2

45 10 1
                                    

"Тэд явж байна."

Хэвон тэдэн рүү дохисоор над руу сандарсан хацраар харна. Би толгой дохихоос өөр зүйл хийсэнгүй тэднийг явах хүртэл нь хальт ширтчихээд л өнгөрөв.

Өөр яах ч билээ дээ.

Хэвон: Тэд удахгүй салчих байхаа. Чэнлэ дандаа л ийм байдаг шүү дээ. Үерхээд л, салаад л, үерхээд л, бас дахиад салаад л, тоглогч л гэсэн үг.

Би: Тоглогч гэхэд бас хэцүү хүн шүү дээ. Үерхсэн охин болгондоо чин сэтгэлээсээ ханддаг юм.

Хэвон бас л санаа алдан, нурууг минь илснээ " Зүгээр дээ, та хоёр ойлголцох байх" би дахин толгой сэгсрэн "Үгүй байхаа, тийм зүйл болохгүй байх"

Бид өөр зүйл ярилцсангүй гэр гэрийн зүг явцгаав. Гэр лүү хэсэг алхаж байгаад дэлгүүр орон зайрмаг авчхаад хоолой өвдөх эсэхт санаа зовсоор савлуурын зүг аажуу алхлаа.

Нар жаргахыг ширтэнгээ зайрмагаа бага багаар идэн, хөлөө савлуулангаа дуу сонсохоос өөр зүйлгүй сууж байтал гэнэтхэн хойноос савлуур түлхэх үед цочсондоо унах шахав.
Би дуу алдсаар хойш харвал Чэнлэ савлуурын хуучирсан гинжин төмрөөс бариад над руу ширтэн зогсож байв.

Чэнлэ: Сайн уу?

Би: Сайн, сайн уу?

Чэнлэ: Давгүй шүү.

Тэр хажуугийн савлуурт сууснаа гарт минь байх зайрмагийг шүүрч аваад идэж эхлэв. Би ч үг хэлсэнгүй чимээгүй л түүн лүү ширтэн суулаа.

Байдгаараа л байгаа хэрнээ минийх байхаа больчихсон. Үгүй үгүй анхнаасаа минийх ч байгаагүй.

Чэнлэ: Гэртээ харихгүй яасан юм?

Би: Уйдаад л, чи өөрөө харихгүй яасан юм?

Чэнлэ: Чамтай уулзах гээд.

Би толгой дохин: Юу болсон?

Чэнлэ: Чи үнэхээр надад сайн юм уу?

Би: Худлаа л байв гэж дээ.

Чэнлэ гар хуруугаараа оролдсоор "Нэг тийм найзуудын тоглоом байгаад байдаг биз дээ?"

Би: Би мэдэхгүй юм байна.

Чэнлэ санаа алдан "За за" гээд босох гэхэд нь би ч үг хэлэлгүй суутал тэр явах гэснээ түр азнан "Найзууд, найзууд байж болохгүй хэрэг үү? Зүгээр л найзууд, би чиний мэдэрдгийг мэдэрдэггүй ч, буцааж чамайг хайрлаж чадахгүй ч гэлээ. Зүгээр л бид хуучин шигээ хамт найзууд чигээрээ үлдэж болохгүй юмуу Жүён аа?" би хэсэг чимээгүй сууснаа бяцхан инээмсэглэл тодруулан "Тэгье ээ. Найзууд чигээрээ--" үгээ ч хэлж дуусаагүй байхад Чэнлэ намайг босгон энгэртээ тэврэн амьсгаа авснаа, үсийг минь зөөлөн илээд эхлэв.

Чэнлэ: Уучлаарай Жүён аа. Гэхдээ би чамд сайн биш шүү дээ. Бас, бас би Нэюнд үнэхээр жинхэнээсээ хайртай болчихсон бололтой.

Хутга дүрэх шиг, эсвэл цэв хүйтэн мөсөн дунд түгжих шиг л өвдөлт. Дурлалт чинь чиний дурлалыг үгүйсгэх, хайрт чинь өөр нэгэнд хайртай гэх мэдрэмжийг дурсаж байна. Анхны хайраасаа ч ингэж их өвдөлт аваагүй юмсан.

Би: Болж дээ. Удаан хамт байгаарай.

Чэнлэ: Баярлалаа, чи миний хамгийн сайн найз Жүён. Би чамайг алдмааргүй байна.

Шуналтай амьтан. Бүх хүн өөрийг нь хайрлаасай гэж хүссэн шуналдаа миний хайрыг буцааж өгөхгүй хэрнээ надаар хайрлуулсаар байхыг хүсдэг шуналтай хүн.

Гэхдээ би чамд буугаад өгчихсөн хамгийн өрөвдмөөр бас инээд алдмаар азгүй хувь тавилантай хүн.

Би: З-За.

Хайрлуулах эрхгүй хүн.
Хайрлах ч эрхгүй хүн.
Хайр үгүй хүн.
Хайр.
Тэр.

Минийх болохгүй хүн.

A/N: Sad Sad sad sad sad

Crush Onde as histórias ganham vida. Descobre agora