4

40 10 0
                                    

Ханаар хязгаарлагдчихсан шохоорхол.

Миний "найз" гэх хүндхэн нэрийн дор өчнөөн жил дарагдсан шохоорхол дэлгэгдсэн тэр жилийн тэр өдрийн тэнгэр дүүрэн бараан үүлстэй дэндүү төстэй өдөр байна.

Өглөө утсанд минь ирсэн
" Нэюнтэй явах болохоор ганцаараа явчих" гэх зурвасыг дахин нэг сөхөж хараад гунигтай инээмсэглээд сургуулийн зүг хөлөө чирж ядан алхлаа.

Нөгөө л сэтгэлд минь хүрдэггүй шулуун замаар ганцаар алхаж буйдаа ярвайсаар сургууль руу яаран алхана.

Үгүй бол бөөлжчих гээд байсан юм.

Сургуулийн хүүхдүүд шавсан коридороор алхаж явахдаа түүний барааг хайн ийш тийш толгойгоо хэдэнтээ эргүүлсэн ч түүнийг гэх тоос ч үгүй байсанд дахин нэг ярвайчхаад анги руугаа орлоо.

Ширээг минь налан унтах Хэвоныг харчхаад багахан инээмсэглээд түүний хажууд суун цүнхээ тавьтал тэр цочсон янзтай дээш өндийв.

Хэвон: Өө ирчихсэн үү?

Би: Тиймээ.

Хэвон: Яасан дуу муутай байх юм? Ганцаараа ирээ юу?

Би: Бас л тийм.

Хэвон толгой сэгсэрсээр "Тэр тэнэгийг одоо болио. Арай ч дээ хэдэн жил ингэж хүн тамлах гэсэн юм? "

Би: Больё гээд больчихдог бол хичнээн сайхан.

Хэвон: Болзоонд явах уу?

Би: Сохор уу?

Хэвон: Нүдтэй болзоонд ч явж болно.

Би: Дэмий биз дээ.

Хэвон: Зөнгөр.

Тэр намайг хэсэг шоглож байгаад багш орж ирэх үед л бид инээд, наргианаа дуусган, тэр ширээ рүүгээ явав.

Хичээл ч ордгоороо орж нэг л мэдэхэд их завсралгаан болсон байв. Хэвон ч хөл гараас зуурсаар хоолны зааланд орж ирэн идэх зүйл авцгаахаар дарааллаар явсаар, хоолоо авчхаад ойр байх ширээнд сууцгаалаа.

Хэвон: Тэгээд Чэнлэ ер нь юу гэсэн юм?

Би: Найзууд байя л гэсэн.

Хэвон: Амиа бодсон новш вэ?

Би: Тиймээ, гэхдээ тэгээд найзууд гээд ч болтугай багахан ч гэсэн ойр баймаар байна шүү дээ.

Хэвон: Сайн байж, сайн биш юм шиг царайлах юм уу?

Би: Өөр яах ч билээ дээ.

Хэвон: Найзууд худлаа ярьдаггүй гэчихээд.

Түүнийг ингэж хэлэхэд нь дуугаа хэсэг азнав. Бидний байнга солилцдог үг байсан. Нууж чихэр идчихээд уйлж барин "Найзууд худлаа ярьдаггүй" гэж хэлээд чихрээ хуваадаг, анхны хайр, анхны үнэсэлт, анхны бүхнээ нууж хаалгүй бид нэгэндээ ярьдаг байсан.

Учир нь найзууд худлаа ярьдаггүй байсан юм.

Бид найз гэх нэршил доороо дэндүү их жаргал бүтээчхээд байхад би л үүнийг нь нурааж сүйтгэн хайраа илчилсэн тэнэг амьтан нь шүү дээ.

Гэхдээ найзууд худлаа ярьдаггүй шүү дээ.

Ангидаа буцаж орж ирээд ширээндээ чимээгүйхэн суух үед Хэвон намайг хачин болчихсоныг ойлгосон мэт ганцааранг минь орхих аядав.

Хичээл таран тартал дуугаа хурааж суусаар тарах үед мөн л чимээгүйхэн цүнхээ үүрээд гарлаа. Хэвон ангиас гараад надад хэдэн зүйл хэлчхээд "Болгоомжтой хариарай" гэчихээд гэр лүүгээ яваад өгөв.

Би ч ганцаараа харихаар алхана.

Энэ хэдэн жил ганцаараа байж үзээгүй би одоо л ганцаараа байхын жаргал зовлонтой нүүр тулж байна. Одоо болтол том болоогүй гэдгээ би энэ хүрээд л ухаарч байх шиг байна.

Гэр лүүгээ ороод хувцсаа сольчхоод хоолоо идэхээр гал тогоонд ортол ээж хэн нэгэнтэй утсаар ярин инээлдэж байгаад удалгүй дуудлагаа таслан надад хоол аягалж өглөө.

Ээж: Өдөр хэр өнгөрөв хонгор минь?

Би: Давгүй ээ.

Ээж: Хичээл нь сайн уу?

Би: Би юм чинь сайн л байж таараа шүү дээ.

Ээж: Аав шигээ онгироо гэж. За тэр яахав. Чэнлэгийн найз охиныг харъя л даа.

Би: Айн?

Би хоолондоо хахах шахсаар ээж рүү гайхан харав.

Ээж: Түрүүн Чэнлэгийн ээж залгаад хэлсэн юмаа. Юунд нь гайхдаг юм? Бүгд л мэдэж байна. Хөөрхөн охин гээд байсан алив харъя. Чи л болсон хойно зураг хөргийг нь татчихсан л биз.

Би: Үгүй ээ. Надад байхгүй.

Ээж: Худлаа яриад бай. Чэнлэ чамд өгөө л биз. Алив л дээ, ээж нь хармаар байна шүү дээ. Чи нээрээ үнэн овсгоогүй юмаа. Тийм сайхан залууг хүргэнийг минь болгоод өгчихгүй нээрээ. За тэр яахав, алив зургийг--

Би: Байхгүй гээд байна, байхгүй!  Тэр охиныг нь би таних ч үгүй!

Ээж сонин царайлснаа " Юундаа муухай орилоод байгаа юм? Сүрхий уурлаж гэнэ. Чамаас хөөрхөн болохоор атаархаад байгаа юм уу?"

Би дуслах шахчихсан нулимсаа барьж ядсаар "Танд ямар хамаатай юм" гэчихээд өөр зүйл хэлэлгүй өрөөндөө түргэхэн орон хаалгаа түгжиж аваад, нууж ядсан нулимсаа урсгав.

Тиймээ, атаархаад үхэх гээд байна. Надаас хөөрхөн болохоор, надаас сайхан болохоор, над дээр хэзээ ч ирэхгүй хүн түүнд байгаа болохоор би галзуурчих гээд байна.

Crush Where stories live. Discover now