fallacious | k:taehyung

Autorstwa Kikuchi_Oyuka

96.5K 5.9K 263

Амьдрал бүхэлдээ л худал хуурмаг. Гол нь чи яг юу нь худал хуурмагийн ард нуугдах үнэн , болон яагаад анхнаас... Więcej

БҮЛЭГ 1
БҮЛЭГ 2
БҮЛЭГ 3
БҮЛЭГ 4
БҮЛЭГ 5
БҮЛЭГ 6
БҮЛЭГ 7
БҮЛЭГ 8
БҮЛЭГ 9
БҮЛЭГ 10
БҮЛЭГ 11
БҮЛЭГ 12
БҮЛЭГ 13
БҮЛЭГ 14
БҮЛЭГ 15
БҮЛЭГ 16
БҮЛЭГ 17
БҮЛЭГ 18
БҮЛЭГ 19
БҮЛЭГ 20
БҮЛЭГ 21
БҮЛЭГ 22
БҮЛЭГ 23
БҮЛЭГ 24
БҮЛЭГ 25
БҮЛЭГ 26
БҮЛЭГ 27
БҮЛЭГ 28
БҮЛЭГ 29
БҮЛЭГ 30
БҮЛЭГ 31
БҮЛЭГ 32
БҮЛЭГ 33
БҮЛЭГ 34
БҮЛЭГ 35
БҮЛЭГ 36
БҮЛЭГ 37
БҮЛЭГ 38
БҮЛЭГ 40
БҮЛЭГ 41
БҮЛЭГ 42
БҮЛЭГ 43
БҮЛЭГ 44 /ТӨГСГӨЛ/
<тайлбар>
#RIPKIMJONGHYUN

БҮЛЭГ 39

1.1K 96 6
Autorstwa Kikuchi_Oyuka

Цүнх нь мөрнөөсөө унжин газартай бараг л чирэгдэн явах Юраг харсан Пёлим инээмсэглэн хаалгаар орж ирэхэд далласан ч Юра түүнийг тоох сөхөөгүй хажуугаар нь хурдтай алхалан явахад салхи хүртэл салхилж байлаа. Пёлим арагш гайхан харахад Юра гүйн очин байгууллагын лифтний точвлуур дээр дарсан ч их л байж ядсан байртай лифт хүлээлгүй шатны тийш гүйн явахад түүний өндөр өсгийтний дуу хадаж байв. Цүнхээ дахин нэг дээш өргөөд хурдтай гүйхийг хүсэвч гутландаа захирагдах Юра Бан захирлын өрөөлүү очих ба хаалгыг нь шууд онгойлгон ороход Бан захирал ширээнийхээ хажууд байх шүүгээг онгойлгон юм харж байх ба Юралуу гайхшран харлаа.

" Стилист Юра..? "

Юра өрөөнд орж ирсэн даруйдаа ярьж эхлэлээ.

" Та хүмүүсээс хэр удаан нуух гэж байсан юм? "

Бан захирал түүнийг яг юу яриад байгааг ойлгоогүй ч түүний сэтгэлийн гүнд үргэлж оршиж байдаг зүйлийг яриагүй биз дээ хэмээн бодосхийв.

" Юу? Юра? "

" Би бүгдийг нь мэдсэн. Надаас , хүмүүсээс хэр удаан нуух гэж байсныг чинь мэдэхгүй ч одоо хангалттай мэт танд санагдахгүй байна уу? "

Нарийн бичиг өрөөнд гарах дуунаас гайхширч өрөөний хаалгыг онгойлгоход Бан захирал битгий орж ир хэмээн тушаах ба гайхшрал нүүрийг нь будсан нарийн бичиг сүүлийн удаа Юраг араас нь ажиглаад хаалгыг хаав.

