7

40 10 0
                                    

Бид найзууд байхаар хараагдсан хүмүүс.

Хэвон: Би тэр новшийг үзэн ядаж байна.

Би: Би ч бас.

Хэвонд болсон зүйлсийн талаар хэлтэл тэр цүнхээ шүүрч аваад Чэнлэгийн анги руу очиж ална гэж дайран, би түүнийг зогсохыг гуйж, тэр чарласаар одоо ангийн үүдэнд бид амьсгаадаад газар сууж байна.

Хэвон: Би зүгээр л доодохыг нь өшиглөнө. Бас хэдэн удаа цохино өөр зүйлгүй.

Би: Болохгүй ээ, сүүлд нь сургуулиас хөөгдөх гэж байгаа юм.

Хэвон: Би биш тэр л хөөгдөх биз. Садар самуун сурталчилсан новш.

Би: Хэзээ тэгсэн юм?

Хэвон: Дандаа л ангийнхаа үүдэнд, сургуулийн гадаа, хоолны зааланд тэр хүүхэнтэйгээ шүлсээ солилцоод явдаг биз дээ?

Би: Хамаагүй ээ.

Тэр цүнхээрээ намайг цохисноо "Тэрэнтэй үнсэлцээгүй биз дээ?" би гараа барин орилсоор "Юу гэж дээ! Өвдөж байна!" гэхэд тэр санаа амарсан бололтой хойш суув.

Хэвон: Саяхан 2 литр шүлс солилцох юм бол бэлгийн замын халдварт өвчин тусдаг гэж сонссон юм. Тэр хоёр бол 2 байтугайг л солилцсон байх.

Би инээсээр түүний мөр лүү түлхэх аядав.

Хичээл аль хэдийнээ орчихсон бас бид хоёр орж амжаагүй болохоор л коридорт ингээд хаа хамаагүй зүйлс чалчаад сууж байгаа юм.

Бид Хэвоны харьцдаг залууг ижил хүйстэн байсан талаар, тэр манай ахад сайн байсныг, одоо уулздаг залуу нь өөрөөс нь 10 ах талаар ярьж инээлдэн сууж байтал биднээс холгүй хоёр хүний хэрэлдэх болон хүчтэй алхаа сонсогдов. Бид гайхсаар тэр зүг рүү харвал Чэнлэ Нэюны гараас зуурчихсан чирэх бол Нэюн түүн рүү орилж байх аж.

Нэюн: Тавиач! Өвдөөд байна! Чэнлэ зүгээр л ярилцъя!

Чэнлэ: Амаа татаад дагаад яв гэж байна!

Бид тэднийг чимээгүйхэн л ширтэж байтал Чэнлэ урдуур минь зөрөхдөө л энд өөрсдөөс нь өөр хүн буйг анзаарсан бололтой намайг хараад гэнэт л зогсчхов.

Би: Гарыг нь тавиа.

Чэнлэ: Жүён чиний асуудал биш.

Би: Тэгвэл тэгээд л зодолдохгүй юу? Харин битгий орой үдэш ирээд аргадаад өг барь гэж төвөг болоод байгаарай.

Нэюн миний үгийг сонсчхоод гараа татаж авснаа, над руу нэг муухай харан "Намайг хэлэлтгүй өөрөө ч гэсэн ардаа хүнтэй бололтой. Одоо жинхэнээсээ больцгооё Чэнлэ" гэчихээд л яваад өгөв.

Чэнлэ толгой барин санаа алдчихаад " Чамайг хараал идээсэй билээ Жүён" тэр өөр зүйл хэлэлгүй хүчтэй хүчтэй алхан биднийг орхив.

Хэвон: Чи сайн байлаа.

Би: Мэднэ ээ.

Crush Where stories live. Discover now