байсан бол би ч гэсэн түүнийг баян айлын эрх хийгээд царайлаг залуу гэдгээр нь л бодоод өнгөрөх байсан биз. Гэхдээ тэр өөр.

Бомгю: Одоо болтол зайлаагүй л байна уу?

Уур хүрмээр.

Бомгю: Чам шиг хүний байх газар гэж хэлээд байхад явчхаач.

Галзуурмаар.

Бомгю: Хэм хэмжээгээ мэдэж бай Ким Нана.

Тонилгоод хаячихмаар новшийн амьтан.

Би: Чиний хэм хэмжээнд тэгээд эндэх хэр таарч байгаа юм бэ дээ?

Гэхдээ юу гээч, хэн ч энэ алт шиг алмаз шиг, тэнгэрт байх нар сар шиг залууг нэг муу рамений газар ажиллуулдаг, одоо болтол захын хороонд амьдардаг тарчигхан айлын хүү гэж мэдэхгүй.

Бомгю өөдөөс ширүүхэн харсаар гараас минь зуурснаа өөртөө ойртуулан "Амаа мэдэж чалч" хэмээн чихэнд минь шивнэв.

Би ч багахан жуумалзангаа түүний чихэнд ч мөн ойртсоор "Үгүй бол яана гэж? Уулздаг мөнгөтэй эгч нараараа зодуулна гэж үү? Чамд үүнээс өөр чадах юм байгаа юм уу Бомгю? Аа биш ээ эсвэл ширээний залуу гэх үү?"

Хайр.

Их хачин зүйл. Эсрэг тэсрэг туйлуудад орших огтлолцол нь хаа хүрэхийг ч тодорхой зааж бас чиглүүлж үл чадах зүг чиггүй баримжаа ч байхгүй зүйл. Тийм байхад яагаад дурлана гэж?

Сонирхолтой болохоор.

Бинго! Амьдралд өөрчлөлт хөдөлгөөн хийгээд цочрол болоод алдагдал байж л сонирхолтой байна. Тэгэхгүй бол энэ хүн гээч амьтан уйдсандаа галзуурчих биш. Үүнтэй яг адил. Хайр биднийг өөрчилж, хөдөлгөж, цочроож бас өөрийгөө алдахад хүргэдэг. Тиймээс би энэ удаа цочрол өгч байна.

Ир гэхэд нь ирж, яв гэхэд нь явдаг утсан хүүхэлдэй шиг хааяа өврийг нь дулаацуулдаг доод дамжааны дүү биш, амьдралд нь учирсан хамгийн хөгийн өлөгчин болж үлдэх хүсэл надад төрсөн гэхэд болох байх.

Би: Сүбин сонбэ?

Сүбин: Сонбэ гэх хэрэггүй ээ.

Би: Тэгвэл зүгээр л ахаа ( oppa ) гэх үү?

Сүбин багахан жуумалзангаа над руу нэг бас одоо болтол гараас минь зуурах Бомгю рүү нэг харчхаад толгой дохин "Наадах чинь хавьгүй илүү байна" гээд нүдээ ирмэв.

Гэхдээ байна шүү дээ. Тэд яаж ч өөр харагдаж, яаж ч өөр аашилж байсан.

Зарчмын хувьд бүх л эрчүүд адилхан.

Crush Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