" Яагаад надад хэлээгүй юм бэ? Намайг олонд хэлчихнэ гэдгээс айсан юм уу? Намайг сонссон даруйаа цагдаад очиод энэ хугацаанд нуусан бүх булхайг чинь дэлгэчихнэ гэж айгаа юу. "

" Бан Юра- "

" Одоо хангаллтай биз дээ Бан захирлаа. Одоо нууж ханаагүй гэж үү? Энэ бүхнээс болж тэд ямар их зовж байгааг та мэдэхгүй байна гэж үү? "

Бан захирал чимээгүй болох тэр үед Юра цаг хугацааг гацаасан мэт санагдаж байлаа. Бан захирлын нүднээс бүх юмыг ойлгосон дүр илэрхэд Юрагийн нүднээс ч адил илрэл үзэгдэнэ.

Удалгүй Бан захирал ширээн дээрээ байх зургыг далийсан байрнаас нь тэгшлэн харуулах үед Юра өмнө нь хэзээ ч анзаарч харж байгаагүй зургыг олж харав. Найман гишүүд.

" Чи үнэхээр л аавынхаа хэлсэн үгтэй их адилхан юмаа. "

Юра нэг хөмсгөө зангидан Бан захиралруу харахад тэрээр доош харж байснаа нүүрэндээ бүдэгхээн инээмсэглэлтэй харж ,

" Чамайг бүх зүйлийг төсөөлчгүй байхад ойлгоод авдаг хүн болно гэсэн. Тэр ч үнэхээр зөв хэлжээ. "

Яагаад ч юм Юрагийн цээжийг нэг юм цохих мэт санагдаж түүний амьсгал доглолт мэдрэв.

" Чиний бүгд үнэн. Бид хүмүүсийг мэдэгдчихнэ гэсэн болохоор хэнд ч хэлэхээс зайлсхийсэн. Мэдээж хэн ч гишүүн нь хүн амины хэргээр шоронд орсон байхыг сонсоод тэр хамтлагыг тоохгүй шүү дээ. "

Тэдний зовлонг ойлгож байгаагыг хэрээрээ Юра Бан захирлын зовлонг ч бас ойлгож байлаа. Гэсэн ч дэлхий ертөнц хаашаа эргэсэн болоод ганц шөнийн дотор найман эрэгтэйн амьдрал сүйрэх дээрээ тулаа вэ. Ойлгохгүй юм.

Бан захирал гэнэт Юралуу төвлөрөн харж толгойдоо нэг зүйл тунгааж байгаа аятай харагдах ба удалгүй " Гэхдээ чамд ингэж хүндээр тусна гэж бодсонгүй шүү. "

Юра харцаа Бан захирлуу шилжүүлж гайхшран толгойгоо бага зэрэг далийлгах ба нэг хөмсгөө өргөв.

" Яагаад? "

" Зүгээр л өмнө нь шинээр орж ирсэн ажилчид үүний тухай мэдэхдээ хэзээ ч ийм хариу үйлдэл үзүүлдэггүй байсан. Хэрвээ гишүүдтэй ямар нэгэн холбоотой биш л бол шүү дээ. " гэх үед Бан захирал инээмсэглэн Юралуу харж байлаа.

Н*вш.

Юрагийн толгой гэнэт хоосроход тэрээр юу гэж хариулхаа мэдэлгүй хэрэггүй л " Аан мм- нөгөө би.. " хэмээж байтал тэдний яриаг , Юрагийн ээрч муурах яриаг таслан хүн хаалга тогшиход нарийн бичиг л байх хэмээн бодож нүүрэн дэхь хөгтэй байдлаар хүлээн авж байсан инээмсэглэлээ Бан захирал арилган " Ор ор " гэхэд харин тэр хоёрын өөдөөс Ким менежэр орж ирлээ.

Тэрээр Юралуу гайхан хараад " Стилист Юра. Чи энд юу хийж байгаа юм? " хэмээхэд Бан захирал голоор нь " Би түүнийг дуудсан юм. Одоо чи явж болно оо. " хэмээн Юрад хандахад нэгэнт ярих зүйл үлдээгүй Юра эвгүй байдлаасаа гарч . доош ёслон хаалганы зүг зүглэв. Түүний хажуугаар менежэр их л төвлөрсөн царайтай орж ирэн Юраг өрөөнөөс гарахийн өмнө хэлэв.

