002.

615 84 80
                                    

Баасан гарагийн сэрүүлгийн дуу өрөөгөөр нэг хадахад өмнөх өмнөх өдрүүдээс илүү догдлол дүүрэн сэрлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Баасан гарагийн сэрүүлгийн дуу өрөөгөөр нэг хадахад өмнөх өмнөх өдрүүдээс илүү догдлол дүүрэн сэрлээ. Шинэ орчинд, шинэ баг хамт олонтой болсон гэж бодохоор л нүүрэнд инээмсэглэл тодорно.

Гэр сургуулийн хооронд явахад үргэлжийн хань татах найзтай болсонд Үжитэй ойр зуурыг ярилцан алхлаа. Гэтэл 11 сарын хүйтэнд хүрэмнийхээ энгэрийг задгайлсан өндөр хүн биднээс хэдхэн алхамын зайд гарч ирнэ. Түүнийг зөвхөн араас нь харсан ч, алхаагаар нь л шууд таньчихав.

"Пак Чанёол?"

"Манай бэлтгэлийн ганц ааш муут. Адсага Ёол гэж хочилдог юм." Үжи хамраа үрчийлгэсээр хэлнэ.

"Тийм ааш муутай юм уу?"

Шинэхэн хөрш минь Чанёолоос нүдээ салгалгүй харсан чигтээ "Ер нь бол бидэн дундаа л тэнгэрийн амьтан байгаа юм. Багийнхантайгаа л харьцсан болдог, за яахав Бэкхёнтой арай дотно. Мань хэдтэй бол тоож харьцахгүй, нэг нүдээрээ харж, юм асуухад ганц хоёр үгээр хариулвал их юм."

Миний бодсноос өөр хүн байсан тул гайхахгүй байж чадсангүй. Өчигдрийн бэлтгэл дээр тийм ч болохоо байсан ааштай нэгэн шиг харагдаагүй учраас тэр.

"Үнэхээр үү? Харахад бүлтгэр нүдтэй, дэлдэн чихтэй эгдүүтэй хөвгүүн байна даа"
Тийм ээ, өчигдөр анх Чанёолыг харахад "эгдүүтэй" гэсэн үг толгойд буусан.

Үжи "Энэ мөн эгдүүтэй байх даа. Дунд сургуульд байхдаа нөгөө хэдээсээ ялгагдхааргүй далдагар байсан гэсэн. Тэгсэн 3-1 Чой Ансонтой 2 жил үерхэж салаад л, дотогшоогоо, ааштай болчихсон. Ансон гэж тийм л хүнийг өөрчилдөг, шидтэй охин юм байх даа."

Үүнээс цааш бид онц юм ярилгүй явсаар анги анги руугаа салан орлоо.
-
Уйтгартай хичээлүүд цувран орж, завсралгаанаар ангиас гарвал коридорын нөгөө захад багийнхан харагдав. Өөртөө эргэлзсээр хөлөө зөөж удаан алхлан очиход Бэкхён чанга чанга инээн, Жунин ярвайсаар намайг угтана.

We Young |PCYWhere stories live. Discover now