008.

410 49 19
                                    

Өглөө Дугёмтой хамт гэрээс гарахад Үжи биш Чанёол зогсож байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өглөө Дугёмтой хамт гэрээс гарахад Үжи биш Чанёол зогсож байв. Биднийг харчихаад нүд нь томорч нэг оволзох гэж ирээд болих шиг боллоо.

"Үжи хаачсан юм? Гарч ирээгүй юу?" Би эргэн тойронд түүнийг байгаа юм болов уу гэсэн найдлагатай гүйлгэн харсан ч алга.

"Би явуулчихсан. Чамтай хамт явах гээд. Тэгсэн чи?" Тэр хөмсөг зангидан ярвайсаар Дугём руу дохино.

"Аан тэр бол-"

"Дотны хүн нь байгаа юм. И Дугём гэдэг. Аав ээж, ах нь ч гэсэн надтай ойр байдаг л даа. Өөрөө Инсүгийн найз уу?" Тэгээд Дугём миний түүнийг сугадчихсан байсан гараа гаргаж ирээд даллах аж. Юугаа хийгээд байна аа?

Өнөөх Пак Чанёол нь хамар дээр нь ялгадас нялсан юм шиг царайлаад юм хэлэлгүй биднийг орхин алхав.

"Хөөе-" Намайг юм хэлэх гэтэл Дугём "Чшш. Ямар үйлдэл гаргахыг нь харъя л даа. Жаахан байж бай." хэмээн шивнэлээ.

"Дараа нь холион бантангаа өөрөө тайлбарлаж ойлгуулаарай тэнэгээ!" Түүнийг нудрахад ярзайж инээсээр толгой дохив.

"Өдөр Мүн багшийн өрөө рүү хамт орж уулзана шүү. Чамайг хажууд байхгүй бол хоосон оргино." Үгийг нь сонссон би хачин царайлахад урд ганцаараа алхах Ёол амандаа үглэх аж.

"Хоосон оргино гэнэ шүү. Инсү ямар зай бөглөгч үү?"

Дугём "Юм хэлсэн үү дэлдэн чихтээ?"

Тэгсэн партнер маань сүртэй эргэж хараад "Би дэлдэн чихт биш ПАК-ЧАН-ЁОЛ. Ер нь чи хаанаас гарч ирсэн хэн юм?"

Би хурдан тайлбарламаар байвч Дугём дараа нь бүгдийг өөрөө залруулна гэсэн болохоор нь чимээгүй тэвчинэ. Чанёолыг ямар үйлдэл гаргахыг нь ч бас хармаар байна.

Дугём их бодож байгаа дүр үзүүлснээ "Хмм, би түрүүн тодорхой хэлсэн санагдах юм. Хамгийн ойр дотных нь хүн гэж." хэмээхэд Ёол амаа ангалзуулж юм хэлэх гэснээ больж хурдан алхалсаар түрүүлээд сургууль орчих нь тэр.

We Young |PCYWhere stories live. Discover now