" Тэхён оршуулгын ёслолоос хойш ирсэнгүй. Түүний утас холбогдохгүй байна. "

Юра шууд л гацаж хаалганы бариул бариастай арагш харахад тэрээр Бан захирлын харцтай тулгарах ба дараа нь менежэрлүү харахад тэрээр ,

" Түүнийг хаана байгааг сайн мэдэхгүй байна. Тэр таны утсыг авч магадгүй ээ. " гэхэд Бан захирал Юрагийн зүг толгойгоо дохин Ким менежэр Юралуу гайхан харлаа.

" Стилист Бан Юраг явуулчих. Тэр хаана байгааг нь мэдэх байх. "

Юра толгойгоо дохиход үүнийг Ким менежэр нэг л ойлгож авалгүй " Яагаад Бан Юра гэж? " хэмээн асуухад Бан захирал тайван нүүр хувиралтай эргэн сандалдаа суухдаа " Учир нь тэр тэдний стилист. Надаас илүү ойрхон ч байж мэднэ. " гэлээ.

***

Утсыг нь таслаад байх Тэхёний дугаарыг Юра дахин харах ба алхах замдаа ' Тэхён утсаа ав л даа. Хаана байгаа юм? Би очмоор байна. ' хэмээн илгээх товчлуур дээр дарах үед түүний урд хэн нэгэн гарч ирэн Юра зогсон урагш харлаа.

" Яасан..? Ким Намжүүн-ssi ? "

Намжүүн ойр хавиа харсанаа коридороор ямар ч ажилчин явахгүйг мэдээд Юрагийн бугуйнаас барин татан явлаа. Юра гайхширч гараа татахыг оролдох ба " Намжүүн-ssi? " гэхэд тэрээр Юраг бэлтэглийн өрөөлүүгээ оруулж ирэн хаалгаа хаагаад бугуйг нь тавив.

" Өнөөдөр харсан бүх зүйлээ март. "

Намжүүнийг ийм юм ярина хэмээн төсөөлгүй байсан ч Юра аажуухнаар
" Юуг? " гэх ба Намжүүн үсээ арагш нь гараараа самнаж шүдээ тэрхээн хугацаанд зуухад түүний хацах дээрх хонхорхой гүнээр тодролоо.

" Бүх зүйлийг. Оршуулга. Тэр зураг. Зүгээр л бүгдийг нь март. Чамд угаасаа санасан ч ямар ч ашиг байхгүй. "

Юра хариулалгүй Намүүнрүү гайхан харах хооронд Намжүүн очиж цүнхээ авах ба " Хэрвээ намайг ойлгосон бол сайн байна. Чи угаасаа юу ч мэдээд хэрэггүй. " гэх үед гэнэт Юрагийн уур хүрэх мэт мэдрэгдэв.

" Надаас нуух хэрэггүй. "

Намжүүн хаалгаар гарах гэж байсан үйлдлээ гацаан Юралуу ширүүн харахад Юра хэчнээн гадаанаа түүнрүү муухай харж байсан ч дотроо аль хэдийн гүйгээд явчихсан байлаа.

" Юу гэнэ ээ? "

" Надаас нуух хэрэггүй. " Намжүүн одоо харин чмээгүй болж түүнрүү юм ойлгох гэсэн байртай харах үед Юра гэнэт л нэг амьсгаанд хэлчихэв. " Учир нь би бүгдийг нь мэднэ. "

Яг л бүх зүйлийг гацаасан мэт Намжүүн халаасруугаа хийх гэж байсан гараа ч хүртэл замд нь гацаан Юралуу итгэж ядсан байртай харахад Юра бүх зүйлийг хэлэх ёстойг мэдлээ.

" Надаас дахиж ямар нэгэн юмаа нуух гээд хэрэггүй. Бусад шинэ ажилчдад та нар яаж ханддагыг мэдэхгүй ч надад бол хангалттай. Би бүх зүйлийг чинь мэднэ. Тиймээс намайг чихрээр хуурж байгаа мэт бүх үнэнээс нуухаа больж үз! "

Дуу шуугианд бэлтгэлийн өрөөний харанхуй өрөөнд хэвтэж байсан Юнги гарч ирэх ба тэр үед ч бас өрөөний хаалгаар Хусог Жонгүг нар алхан орж ирч байлаа. Гэхдээ бүгд ширүүн уур амьсгалд чимээгүй болон тэр хоёрлуу харан зогсоход чимээгүй зогсож байсан Намжүүн гэнэт шоолон инээв.

