009.

411 40 18
                                    

Өглөө унтаж байтал Дугём гэж ядаргаа өрөөнд орж ирчихээд солгойрч орилоод унав

Ops! Esta imagem não segue as nossas directrizes de conteúdo. Para continuares a publicar, por favor, remova-a ou carrega uma imagem diferente.

Өглөө унтаж байтал Дугём гэж ядаргаа өрөөнд орж ирчихээд солгойрч орилоод унав. Хөнжил хуу татаж авснаа "АЛИВ БОС. ЯВЬЯ, ЦАГ ХУГАЦАА ЧАМАЙГ ХҮЛЭЭХГҮЙ" гэж тархи толгой дүүртэл чарлав.

"Чи ерөөсөө буц. Ах эгч рүү ярьж чамайг буцаалаа гэж хэлнэ." гэж байж л дуугүй болгов. "Сайн яваа нэгэндээ саад бүү болоорой. Тив алгасч хайртай ганц үеэл дээрээ арайхийн ирж байхад буцаана ч гэх шиг."

"Ах эгч хоёрын хараа хяналтан дор юу ч хийж чадахгүй хоригдож байгаад, Солонгост ирж эрх чөлөөтэй болсондоо л ингэж байгаа биз чи. Төрсөн цагаасаа хойш хамт байсан, чамайг бол бүхэлд нь уншина шүү!" Түүн рүү дэрээ авч шидчихээд өрөөнөөс гарахад хойно гоншигоносоор үлдлээ.

Бид бага сургуудиасаа л нэг ангид хамт сурсан. Дунд сургуулиа төгсдөг жил Дугём гэр бүлээрээ гадаад явж тэндээ суурьшихаар болсон юм. Тэгээд манай энэ л болсон хойно тэндээ 2 жил болчихоод үхлээ хатлаа гэж өдөржин шөнөжин шалсаар байгаад ганцаараа эргэж ирээд буй нь энэ юм. Хэд хоногоос эндэх хуучин гэр рүүгээ явна.

"Өөрөө хүн яаруулаад байсан мөртлөө одоо ингээд удаад таг болчих юм. Орхиод явлаа."
Үүдний шүүгээнээс гутлаа авч өмсөнгөө хэлэхэд сүр бадруулсаар том цүнхнүүд чирж ирэв.

"Ганц өдрийн л зугаалга байхад яасан их ачаа баглачихсан юм. Би барьж маллахгүй шүү" гэхэд тэр үүргэвчнүүдээ үүрэн "Яалаа гэж ийм жижигхэн хүнд том ачаа өгөхөв. Чи агшчихвал яах юм, би чинь бас хүн чанартай"

"За яахав, халамж гээд л бодчихъё."
-
Бид хоёр хэрэлдэж ноцолдсоор автобус хөдлөх газраа ирлээ. Багшийн санаачлагаар салхинд гарах болсон нь энэ юм. Угаасаа улирал дуусах дөхөж хичээлүүддээ дарагдаад, хажуугаар нь давхар бэлтгэл гэж гүйгээд байхаар бүгд л ядарч байсныг хэлэх үү. Дуу нэгтэйгээр Мүн дасгалжуулагчийн санааг дэмжсэн юм даа.

Сургуулийн хажуугийн зогсоол дээр хүүхдүүд эхнээсээ цугласаар багийнхан бүрдлээ. Бүгд л идэж уух зүйлс, цаашлаад хоол хийх хүнс авчирсан байв. Дугём бид хоёр шарах мах авч явахаар болсон ч, юуны тулд 2 том цүнх багласныг нь одоо ч гайхсаар.

We Young |PCYOnde as histórias ganham vida. Descobre agora