001.

936 95 53
                                    

"Шинэ хамт олондоо тавтай морил Инсү! Цаашдаа хамт сурч хөгжөөд л байж дээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Шинэ хамт олондоо тавтай морил Инсү! Цаашдаа хамт сурч хөгжөөд л байж дээ."
Жэил эгч хүн багтахаар том спорт цүнхнээсээ өмсгөлийг минь гаргаж өгөв.

Сургуулийн лого, нэр, дугаартай энэ улаан хослол. Намайг хаанахын хэн гэдэг, хэр чансаатай тоглогч болохыг илтгэнэ.

"Тусалж дэмжиж байгаарай эгчээ!"

Өмсгөлөө өмсөөд хувцас солих өрөөнөөс гарч ирэхэд эгч инээмсэглэн "Манай баг ч янзын сайхан төвийн тоглогчтой болж байгаа юм байна даа."

Түүний магтаалд талархлаа илэрхийлээд, коридороор дамжин заал руу ороход бэлтгэл аль хэдийн эхэлсэн байлаа.
1 өнгийн өмсгөлөөр жигдрэн хосолсон охид хөвгүүд заавыг тойрон гүйх бол дасгалжуулагч багш голд нь зогсоод шүглээ давтажтай хэмнэлээр үлээх аж.

"Багш чамайг хүлээж байгаа Инсү." Эгч дараагийн тойргоос цуваандаа орон гүйв. Харин би гүнзгий амьсгаа авч өөрийгөө зоригжуулчихаад дасгалжуулагчийн зүг алхав.

"Сайн байна уу багшаа. 1-3 Жон Инсү бэлтгэлдээ орохоор ирлээ."

Багш над руу гараа сунган "Өнөөдрөөс эхлэн нэг гэр бүлийн гишүүд боллоо Жон сурагчаа!" хэмээхэд би бөхийн гар барилаа.

Дүүргийн шилдэг дасгалжуулагч, Ёорим ахлах сургуулийн шигшээ багийн дасгалжуулагч Мүн Жонил.
Нас сүүдэр залуухан ч, арвин туршлага хуримтлуулсан тэрээр 1 л өдөр багт нь элсэн орох саналыг надад тавьсан юм.

Чөлөөт цагаараа ахтайгаа шийдэн дээр өнждөг байсан миний хувьд сургуулийнхаа шигшээ багт уригдана гэж зүүдлээчгүй явсан билээ. Энэ мэдээг гэрийнхэндээ дуулгахад ах ээж хоёр дуу нэгтэй зөвшөөрч, аав өөрөө мэдээд шийдвэрээ гарга гэж хэлсэн. Тиймээс өнөөдөо би энд зогсож байна.
-
Мүн багш 4 сарын дараа тэмцээн болох, тэр хүртэл бүрэлдхүүнээрээ бэлтгэлээ хийх ёстой, мөн хажуугаар нь хичээлээ орхигдуулж болохгүйг сануулав. Багштай ярилцчихаад эргээд харахад хүүхдүүд сунгалтын дасгалаа хийгээд эхэлсэн байлаа. Шинэ орчинд орж ирээгүй удсан би бага зэрэг ганцаардах ч, дасгалдаа хамаг анхаарлаа төвлөрүүлэв.

We Young |PCYWhere stories live. Discover now