" Нуухаа боль гэнэ ээ? Бид нар тэгээд чамд бүх зүйлээ яриад байх хэрэг үү? Бан Юра чамд дахиж сануулья. Чи бидний стилист л болохоос өөр зүйл биш шүү. Бидний хэрэгт хошуу дүрэхээ больж үз. "

Уураа хангаллтай дарсан Юра гэнэт өөрийн үйл хөдлөлдөө хөтлөгдөж өөрийгөө зогсоохоосоо өмнө Намжүүнийг алгадан авлаа. Юра цээжиндээ цохиулах шиг мэдрэгдэж гэнэт л тэрхээн хугацаанд тэрээр зогсхийв.

Тийм ээ Хүн бүрийн нүд томорч бүгд л амьсгаагаа дарахад Намжүүн өөрийнхөө хацарлуу гараа явуулах үед Юра ярив.

" Тийм ээ би хэн ч биш. Би зүгээр л гадаанаас орж ирсэн хүн. Гэхдээ би жирийн нэг хүн биш. Би та нарт туслахыг оролдож байна Намжүүн-ssi "

Юрагийн амнаас гарах үгс хэний ч чихэнд үл итгэгдэж байлаа. Жонгүгээс бусад. Жонгүг харин харцаа доош буулган зогсов.

" Юунаас? Юра чи юунд туслах гэсэн юм? "

Намжүүний нүд маш олон зүйлээр дүүрэх тэрхээн хугацааг Юра анзаарах ба тэрээр дараа нь юу болохыг ч үл мэдэж байлаа.

" Ким Жинсокийг мартахад. "

Энэ удаад Юра хариулсангүй. Харин түүний оронд Жонгүг бүгдэнд нь сонсогдохоор хэлж , Юралуу гайхширч уур уцаарын харцаар харж байсан харцнууд түүнрүү шилжлээ.

" Жон Жонгүг. Би чамайг наад нэрээ дахиж хэлээд үзээрэй гэсэн биз дээ. "

Намжүүний орилон уурлахад түүний хоолой урьд өдрүүдээс хэд дахин бүдүүн бөгөөд уурласан , чадалтай сонстож байв. Тэрээр шууд Жонгүгрүү хүчтэй алхан очиж түүнийг заандан авахад бэлтгэлээс болж хөлс нь цувж духанд нь наалдсан байсан үс нь арагшлахад хүргэлээ.

" Яагаад? Яагаад би түүний нэрийг хэлж болдоггүй юм?! Түүний нэр хараалтай юм уу? "

Намжүүн уурлаж үг хэлэх гэсэн ч Жонгүг түүний яриаг таслах ч тэрээр чимээгүй бөгөөд эцсэн хоолойгоор ярьж эхлэв.

" Түүний нэрийг ч хүртэл хэлж болохгүй хүртлээ бид нар явсан гэж үү? Түүний нэрийг хэлчихвэл тэр булшнаасаа өндийгөөд бүх зүйлийг илчихчинэ гэж айгаа юу?! "

Түүний нүднээс нулимс урсан хацар даган урсахад гараа зангидсан байсан Намжүүн өөрийн эрхгүй хүчээ алдах мэт зангидсан гараа тавьж Жонгүгийг нүүрлүүгээ улам ойртуулах ба " Чи дүрмийг зөрчинө гэнэ ээ?! Хэнд ч хэлж болохгүй гэх үг чамд ойлгогдохгүй байна уу? Чи тэр үед юу ч ойлгоогүйг мэдэж байна гэхдээ-.. "

" Намайг ойлгож байсныг хэн бүр мэднэ. Хэл л дээ Хусог хюн. Би долоон настай байгаагүй тэр үед чинь. Би н*вшийн арван долоотой байсан! "

Намжүүн гэнэт л болих байх хэмээн бодож байсан ч тэрээр Жонгүгийг сул тавьсан байсан ч уур уцаарнаасаа болж эргэн зангидсан гараараа шанаадан түүнийг газар унагах ба Хусог түүнрүү очин зогсоолоо.

