3

41 10 0
                                    

Гурван алхам.

Нулимсыг минь зогсолтгүй бүтэн 7 өдөр урсгах шалтгаан болсон тэр хүн рүү очиход гурван алхам дутуу байлаа.

Бидний бараг л ойлголцсон өдрөөс хойш аль хэдийнээ долоо хоночхож. Буцаад хуучин шигээ болж чадаагүй ч ямар ч байсан танихгүй мэт зөрөлцөхөө больсон.

Тэр хуучин шигээ л өглөөд гэрийн минь үүдэнд хүлээж байгаад хамтдаа сургууль руу алхдаг болсон. Ярих нь бага ч гэлээ, хажууд байгаад нь л талархаж байна.

Хааяа тэднийг инээлдээд алхаж буйг харна. Заримдаа тэврэлдэж байгааг нь, эсвэл хөтлөлцөж буйг нь. Энэ бүгдийг харах тийм ч хэцүү байгаагүй хэрнээ, Чэнлэг түүнд "Хайртай шүү" гэж хэлэхийг сонсох л энэ хорвоогийн хамгийн том өвдөлт байсан байх.

Миний хажууд хайрын талаар амнаас нь авиа ч цухуйдаггүй хэр нь түүний л хажууд тэр миний харж байгаагүй Чэнлэ болчихдог. Миний хүсдэг эсвэл хүсдэггүй Чэнлэ.







Хичээл тарах хонх дуугарах үед хүүхдүүд яаралдсаар ангиас гүйн гарцгаах аж. Би ч мөн адил түүнтэй уулзана хэмээн догдолсоор ангиас түргэхэн гаран сургуулийн үүдэнд очоод түүнийг гарч ирэхийг хүлээн зогслоо.

Гадаа өвөл болж буйг илтгэн хааяа хааяа сэрүүн салхи үлээх аж.
Хүйтэн байна шүү.

Чэнлэ өглөө ороолтгүй байсан. Тэнэг золиг хурдан даарчихдгаа мэдэхгүй дандаа нимгэн явна.

10 минут.

30 минут.

1 цаг.

2 цаг.

Тэр магадгүй завгүй байгаа байх.

Утас руу нь залгасан ч дуудлагыг үл авна. Сүүлдээ санаа зовсоор сургууль руу орон түүнийг хайсан ч хаа нь ч байсангүй. Санаа алдан ангийнх нь үүдийг өнгөрөн явж байтал түүний ангийн хүүхэд ойр байхыг хараад түүн дээр түргэхэн очлоо.

"Сайн уу Жэну?"

"Сайн сайн уу?

"Чэнлэ яасан юм бол? Чи түүнтэй таарсан уу?"

"Үгүй ээ, тэр өдөр хичээлийн дундуур 3-2-ын Сун Нэюнтэй цуг хичээлээ тасалчихсан гэж сонссон"

"Аан за баярлалаа"

"Зүгээрээ"

Явчхаж.

Аль хэдийнээ намайг орхиод явчихсан хүнийг энд шал дэмий хүлээж зогссон миний л тэнэгийнх юм даа.

Гэр лүүгээ орон цүнхээ тавьчхаад хэсэг хана ширтэн сууж байгаад ээжийг дуудах үед ухаан орон хувцсаа солилоо.

Хоолоо идчихээд хичээлээ хийн сууж байхдаа Чэнлэг санан утсаа авсаар түүн лүү зурвас бичлээ.

"Байна уу?"

"Чи харьсан уу?"

"Өдөр явахаа хэлэхгүй дээ"

"За за"

Хариу ирсэнгүй.

Магадгүй тэр надад гаргах завгүй байгаа байх.

Crush Where stories live. Discover now