005.

404 52 14
                                    

"Чанёол та 2 салчихсан юм уу?"

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou télécharger une autre image.


"Чанёол та 2 салчихсан юм уу?"

"Айн?" Би чихэндээ ч итгэсэнгүй, том нүдлэсээр Морагаас асуулт эрсэн байдалтай хэсэг чимээгүй болов.

"Би өчигдөр 4 давхарын хонгилоор явж байгаад хэнийг ярьж байхыг нь ч билээ, сонссон юм. Чанёол та хоёрыг салчихаж гэнэ ээ гээд л ам булаалдаад ярьж байсан даа. Үгүй юм уу?"

Би дахин хачин байдалд орон "Бүр үерхээчгүй хүмүүсийг яаж салгаад байгаа юм бол доо? Ямартай ч Мора, энд ямар ч үерхэл бас хагацал байхгүй ээ. Пак Чанёол бид хоёр тийм харилцаатай хүмүүс огтоос биш."

Миний тайлбарыг сонссон Мора гайхширсаар ард үлдэхэд би дотроо ямар солиотой юмнууд нь тийм байж боломгүй яриаг гаргасан эсэхийг тунгаана. Энэ бол үнэхээр хачин шүү залуусаа. Та нар мэдэхгүй байх л даа. Зүгээр л бэлтгэлийн партнер тоглогчтойгоо үерхээд салчихсан байна гэдэг. Гэхдээ бодит амьдрал дээр би тэр дэлдэн хүүтэй хэрхэн өдөр тутмын энгийн яриа өрнүүлэх зөв аргаа ч олоогүй байна.
-
Ифаны төрсөн өдрөөс хойш гурван хоног өнгөрсөн ч би Ёолтой дахин дуугараагүй юм. За яахав, бид тааралдаагүй л дээ. Чанёол мягмар гарагийн бэлтгэлдээ ирээгүй юм.

Өнөөдөр бол лхагва гараг, групп чатанд 2-3р ангийнхнаас хичээл тараад уулзацгаая гэсэн зурвас ирлээ. Би 6 цагийн хичээлээ дуусгачихаад тэдний ангийн гадаа очиж найзуудаа гарч ирэхийг нь хүлээлээ. Ангийн багш нь тараахгүй байгаа бололтой, үе үе чанга хоолой нь сонстоно.

10 минут өнгөрөхөд тэд увж цувсаар гарч ирж, хамгийн сүүлд Хуажин том цүнхээ дааж ядан өргөсөөр ирэв.

Эни "Ангийн дарга байх хэцүү юм аа. Наын шилжснээс болж ангийн даргын суудал хоосроод, ямар ч сонголтгүйгээр би дараагийн ангийн дарга болчихож байгаа байхгүй юу." хэмээн үглэхэд Аён "Бид нарыг дарамтлаж, албан тушаалаа гуйвуулан ашигладаг хүний амнаас гарах үг биш л байна даа" гээд инээнэ.

"За бүгдээрээ ГА орж сайхан тоглоно оо!" Сэүнийг орилоход Жунин аль хэдийн явах хүнийхээ тоог гаргаж байв.

We Young |PCYOù les histoires vivent. Découvrez maintenant