1

63 10 0
                                    

Хоосон.

Өнөөдөр ч бас тэр надтай цуг явахыг хүсээгүй бололтой. Бүтэн 3 жил гэрийн минь үүдэнд зогсоод, цуг явахаар хүлээдэг байсан тэр хүн долоо хоног нүдэнд минь өртөхгүй гэж хамгийн сайнаараа хичээж байна.

Хэрэггүй хэлж.

Санаа алдсан чигтээ сургуулийн зүг хөлөө зөөж ядан алхсаар ирлээ. Шаагилдах хүүхдүүд, хичээлийн хонх, зөрж өнгөрөх инээд тутамд миний өдөр улам л дордож байв.

Ангид орж ирэн суудалдаа суувал Хэвон цаанаас над руу ирэн өрөвдсөн харцаар ширтэн хажууд минь суув.

Хэвон: Зүгээр үү?

Би: Дажгүй шүү.

Хэвон: Хичээлдээ ирж байгаа гэсэн.

Би: Мм.

Өөр хэлээд байх зүйл ч олдсонгүй. Найз нь сэтгэлээ илчилсэн гээд ичээд гэртээ бүгэх хүн тэр биш шүү дээ. Харин ч улам зовоож урдуур минь эргэлдмээр атал одоо болтол яагаад ингэж их зугтаад байгааг нь мэдэхгүй юм.

Хичээл ч ордгоороо орж байдаг л өдөр өнгөрч байв. Гэхдээ түүнгүй.

Намайг сэтгэлээ илчлэхээс өмнө тэр өдөр бүр хичээлийн дундуур "Уйдаад байна Ён хамт таслах уу?" гээд зурвас бичдэг байсан. Хичээл завсарлахаар ангийн үүдэнд ирээд "Жүён аа хоол аваад өгөөч" гээд инээгээд зогсож байдаг байсан. Гэр лүүгээ харихаар алхаж явахад цүнхийг минь үүрээд "Манай Жүён өнөөдөр ядарсан болохоор ах нь зайрмаг авч өгье" гээд сугадаад инээлдэн алхдаг байсан.

Хичнээн надаас өөр нэгнийг хайрладаг байсан ч буцаад ирдэг, жинхэнэ байдаг, хажууд нь байдаг цор ганц хүн нь би байсан юм.

Одоо харин тийм биш.

Тэр намайг өөрт нь сайн болсон өнөөх охидтой л адилхан нэгэн гэж бодож байгаа. Угаас тийм шүү дээ.

Хичээл тарах алдад миний хойхно суудаг хоёр сурагч шивнэлдэж байхыг санаандгүй сонсчхов.

"Би сая коридорт явж байгаад Чэнлэ Жисонд өөрт нь Жүён сэтгэлээ илчилсэн гээд инээлдэж байхыг нь сонссон"

"Юу вэ манай ангийн Жүён үү?"

"Тиймээ, угаасаа ойлгомжтой л байсан. Жүён л дандаа Чэнлэд наалдаад яваад байдаг. Чэнлэг найз охинтой байхад л наалдаад байдаг. Жүёноос болж л Чэнлэ салдаг гэсэн"

" Найз найз, найзууд найзууд гэчихээд сэтгэлээ илчилчхэж байгаа юм уу? Ямар ичмээр юм бэ?"

"Чэнлэ тэгээд зөвшөөрөөгүй юм шиг байна лээ"

"Аргагүй шүү дээ, яаж ч бодсон Жүён--"

Би тэвчиж чадалгүй цүнхээ шүүрсээр ангиас хар хурдаараа гүйн гарлаа.

Би юу буруу хийсэн юм? Би ямар сайн болъё гээд болсон юм уу? Намайг дурандаа тэрэнд дурласан гэж бодоо юу?
Дурлах тийм буруу юм уу? Та нар дурладаггүй юм уу?

Хөгийн амьтад.

Хичээлээ тасалчихсан болохоор хорогдоод байх ч юм байхгүй тул шууд л сургуулиас гаран гэрийн зүг алхаж эхэллээ.

Хамт алхдаг байсан гудамж, инээлдээд явдаг байсан жижигхэн дурсамж бүгчихсэн зам бүрээр би одоо хайрласнаасаа болж, дурласнаасаа болж ганцаараа алхаж байна.

Сэтгэлээ илчлэхээсээ өмнө алдаад байх зүйлгүй л гэж бодсон. Тэгтэл би анх чамд сайн гэдгээ ухаарахдаа л чамайг аль хэдийнээ алдчихсан байж дээ.

Хөлөө чирсээр гэрийн зүг алхаж явахдаа хэдэн алхмын цаана байх дэлгүүрээс Чэнлэ болон танил охиныг хамтдаа инээлдсээр гарч ирэхийг харан алхаж буй газартаа хэсэг зогсов.

Тэд гартаа зайрмаг барьсан байх бөгөөд инээлдсэн хэвээр миний ирсэн зүг рүү зөрөн алхацгаана.

Алх Жүён. Хөдлөөч дээ гуйя.

Би арай ядан хөлөө хөдөлгөсөөр тэдний хажуугаар зөрөх үед Чэнлэ намайг энэ хорвоод байхгүй юм шиг л үл тоосоор өнөөх охинтойгоо өнгөрөв.

Одоо жинхэнээсээ өвдөж байна.






A/N: Ер нь хөөрхөн богинохооон, тэгээд ингээд жижигхэн2 юм гараал яваал дууснадаа. Олон сэдэв байгаа болохоор нэгэн дээр нь удаад байвал онцгүй шдээ ккк

Crush Where stories live. Discover now