012.

306 34 16
                                    

Уйтгартай өвлийн амралт

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Уйтгартай өвлийн амралт. Ханиад томуу, томуу туст өвчний дэгдэлт их байгаа учраас гадуур хамаагүй явж болохгүй. Энэ үед би жинхэнэ утгаараа гэртээ бүгж эхлэлээ. Ахыг хаагуур явааг нь мэдэх юм алга. Аав ээж хоёр ч тэр өглөө гараад л орой ирнэ.

Нэг ном барьж аваад л өдөржин уншиж хэвтэнэ. Яах аргагүй л өвлийн амралт. Яахав, хичээл орох дөхөхөөр л багш нарын өгсөн даалгаваруудаас хийж эхлэдэг байх даа.

Байдаг л нэг өвлийн элчгүй нар ээх энэ өдөр би Америкийн ахлах сургуулийн ээдрээтэй хайрын түүхийг уншихаар "The summer we had" номыг тавиур дээрээс авлаа. Үгүй тэгээд, хичээл орж байх үеэр амралтыг хүсч, хүсэн хүлээсэн амралт нь болохоор сургуульдаа явж, хичээлдээ суухыг хүсдэг нь сурагч бидний гэм биш зан ажээ.

Номын эхний хуудсыг эргүүлэхэд гол дүрийн охин Эмилин надтай ихэнх талаараа төстэй санагдав. Хэрэв тэр номын дүр биш, бодит хүн байсан бол ном уншаад л сууж байгаа даа гэж бодон цааш унших тусам сонирхолыг минь дээд цэгт нь тулгав.

Эндэх ахлах сургуулийн хүрээллээс тэс өөр. Амралтанд явсан ч зуны гурван сараар. Мөн хүүхдүүд их нээлттэй, бас задгай. Эрсдэлтэй ч гэсэн уйдах зав үгүй. Гэрийнхнээс энэ хичээлийн жилийг дуусгаад Америк явж ахлах сургуулиа дүүргэх талаар асуувал нэг нүдээрээ ч тоож харж, авч үзэхгүй байх даа?

Ахыг бага сургуульд байх үед манай гэрийнхэн 4 жил хэртэй Америкт амьдарч байсан гэсэн. Би тэнд байсан дурсамжаа хагас хугас л санадаг юм. Америкчууд Азиудад дургүй учраас манайхан дахиж тийшээ зүглэхгүй юм гэсэн. Гэхдээ үнэхээр л намайг явж сурахыг зөвшөөрчихвөл би Чанёолыг санах болов уу?

Ингэхэд Чанёол юу хийж байгаа бол? Хичээл амарсны маргааш өдөр нь л шууд хөдөө гэр рүүгээ явна гэж байсан. Тэнд нь цаг агаар хэр байдаг юм бол? Дүү нартайгаа тоглож, ээждээ туслаад завгүй байгаа болов уу? Зурвас бичдэг ч юм бил үү?

We Young |PCYWhere stories live. Discover now