007.

405 48 23
                                    

Тэн багш Жонил багш нар бэлтгэл эхлэхээс өмнө 1х1 сагс тоглов

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэн багш Жонил багш нар бэлтгэл эхлэхээс өмнө 1х1 сагс тоглов. Тэгсэн Тэн багш волейболыг техник, ур чадвартайгаа хослуулан уран тоглодог хүн болохоор биеийн хүч түлхүү давамгайлдаг манай сагсан бөмбөгийг сайн тоглож чадсангүй.

Тэн багш амьсгаадан "Больё оо. Би ч гэсэн бас волейболоо Жонил чам шиг сайн тоглоно. Алив хүүхдүүдээ 2 багш дээрээ багт хуваагд."

Би Минжү, Вонү, Мингюү, Жонхан, Сынгван нартай нэг багт орлоо. Эмнэлэгт байхад Минжү 1 эргэж ирсэн, тэр үед Ким Мингюү хамт байсан. Тэд бүгд манай параллель ангийхан бөгөөд, Мингюүгээс бусадтай нь л дотно найзууд ч, түүнийг Минжүгийн ихэр байхад үл бүтэх хүү гэдгийг нь лав баттай мэднэ.

Волейбол тоглодоггүй ч, огт чадахгүй бол биш учраас сонирхолтой санагдана. Тэгсэн эхний хэдэн давуулалтыг Вонү урдаа унагачихав. Эсрэг талаас ч Чанёол яасан сайн онилж давуулж байх юм. Ийм дажгүй тоглодог гэж мэдсэнгүй. Волейбол тоглож байхдаа хүртэл бусдаас онцгойрч өөр харагдаад л.

Вонүг алдаад байсанд Минжү уурлаж Жүнийг босгон түүнийг суулгана. Тэгсэн хажуунаас Тэн багш Вонүд Минжүг мартаад эртхэн амьдралаа бод гээд л байх шиг. Тэгэхэд нь хэд хоногийн өмнө Минжү Вонүг өөрт нь сайн, араас гүйгээд хэцүү байгаа, өөрөө болохоор Жонханыг харж явдагаа ярьсныг нь санав.

Эхний сэт тоглолт тэгэсгээд дуусч, багийн тоглогчид дараагийн удаад хэн яаж тоглох зэргээ ярилцан сууж байтал Мингюү заалны нөгөө захаас сүр бадруулан газар доргиосоор гүйж ирээд савтай ус задалж өглөө.

Мёнху "Чамтай чамгүй 1 сав ус задлах байтугайг ч чадах хүн шүү Инсү" гэсэн Сынгван хажуугаас нь өлгөж авч ирээд л "Тэр нурууг нь хар. Минжү хүртэл Инсүгийн дэргэд жижигхэн харагдаж байгаа биз дээ."

Би тэдэн рүү муухай харахад Жон Вонү гэгч "Энэ Жон Инсү гээд охин нүдний шилний араас яаж ч магадгүй юм шиг царайтай." гэхэд Жонхан түүнийг дагздаад "Наад бодлоо чанга хэлээд байна шт. Тэгээд ч өөрөө бас шилтэй, хүний ардаас гүйхээргүй царайтай байж Минжүгийн хойноос хөлөө хугалах шахам гүйж байгаагаа мэдэхгүй!"

We Young |PCYWhere stories live. Discover now