011.

351 36 8
                                    

Улирлын амралт эхлэхэд хэдхэн хоног үлджээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Улирлын амралт эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Жаахан л хичээгээд шалгалтуудаа сайн өгөх хэрэгтэй энэ үед, би хэн хүнээс илүү баярлаж догдлон, тэр нэгэн хүний төрхийг холоос ч болтугай харахыг хичээх юм.

Ханиад томууны улирал эхэлсэнтэй холбогдон бэлтгэл маань хэсэгтээ хичээллэхгүйгээр болсон. Өвөл дуусаад л эхний тэмцээн маань болно. Гэтэл багуудын тоглолт жигдрээгүй байгаа.

Гэсэн ч сургуулийн захиргаанаас гаргасан тушаалаас болж би гэдэг хүн сэтгэлдээ нууцхан тээсэн партнер тоглогчоо байнга харж чадахгүй болсон юм даа.

Яг үнэндээ багийнхаа тоглолт, тэмцээндээ санаа зовсондоо бэлтгэлдээ явмаар байна уу? Пак Чанёолыг яг хажуунаас нь эрээ цээргүйгээр ширтэхийг хүссэндээ юу? Баттай мэдэхгүй ч бэлтгэлдээ явахыг л хүснэ. Амралтын өдрүүдээр гэртээ суусаар байх нь надад дэндүү уйтгартай. Ядах нь ээ Дугём ч байхгүй. 16 нас хүрчихээд ахыгаа ээрч, шалах нь ч утгагүй хэрэг.

Хэдэнтээ арчиж зүлгэсэн ширээгээ дэрлэж хэвтээд өрөөгөө нэгд нэгэнгүй ажигллалаа. Хөнжлийн дэвсгэр даавуугаа угаасан, дэвтэр номнууд, номын тавиураа цэгцэлсэн, хувцасны шүүгээгээ янзлачихсан. Даалгавруудаа хийчихсэн, бүр гэрээ хүртэл цэвэрлэсэн. Өөр хийх юм үнэхээр алга?

Магадгүй нилээн хэдэн сар нээж хараагүй уран зохиолын номоо дэлгэх хэрэгтэй бололтой. Жирийтэл нь өрсөн зузаан номнууд минь бүгд нэг хүний зохиолууд. Ихэнх нь романс төрлийнх ч, яг ангилвал уран зөгнөлт, гэмт хэрэгт гээд л олон төрөл. Магадгүй миний төсөөлөн бодох чадвар өндөр түвшинд хөгжсөн нь Бэки эгчийн олны хүртээл болгосон эдгээр номнуудын ач биз ээ.

Өнөөдөр уншихаар сонгосон номын гаднах хавтсан дээр "МИНИЙ ШИДЭТ ҮЛГЭР" хэмээсэн том гарчиг өнгө алаглан үзэгдэнэ. Хавтаснаасаа л эхлэн сонирхлыг минь татсан энэ номонд өөрөө дүрээр орсон мэт шимтэж, олон цагаар нам суусан байлаа.

We Young |PCYWhere stories live. Discover now