003.

623 91 20
                                    

Маргаашийн бэлтгэл орохоос өмнө ирж заал цэвэрлэх ажилтай боллоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Маргаашийн бэлтгэл орохоос өмнө ирж заал цэвэрлэх ажилтай боллоо. Сургуультай ойрхон гэртэй охидуудаас Үжи бид хоёр байсан ч, хөрш минь багшаас чөлөө авсан тул би ганцаар цэвэрлэнэ.

Бэлтгэл тараад нөгөө хэдээсээ салж хагацаж чадахгүй байсаар оройн хоолны дараа гэрт оров. Өнөөдрийн хувьд сэтгэл хангалуун байна. Пак тоглогчийн аашийг ерөнхийд нь мэдэж авсан болохоор цаашдаа дасгалаа зөв хийж, түүний уурыг хүргэхгүй байхад л болох нь тэр.

Өглөө эрт сэрүүлгээ унтраачихаад аав ээж сэрээгүй байгаа учраас хөдөлгөөн бүрээ хянаж аяархан гишгэж, амьсгалаа хүртэл зөөлөн гаргаж цайгаа уулаа. Тэгж тэгж гэрээс гарахын даваан дээр хаалга гаднаас түлхүүрдэж ах орж ирэв. Нүднийх нь доогуур гүн хар зураас татаж, өрвийж сөрвийсөн үстэй ахтайгаа мэндэлж, хоол бэлэн байгааг хэлчихээд гарлаа.

Өвөл цагийн нар өглөөний 8 цагт дөнгөж л мандаж байх бөгөөд цаанаасаа л жавартай хүйтэн байх аж. Хүрэмнийхээ товчийг товчилж янзлаад сургууль руу хурдан алхлав.

Багшийн хэлснээр бол сургуулийн жижүүрт хэлж заалны түлхүүр авч ороод, сандлын завсраар унасан том хогнуудыг хаян, шалаа арчихад л болно гэсэн. Заал тийм ч жижигхэн биш, тиймээс ганцаараа цэвэрлэгээ хийх надад 1 цагийн хугацаа яг таарах байх.

Зааланд ганцхан сагсны бэлтгэл ч биш, хөлбөмбөг, волейболын бэлтгэлүүд бас ордог. Олон багш, сурагчид заалыг зэрэг ашигладаг тул бохирдож заваарах нь мэдээж.

Багш өчигдрийн бэлтгэл тарах үед ганцаарангаар минь цэвэрлэгээ хийлгүүлж байгаад уучлаарай, цэвэрлэгээ хийх хуваарь хараахан гаргаагүй байгааг дахин дахин давтаж хэлсээр л байсан. Ганцаараа ч гэсэн зүгээр хэмээн багшид ойлгуулаад өнөөдөр ирсэн байгаа маань энэ билээ.

Сандалнуудын араас нилээн хэдэн усны сав, чихрийн цаас авж хаячихаад шал угаах усаа авахаар ариун цэврийн өрөөг зүглэв.

We Young |PCYWhere stories live. Discover now