010.

330 40 7
                                    

Өглөө эртлэн босч бялууны зуурмаг бэлдлээ

Ups! Ten obraz nie jest zgodny z naszymi wytycznymi. Aby kontynuować, spróbuj go usunąć lub użyć innego.

Өглөө эртлэн босч бялууны зуурмаг бэлдлээ. Шарах шүүгээндээ хийчихээд бохиртуулсан тавцнаа цэвэрлэн зогсч байтал ээж сэрчихсэн, ус уухаар гал тогоонд орж ирэв. Тэгээд ус аягалангаа хэнд зориулж хийж буйг минь асуух аж.

"Нэг найздаа л. Онцгой хүн болохоор заавал өөрөө хийж өгөхийг хүссэн юм." Минутаа хүлээнгээ хариулахад жуумалзан толгой дохиод өрөө рүүгээ буцлаа.

Энэ жуумалзалт юу вэ? Яг л намайг сайн хүнтэй болсоныг мэдчихсэн мэт. Ах лав ээжид хэлэхгүй. Яагаад ээж мэдчихсэн юм шиг санагдаад байгаа юм бол? Мэдчихсэн болохоор л тэр үү?

Ямартай ч хичээж хийсэн бялуу маань санасныг бодвол дажгүй болов. Амтыг нь бол мэдэхгүй. Хүн идээд хордчихгүй, шууд амнаас унахаар амтгүй биш л бол болох нь тэр.

Өчигдөр оройжин гэрийн ойролцоох бүх дэлгүүрээр орж арайхийн олсон лаагаа л цүнхлэхээ мартсангүй. Сүүлд нь өөрийгөө бэлдчихээд цагаа хараад хурдан гарлаа. Ингэхэд толинд харсан бил үү? Тийм л гэж найдъя.

5 минут хэртэй алхаад л зорисон газартаа ирэв. Нэг амьсгаа аваад дугаар хийн залгахад удаан дуудуулж "Байна уу?" гэх баргил хоолой сонстов.

"Унтаж байсан хэрэг үү? Би сэрээчихэв үү дээ." Санаа зовон асуухад "Мм" гэх бөглүү дууг нь сонсоод бүр сандарчихлаа.

"Өнөөдөр бэлтгэл орохгүй биз дээ, ямар хэргээр залгасан юм?"

Хоолой засаад зоригоо чангалан "Байрны чинь гадаа байна. Түр гараад ир, хурдлаарай." гээд шууд утсах таслав.

Өөрийгөө ийм зүйл хийнэ гэж үнэхээр төсөөлж байсангүй.

Цүнхээ уудлан жижигхэн кейкээ гарган лаа зоож байтал орцны хаалга дуугаран тэр гарч ирлээ. Лаагаа асаан урд нь очиж зогсоод "Төрсөн өдрийн мэнд хүргэе Пак Чанёол."
гэхэд гайхсаар лаагаа үлээв.

"Өнөөдөр хорин долоон байсан хэрэг үү?" Түүнийг шоолон инээлээ. Юу хийж завгүй байсан болоод өөрийнхөө төрсөн өдрийг мартаж явдаг юм бэ.

We Young |PCYOpowieści tętniące życiem. Odkryj je teraz