006.

378 54 9
                                    

"Инсү хүн дуудаад байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Инсү хүн дуудаад байна." Югём ширээн дээр товшиход цочсондоо золтой л орилчихсонгүй.

"Ойлголоо, баярлалаа."

Ангийн хаалганы урд хүүхдүүд шавж овоорчихоод зам тавьж өгөхгүй байсанд арайхийн завсраар нь гарч ирвэл коридорын цонхны дэргэд Пак зогсож байлаа.

"Тэгэхээр?"

Чанёол сандрангуй хоолой засаад "Дараагийн цаг чинь тамир бил үү? Гарч ирээд үүнийг уугаарай. Би одоо хичээлтэй, явалгүй бол горьгүй."

Гарт минь ханборгоцойн шүүс, мөн жижиг ил захидал.

Захиан дээр:
Хамаагүй үсэрч хариаж, хурдан гүйлгүй тоглоорой. Бэртэлээс сэрэмжлэнэ үү Жон Инсү!

Түүний хэлснээр тогловол зүгээр л алхангаа бөмбөг залж, бас булталгүйгээр эсрэг багийн тоглогчдоо бөмбөгөө булаалгах байх нь. Гэсэн ч тэр миний эрүүл мэндийг бодож хэлсэнд, үгийг нь дагахаар шийдэв.
-
Зааланд Мүн багш харагдсангүй. Өөр ангийн ирц бүртгэн зогсох Тэн багштай мэндлэхэд тэр санаа зовинонгуй харж "Нурууны бэртэл нь эдгэсэн үү? Одоо эргээд тоглож болох юм уу?" хэмээн байдлыг минь асуулаа.

                                FLASHBACK

Дасгалаа хийж байгаад бөмбөгөө авах гэж доош өвдөгөө нугалахад нуруугаар хатгаад шууд сөхөрчихөв. Босох гэж хичээсэн ч болсонгүй. Тэгэхээр нь ойр харагдсан Ифаныг дуудах босоход туслахыг гуйн түүнээр түшүүлж хувцасны өрөөнд орж ирээд ганцаар цурхиртлаа уйллаа.

Өмнө жил хурууны үеэ тулгаж, шил рүүгээ бөмбөгөөр онуулснаас болж нүүр бүхэлдээ хавдахад дусал нулимс ч унагах хэмжээд өвдөж байгаагүй атал... Энэ удаагийнх тэс өөр байна.

Тэрхэн мөчид дараагийн тэмцээн хүртэл эргэж хэвэндээ орохгүй бол яах вэ? Дахиад спортоор хичээллэж чадахаа байвал, зөвхөн надаас болж багийнхны маань өнөөдрийг хүртэл хичээсээр ирсэн хөдөлмөр бүгд нурвал яах вэ? гээд л бүх зүйлс хүнд хэцүү, утгаа алдсан мэт л санагдлаа.

We Young |PCYWhere stories live. Discover now