015. The End💝

431 37 14
                                    

"Хаалганы чинь гадаа хүлээгээд зогсож байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Хаалганы чинь гадаа хүлээгээд зогсож байна. Тайван хувцаслаад гарч ирээрэй."

Чанёолаас зурвас ирэв. Товлосон цаг болохоос 20 минутын өмнө ирчихээд ингэж хэлэхээр чинь би хэрхэн яарахгүй байх билээ дээ?

"Ойлголоо. 10минут."
-
Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй баг 2-р байранд, эмэгтэй баг 3-р байранд орсон юм даа. Гэсэн ч Мүн багш "алтын дайтай хүрэл" хэмээн билэгшээж, хавар болох хүүхдийн их наадамд оролцохдоо амжилтаа ахиулах даалгаврыг эмэгтэй багт өгсөн.

Хөвгүүд сарын дараа хотын нэрэмжит тэмцээнд явна. Бүс бүсээс шалгарсан чадварлаг багууд хүчтэй өрсөлдөж, цаашаа улсын аварга руу явна. Энэ удаагийн тэмцээнд хөвгүүд мөнгөн медалиас гадна Бэкхён "Шилдэг холбогч" шагнал авж, түүнийгээ тэмдэглэсэн.

Харин өнөөдөр, Чанёол хоёулахнаа гарч хожлоо тэмдэглэж гадуур гаръя гэсэн юм. Хачирхалтай санагдахгүй байна уу? Надад лав дэлхий ертөнц 180 градус эргээд өөрчлөгдчихсөн юм шиг санагдана.

Би саяхан л өндөр, зожиг, ааш муутай хүүг сэтгэлдээ тээсэн, гэтэл өнөөдөр тэр намайг болзоонд урьсан. Бодол дотроо "Зоригтой байж, түрүүлж алхам хийнэ!" гэж бодож байсан ч яг бодит байдал дээр Чанёол надаас өрсчихлөө. Тэгэхээр түүнийг ч гэсэн надад сэтгэлтэй гэж ойлгож болно биз?

Энэ өдөрт зориулж би даруухан хувцаслалаа. Сонгох гэж олон цаг болсон ч, өмсөхөд хэдхэн секунд л зарцуулагдах шиг болж, хурдхан л гүйж гараад түүн дээр очмоор санагдахыг яана. Энэхэн сэтгэлээ дарж ядан гүнзгий амьсгаа аваад хаалгаа нээхэд үүдний өрөөний ханын цаг өдрийн арван хоёрыг заах аж.

Хоолойн өнгөө засч, хий ханиалгаад "Явцгаах уу?" гэж хэлэхэд утсаараа оролдон зогссон Ёол над руу эргэж инээмсэглэж "Хөөрхөн байна." хэмээв.

"Баярлалаа." Үсээ илж засаад түүний хажууд очоод сугадахад тэр чангаар инээж "Нэг өдрийг уйдах завгүй өнгөрүүлцгээе!"

We Young |PCYWhere stories live. Discover now