" Намжүүн! "

Газар унасан Жонгүг уруулнаасаа урсах цусыг арчиж эргэн Хусогоор зогсоолгуулах Намжүүнрүү харж

" Хангаллтай Намжүүн хюн. Би залхаж байна. Хэр удаан ингэх гээд байгаа юм! Хэр удаан одоо хүртэл заавал нэг юмыг нэг хүнд чихээд байх ёстой юм?.....
Жинсок хюн биднийг эвдрүүлсэн гэдэг , гэтэл үнэндээ бид өөрсдөө Жинсок хюнаас болж эвдэрснийг та анзаарч харсан уу? " гэлээ.

" Бид бүгд түүнийг санасан өгүүлсэн гэхдээ яг өмнөхтэйгээ адил бүх бурууг хүнд чихэх ёстой мэт Тэхён хюнд чихсээр л байсан. Гэтэл Ви хюн ямар ч буруугүй. Бүгд түүнийг ямар ч буруугүй гэдгийг хэн бүрээс сайн мэднэ. Гэхдээ яагаад бид ингээд нуугдаад байгаа юм бэ? Бид яагаад одоо ч хүртэл үнэнийг хэлэхээс айдаг юм бэ? Жинсок хюн бидний төлөө явсаныг бид бүгд мэднэ..... гэтэл яагаад бид түүний төлөө юу ч хийж чадахгүй байгаа юм бэ. "

Жонгүг газраас босч түүнрүү харах Юнги , Хусог , Намжүүн болон түрүүхэн орж ирсэн ч бүх зүйлийг ганц л харалтаар ойлгосон Жин , Жиминий харцруу ээлжлэн хараад өөрийн нулимсаа арчив.

" Бид хэзээ ч сайжраагүй. Дэбют хийснээс хойш хэн нь ч өөрчлөгдөөгүй. Бүгд яг агуйд нуугдсан яр тэр хэвэндээ байгаад л байсныг би мэдэж байна. Гэхдээ би нуугдмааргүй байна. Би худлаа жүжиглэмээргүй байна. "

Жимин доош харцаа буулгахад Юнги нулимсаа барин таазруу ширтлээ. Харин Хусог , Жин , Намжүүн нар нүүрэндээ хэний ч ойлгомжгүй хувирлыг агуулан чимээгүй зогсоно. Юра ч хүртэл.

" Би та нарыг бүгдэнг чинь бие биенийгээ үзэн ядаж байгааг чинь харж байгаа юм мөртлөө сайхан харьцаатай мэт жүжиглэхийг чинь хармааргүй байна.
Би Жинсок хюныг санаж байна. Би түүнийг биднийг бие биендээ уурлах үед яаж нийлүүлдэг байсныг нь мартаж чадахгүй байна . "

Эцсийн удаа Жонгүг бүгдийг нь ээлжлэн харахдаа бүх зүйлийг гаргахад хүргэсэн Юралуу хараад өөрийн амьсгаагаа дарав.

" Би түүнийг мартмааргүй байна. "

***

Ээе. Зуны амралт эхэлчихлээ hurray!! 👏😭 тэгээд миний одоогоор төсөөлж бодсоноор 43р бүлэг бол хамгийн сүүлчийн бүлэг байх юм байна. Гэхдээ 44ч байж мэднэ :))

Czytaj Dalej

To Też Polubisz

29.5K 2K 23
Найз залуудаа хаягдсан шалтгаан нь хайртай айдолоо дэмжсэн нь. Үүнээс илүү нь маргааш нь тэр өөрийгөө хайртай айдолтойгоо нэг оронд сэрсэн. Хайртай а...
4.9K 118 45
Yeona is known to be the coldest, most heartless person to walk the earth. She cares about nothing and no one. Will that all change when BTS comes t...
8.1K 522 50
Ахлах сургуульд эхэлсэн ч хаа хүрэх нь мэдэгдэхгүй адармаатай хайрын түүх. Casts: Kim Taehyung Park Chaeryoung
8.1K 230 15
life has been great and all , Daniel even found the love of his life and got married. however , what will happen when Daniel's son made Jaehye's dau...