5

41 10 0
                                    

Үнэндээ үнэндээ гэсээр эцэст нь хүрэхэд би чамаас юу ч нуулгүй нүцгэлж дууссан байтал чи одоо болтол халуун дулаанаар хучих хувцастай хэвээрээ.

Өдөр хоногууд надад явж ядах эвдэрсэн машин шиг л удаан, удах тусам эвдрэх, үгүйрэх, зүгээр хэнд ч хэрэггүй хог болчихсон юм шиг санагдана.

Түүнгүй амьдралаас илүү, түүнийг санагалзах амьдрал хамгийн аймшигтай гэдгийг ойлголоо. Хүн санагалзана гэдэг оддыг тоолох мэт хязгаар үгүй удаан, тарчлаант, шатаж буй мэт мэдрэмжээр бүрхэгдсэн сэтгэлийн тэмцэл юм байна.

Төвөгтэй юм.

Өдөр хоног өнгөрөх тусам бидний уулзалдах, таарах өдрүүд улам л багассаар байсан. Нэг л мэдэхэд би чамайг харалгүй бүтэн хоёр долоо хоног бодолдоо чамайг дүрсэлж үүрийн 4 цагт унтаад 6 хүртэл хоёр цаг зүүдэлж сэрээд, өглөө хичээлдээ явдаг хүн болчихсон байв. Энэ чинь галзуурал шүү дээ.

Хэвон өдөр бүр надад болихыг хэлнэ. Гэхдээ одоо болтол миний өвдөлтийг мэдэхгүй хэвээрээ. Юуг ч мэдэхгүй болохоор, шарх амсаагүй хүн намайг шоолоход дэндүү амархан шүү дээ.

Ээж хааяа намайг шанал гэсэн шиг чиний охиныг ярьна. Сонсох тусам цээж хүндэрч буйг мэдэх хэрнээ л тэр чамтай хамт хэрхэн болзож буйг сонсонгоо олон хоног хараагүй чамайг жаргалтай буйг толгойдоо төсөөлж оройг барна.

Хааяа ирэхдээ орхиод явчихдаг зарим хувцаснаас нь үнэрийг чинь хайж хэсэг уруулдаа зөөлхөн нааж сууна. Нулимс дусаад муухай болчих байх гээд хүрч ч чаддаггүй юм шүү дээ.

Дурсамжуудаа дурсана.

Анх хөтөлсөн өдрийг чинь.

Чихрийг минь булааж идээд инээмсэглэж байсан үеийг.

Найз нартаа миний найз охин гэж танилцуулж байсныг.

Өөрөөс нь өөр эрэгтэйд үнсүүлж болохгүй гэж загнасныг чинь.

Найзын хувиар "хайртай шүү" гэснийг чинь.

Чинийх байсныгаа би дурсана.

Минийх биш миний хайртай хамгийн их хайрладаг найз минь чи.

Жон Чэнлэ.

Миний сайн найз.

Crush Where stories live. Discover now