014.

341 35 14
                                    

Сургуулийн шигшээ багтайгаа орж буй хамгийн анхны тэмцээн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Сургуулийн шигшээ багтайгаа орж буй хамгийн анхны тэмцээн. Өмнө нь сургуулийг аварга шалгаруулах тэмцээнд орж байснаас, бүсийн аварга гэх том хүрээлэлд, олон багтай өрсөлдөж үзээгүй. Бэлтгэлээ чанаргүй хийж байгаагүй ч бие болон оюун санааг минь бүхэлд нь айдас бүрхжээ.

Техникийн зөвлөгөөн болж, сургуулиа төлөөлж буй багуудыг зоонд хуваасан. Тэмцээн нэг том зааланд 2 талбайд эрэгтэй, эмэгтэй багуудаараа өглөөнөөс эхлүүлэн зэрэг тоглолт хийгээд оройдоо дуусна. Шилдэг тоглогчид зэргийг шалгаруулж, эхний 2 байранд орсон баг хотын аварга шалгаруулах бүр том тэмцээн рүү явна.

Охидын багт нь өөрчлөлт орсон учраас багш их найдлага тавьж байгаа. Эгч нарын баг тарах гэж байгаад миний үеийнхэн дараагийн бүрэлдэхүүн болон тэмцээнүүдэд оролцоно. Харин хөвгүүдийн баг бол анхнаасаа л бүрэн бүрэлдэхүүнээрээ сайн бэлтгэгдсэн.

"Өнөөдөр бэлтгэлтэй биз дээ? Тарахаар чинь хүргээд өгье."

Дугём завсралгаанаар дэгдэчсээр ирэхэд нь "Бэлтгэлтэй нь ч тийм л дээ. Гэхдээ чамаар хүргүүлэхгүй ч байж магадгүй ээ. Орой ярья." гээд татгалзчихлаа.

Чанёол намайг хүргэж өгөх ч юм билэв үү. Хэн мэдлээ? Эсвэл би өөрөө түрүүлж санаачилж болно шүү дээ.
-
"Сайн уу?" Спорт зааланд хамгийн түрүүнд орж ирлээ гэж бодсон ч Чанёол хувцасаа солиод сууж байхтай нь таарав. Тэгээд чимээгүй хажуугаар нь зөрөлтэй нь биш гээд мэндэлсэн ч, яг дараа нь тэр гадуурх цамцаа тайлчихав.

О.О

ЮУН БУЛЧИН? АЙН? МИНИЙ ХАМАГ ЦАС ТОЛГОЙ РУУГАА ЮҮЛЭГДЧИХЭВ ҮҮ ДЭЭ?

"Сайн. Чи дажгүй юу?" Тэр хүү цээж нүцгэн суух ч, үүнээсээ ичсэн шинж алга. Би л сүржигнээд байгаа бололтой.

"Э-эхлээд гадуурхаа ө-өмс дөө." Харцаа буруулан доош харсан ч, нүдний буланд булчинлаг цээж, жаахан доошлоод 6 толгойт гэдэсний булчин зурайна. Дөнгөж 17 настай хүү байж яасан хүдэр чийрэг юм...

We Young |PCYWhere stories live. Discover now