🦋Бичвэрийн тайлал🦋

249 27 1
                                    

Хайрлан нандигнан бичсэн өгүүллэгээ дуусгаад нэг хэсэгтээ их хоосорлоо. Тэгээд бичвэрийн тайлалаа хийгээд бүр мөсөн дуусгахаар ирлээ.

1. Инсүгийн ах Жэхёноос бусад дүрүүд нь бүгд бодит амьдрал дээрх хүмүүс. +Жэхёны найз охин нь манай найз жү kk

2. Бичвэр дээр гарч буй сагсан бөмбөг, сагсны шигшээ багийнхан нь бодит байдал дээрээ волейболын баг. Волейболоос илүү сагсан бөмбөгийг дүрсэлж бичихэд хялбар санагдсан тул спортыг нь сольсон.

3. Гол дүрийн охин Жон Инсү нь мэдээж бичээч миний бие өөрөө. Бас бүтэхгүй гар Дугём ч миний нэг ангид сурдаг эрэгтэй үеэл минь юм аа😂🙌

4. Би өөрөө 11-р сарын эхэнд дасгалжуулагч багш дээрээ очиж уулзан бэлтгэлд орж байсан. Шигшээ багийнхантайгаа хамт орсон анхны тэмцээн маань 5 сард байсан ч үйл явдал нурших янз орох байсанд сарыг нь урагшлуулсан. Гэхдээ эмэгтэй баг медаль аваагүй л дээ кк.

5. Ифаны төрсөн өдрөөр гарсан, бэлтгэлийнхнээхээ бүгд агаарт гарсан, сагс волейболын бэлтгэлийнхэн нэг орой хамт тоглосон, Инсү нуруугаа гэмтээсэн, багийнхан болон Чанёол эргэлтээр очсон зэрэг нь зохиомол үйл явдал.

6. "My man" бичвэрийн 2-р бүлгийн гол дүрүүд бичвэр дээр маань гардаг. Тэр бичвэр дээр Мингюү Инсүгийн араас гүйдэг ба, харин энэ охин нь Чанёол гээд Мингюүг тоохгүй байдаг ч, эцэст нь тэд үерхэж хөөрхөн ихэр хүүхдүүдтэй болдог оо. Аа харин эсрэгээрээ "We Young" дээр Мингюүд нүүр өгдөггүй. Манай хэд шиг хошин нөхдүүдтэй хөөрхөн бичвэрийг уншихыг хүсвэл Uuginaa_Jh хаяг руу ороорой. +Өөр бичвэрийн дүрүүд орж ирсэн нь эдгээр хүмүүс нь бүгд зохиомол гэсэн үг юм. (Мингюү, Минжү, Вонү, тамирын Тэн багш гэх мэт.)

ЧУХАЛ ХЭСЭГ!!
7. Эцэст нь хэлэхэд энэхүү ахлах сургуулийн романс нь ЗОХИОМОЛ. Дүрүүд нь бодит, дурсамжаа үйл явдал болгон бичсэн ч ... Инсү Чанёол хоёр үерхэж байгаагүй. Гол дүрийн хүү нь жинхэнэ амьдрал дээр Инсүг хэзээ ч сонирхоогүй гэсэн үг ажээ🥲 Нэг уншигч маань Инсү Чанёол хоёрыг бодит амьдрал дээр үерхсэн үү гэж асуусан. Үгүй ээ, тийм зүйл огт болоогүй😔

Тэгэхээр тэдний романс хэсгүүд (зурвас бичилцсэн, хамт алхсан, шинэ он солигдох үед дүрстэй дуудлага хийсэн) гээд бүгд ЗОХИОМОЛ.

Анх тэр хүүг сэтгэлдээ тээхэд Инсү 13 настай, Чанёол 14 настай байсан ба ааш муутай өндөр хүүг 18 нас хүртэл нь нууцхан шохоорхсон. +Тэр хүүгийн ааш зан, гаргадаг байсан үйлдэл зэрэг бүгдийг бичвэрийн дүрдээ шингээх гэж хичээсэн.

Өөрийнхөө 4 жилийн бүтэлгүй, тэр хэмжээгээрээ ариун цагаан өнчин сэтгэлээ бичвэр дээр ч болтугай хайр болгож бүтээхийг хүссэндээ "We Young"-аа эхлүүлсэн. Тэр хүнийг энэ насандаа мартахгүй, дээд ангийн ааш муутай зожиг, багийнхаа гол тоглогч чигээр нь дурсан санагалзана даа.

Сургуулийн шигшээ баг, гишүүдээ, сургуулиа, хамгийн гол хүн болох тэр хүүгээ, дурсамжаа шингээж хайрлан нандигнасан энэ бичвэртэй минь хамт байж АЗ ЖАРГАЛТАЙ төгсгөсөн уншигчиддаа дахин талархлаа илэрхийлье.

Хүндэтгэсэн
Инсү Жон.
2022

We Young |PCYWhere stories live. Discover now