1

45 10 0
                                    

Сэтгэлтэй юм шиг хэрнээ надад хэзээ ч сэтгэл гаргаж байгаагүй хүн.

"Юу вэ одоо болтол уу?"

"Айн?"

"Одоо болтол Бомгютэй харьцдаг юм уу?"

"Аан нэг тиймэрхүү л"

"Найзууд нь мэдэгдэхгүй, хайрууд нь мэдэхгүй заваарсан юмнууд"

Би хариу ч хэлж чадсангүй дуугаа хураагаад хальт инээд алдах аядав.

Үнэн юм хойно.

Би ч өөр сэдэв ярилцах нүх сүв гаргасаар тэр үедээ Бомгюг дурсахгүй байхыг аль болох хичээсээр байв. Тэр ч нэг их ярилгүй мартчихсан уу, эсвэл намайг эвгүй байгааг ойлгосон уу больчихлоо.

Бид хоёр угаасаа төвөгтэй харилцаа хамааралтай хүмүүс болохоор найз нөхөд маань ч бидэнд таатай хандсан удаа үгүй. Тэр ч өөрийнхөө замаар өөрөө явдаг, би ч өөрийнхөө замаар өөрөө явдаг. Ямар ч бид, хамтдаа байхгүй.

Гэхдээ хажууханд минь тэр үргэлж л байж байдаг.















"Хүргээд өгье"

Тэр өөр зүйл ч хэлэлгүй гараас минь хөтлөөд машин руугаа алхаж эхлэлээ. Дасчихсан гэхэд хэцүү түүний атгасан гарыг ширтэн алхахдаа санаандгүй санаа алдаж орхив. Тэр ч гайхсан бололтой эргэж хараад асуух үед нь ядарсан энэ тэр гээд л өнгөрлөө.

Би мэдрэмж бүрээ түүнд тоочихоос эмээдэг.

Бид түүний машинд суусаар манай гэр хүрэх зам руу давхиж эхлэлээ. Замдаа тэр хурууны минь үе бүрээр оролдон инээмсэглэнгээ сонин содон зүйлсээ ярьж хааяа нэг намайг шоолж, гэрлэн дохио нь дээр үсийг минь үнэрлэж явсаар нэг л мэдэхэд гэрийн минь урд ирчихсэн байв.

Илүү удаан хамт баймаар байсан юмсан.

Бомгю: Ормоор байна уу?

Би: Тэгээд орохгүй юм уу?

Бомгю: Орохыг хүсэж байна уу л гэх гэсэн юм.

Би: Хүсэл сонирхлын асуудал биш л байх.

Бомгю: Хүн байгаа юм уу?

Би утсаа ширтэнгээ толгой сэгсрэн "Үгүй ээ, ээж өнөөдөр эмнэлэг дээр хонож байгаа" гэхэд тэр уруул амаа оролдсоор "Тэгвэл орцгооё" гээд машинаасаа намайг буулган бид яагаад гэдгийг мэдэхгүй ч манай гэр лүү орохоор алхаж байсан юм.

Би: Яах гэж байгаа юм?

Бомгю: Зүгээр л сонирхолтой шүү дээ.

Би санаа алдсаар түүнтэй цахилгаан шатанд суун дээшилж явахдаа түүний өнөө орой надаас хэрхэн салахгүй наалдах талаар сонсож зогссоны эцэст манай давхарт ирэн хамгийн буланд байх гэрийн хаалга руу алхаж явахад, за бараг л тулаад ирэх үед түүний утас хүнгүй корьдорт цуурайтан дуугарав.

Бомгю: Одоохон.

Тэр цааш явснаа цонхны тавцан тулан зогсоод утсаар ярьж байв.

"Тийм үү?"

"Ганцаараа юу?"

"Сүбин яасан юм?"

"Хачин л юм"

"Одоо юу?"

"Чадахгүй ээ"

"Жэхи битгий тэгж ярь"

"Ойлголоо доо ойлголоо одоо очиход л болно биз дээ"

"Очоод залгая"

Бомгю: Уучлаарай гэхдээ өнөөдөртөө--

Би: Яваа.

Би түүний хариуг ч сонсолгүй гэр лүүгээ орон хаалгаа хааж орхилоо. Тэр ч хаалга тогшин "Уучлаарай" гэчихээд л яваад өгсөн.

Үүднээс минь буцчихсан.

Өөрөө оръё гэчихээд, хамт байя гэчихээд үүднээс нь буцчихлаа.

Бидний харилцаа шиг.

Яг над шиг.

Хүсээд ч, үгүй хүсье гээд ч хүрдэггүй тийм л хачин хүн.

Тэр.

Миний сэтгэлдээ тээдэг нэгэн.

Чүэ Бомгю.

Crush Where stories live. Discover now