004.

404 48 10
                                    

Хөгшин Ким-ийн хичээлд суумааргүй санагдаад болсонгүйд, завсарлагаа дуусахаас өмнө дэвтэр номоо бүгдийг нь цүнхэлж доор тавиад ангиас гарлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хөгшин Ким-ийн хичээлд суумааргүй санагдаад болсонгүйд, завсарлагаа дуусахаас өмнө дэвтэр номоо бүгдийг нь цүнхэлж доор тавиад ангиас гарлаа.
Хүүхдүүд бүгд үймэлдээд хэн ч намайг анзаарсангүй.

Амьдрал дээр гарахад хэзээ ч хэрэг болохгүй математикийг тасралтгүй 2 цаг бодож, хамаг тархиа гашилгаж байснаас тасалсан нь дээр. Анги даасан багш мэдчихвэл загнуулах л байх. Харин Жэхён ахад хичээл тасалсан гэдгээ мэдэгдэж болохгүй. Ахын урам хугарна. Өөрөө сургуулийн шилдэг оюутан байхад би гэж хүн дөнгөж ахлах сургуульдаа хичээл таслаад байвал түүнд ямар санагдахыг төсөөлөхөөс ч айж байна.

Заримдаа ганцаараа удтал алхаж юм бодож эргэцүүлэх дуртай ч, хичээлийн цагаар сургуулиар холхиод байж болохгүй. Аль 1 газар суух хэрэгтэй хэмээн бодоод 4давхараас буух гэж байтал өөдөөс Чанёол гараад ирэв.

"Хичээл рүүгээ орох гэж байна уу?"
Ам руугаа будааны боов чихсэн түүнээс асуухад тэр "Завсарлагаа дууссан байхад бууж яах гэж байгаа юм?"

"Чи хөгшин Ким-ийг мэднэ шүү дээ. Түүний хичээлд суухыг хүсээгүй болохоор л"

Ёол аман дахиа залгичихаад "Хажуу ангийн багшийг мэдэлгүй яахав. Би бас димдролын хичээлийг таслаад явж байна."

Үгүй мөн таарч дээ. Хичээлүүдээ тасалж яваад таарцгаадаг.

"Жижүүр ахын нүдэнд өртөхгүйн тулд 1 давхарын нөгөө зах руу явцгаая. Тэнд хяналтын камер байхгүй."

2 талд нэг нэгээрээ тасалснаас, 1 дор хоёулаа байх нь дээр мэт санагдаад бид доош буулаа.

"Чи одоо л нэгдүгээр анги байж таслаад явж болох юм уу? Бас энэ том сургуулийн ганц камергүй хэсгийг хүртэл мэдэж байдаг." Ёол чипсээ задалж над руу сунгасаар асууна.

"Энэ тийм ч том асуудал биш шиг санагдаад л тэр."

"Тэр ч тийм л юм. Бид бүгд маргаашаас илүү хөөрхөн, бас залуу байна шүү дээ."

We Young |PCYWhere stories live. Discover now