8

49 12 0
                                    

Найзууд ч биш, танилууд ч биш дундын дурсамжтай танихгүй хүмүүс.

"Гараад ирээч"

"Зайл"

Би дуудлагыг нь тасалчхаад шууд л Хэвон руу залгав.

Хэвон: Байна уу?

Би: Би зайл гээд хэлчихлээ.

Хэвон: Сайн байна.

Би: Гадаа хүлээж л байгаа байхдаа? Гадаа ийм хүйтэн байхад эртхэн харихгүй--

Хэвон: Чи чинь харин тэнэг гар уу үгүй юу?

Би: За за.

Хэвон: Одоо дугаарыг нь
block-лоод унт.

Би: За.

Хэвон: Өглөө уулзацгаая.

Дуудлагаа тасалчхаад сууж байтал дахиад л Чэнлэгээс дуудлага ирэв.

Би санаа алдчихаад дуудлагыг нь таслан, нүүрээ угаачхаад орондоо орох гэж байтал зурвас ирсэн байхыг нь хараад уншвал мөн л Чэнлэ байх аж. Ижилхэн утгатай,
" Гараад ир, ярилцъя" гэхээс өөр зүйлгүй байх аж. Дугаарыг нь block-лочихоод унтлаа.












Завсарлах хонх дуугарах үед Хэвон бид хоёр цуг гарсаар, хоолны зааланд ортол бүгд л нэг зүг рүү эвгүй ширтэцгээн, хаа нэгтээ шивнэлдэн чимээгүй орчин бүрхэх аж. Гайхсаар эргэн тойрноо харвал Нэюн уурлачихсан зогсох бол, Чэнлэ хацраа барьсаар түүн рүү нулимстай нүдээр ширтэж байгаа харагдав.

Чэнлэ: Хайр гэж мэддэггүй хатуу сэтгэлтэй амьтан!

Чи.

Чэнлэ: Би бүх цаг үед чиний төлөө гэж байхад чи тэр новш руугаа л гүйдэг байсан биз дээ!

Тиймээ чи.

Чэнлэ: Одоо хүртэл би чиний новшийн бүхнийг чинь уучилж хажууд чинь байхад чи, чи одоо ч түүнтэйгээ хамт байгаа юу?

Хамт байна.

Чэнлэ: Чамайг үзэн ядаж байна! Яагаад бүгд миний буруу гэж! Яагаад хэн ч намайг ойлгохгүй байгаа юм! Би яачихсан юм, би яасан гэж. Би чамайг л гэсэн, би би--

Тэр үгээ ч гүйцээлгүй хоолны заалаас гүйн гарахдаа үүдэнд нь зогсох над руу хачин харцаар цоо ширтчихээд гарч одов.

Хэвон: Араас нь оч доо.

Би: Юу?

Хэвон: Очмоор байгаа биз дээ? Араас нь оч.

Би ухаан орсон юм шиг гэнэт л хаалга онгойлгон түүний араас гүйж, дагасаар багш нь ч байдаггүй засвартай хөгжмийн өрөөнд ороход нь цонхоор нь хэсэг ширтэж зогсов.

Хамт гэдэг нэрэн доор үлдсэн дурсамж бүрийг цуглуулдаг байсан өрөө.

Тэр хуучирсан ангийн будаг нь халцраад уначихсан хар ханыг налан газар суух аж. Нүүрээ гараараа даран, мөр нь багахан чичгэнэх аж.

Би хаалгыг онгойлготол хуучирсан хаалга нь чахран дуугарахад Чэнлэ над руу харахад улайсан нүд, одоо болтол урсах нулимсыг нь олж харав.

Чэнлэ: Яв.

Би: Хажууд чинь сууж байя.

Би хажууд нь очин суутал тэр намайг дагуулан харж байснаа буцан урагш хоосон харцаар ширтэн суув.

Би: Тэгж их өвдөө юу?

Чэнлэ: Чамд хамаагүй ээ.

Би: Өөрөө мэд дээ.

Өрөөнд бидний амьсгалах чимээнээс өөр дуугүй, аниргүй нөмөрсөн байв. Хааяа нэг түүний нусаа татах дуу л сонсогдоно.

Би: Өвдөж байгаа биз? Би ч бас тэгж их өвдсөн, тэр үед чи хажууд ч байгаагүй болохоор ядаж саяны чам шиг сэтгэл дотор байсан үгээ ч би хэлж чадаагүй. Чаддаггүй, чамайг шөнөдөө бодож үүрээр нулимстай нүдтэй унтаж, өдөр нь таараад зүв зүгээр хүн шиг зөрнө. Тэр охиныхоо зураг бүр дээр хайрын үгээ бичээд л, хамтдаа жаргалтай байгааг чинь харчхаад чимээгүйхэн л амьдардаг байса--

Чэнлэ: Сонсмооргүй байна чимээгүй бай!

Би: Чи ганцаараа зовоод байгаа нь биш. Би ч гэсэн өвдсөн хөгийн амьтан минь, би ч гэсэн чиний үгэнд өвдөж, шаналж, догдолж амьдардаг хүн! Би ч гэсэн амьд хүн. Хэрэгтэй үедээ ирээд, хэрэггүй үедээ юуг ч хэлсэн уучлаад өнгөрдөг хүн биш гэж байна.

Чэнлэ: Яах гэж орж ирсэн юм?

Би: Чи хэлдэг байсан даа. Санахгүй байгаа ч байж магадгүй. Би чиний үг бүрийг үнэн гэж итгээд явдаг байсан. Гэхдээ одоо бол чамд итгэдэг ч үгүй.

Би амьсгаа авсаар "Чи ганцаараа уйлах дургүй гэж хэлж байсан. Муухай байдаг гэж, үзэн ядмаар өвддөг гэсэн" гэхэд тэр над руу харсаар "Өчигдөр намайг хүн ч гэж хараагүй байж өнөөдөр аргадах гэж ирээ юу?"

Би инээсээр толгой сэгсрэн "Үгүй ээ, зовж байгааг чинь харах гэж ирсэн юм. Ганцаараа уйлах дургүй гэл үү? Тэгвэл би явлаа, чи одоо ганцаараа уйл" гэчихээд өөр зүйл хэлэлгүй ангийн хаалгыг саван гарч ирэхэд ард түүний орилох дуу л сонсогдож байв.

Баяртай найз минь.

Одоо дуусгахад болно биз дээ?

Дурсамжуудаа мартаарай.

Бид зүгээр л хамтын дурсамжтай танихгүй хүмүүс.

Crush Where stories live. Discover now