⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗...

By Be2togetherfics

123K 8.8K 393

Орчин үеийн Солонгос бүхэлдээ хаант засаглалтай ба ард түмэн нь өөрийн гэсэн онцгой чадваруудтай. Ан Эра-д нэ... More

⊗ Арван гурав дахь түлхүүр танилцуулга ⊗
♔ Chapter 1 ♔
♔ Chapter 2 ♔
♔ Chapter 3 ♔
♔ Chapter 4 ♔
♔ Chapter 5 ♔
♔ Chapter 6 ♔
♔ Chapter 7 ♔
♔ Chapter 8 ♔
♔ Chapter 9 ♔
♔ Chapter 10 ♔
♔ Chapter 11 ♔
♔ Chapter 12 ♔
♔ Chapter 13 ♔
♔ Chapter 14 ♔
♔ Chapter 15 ♔
♔ Chapter 16 ♔
♔ Chapter 17 ♔
♔ Chapter 18 ♔
♔ Chapter 19 ♔
♔ Chapter 20 ♔
♔ Chapter 21 ♔
♔ Chapter 22 ♔
♔ Chapter 23 ♔
♔ Chapter 24 ♔
♔ Chapter 25 ♔
♔ Chapter 26 ♔
♔ Chapter 28 ♔
♔ Chapter 29 ♔
♔ Chapter 30 ♔
♔ Chapter 31 ♔
♔ Chapter 32 ♔ Epilogue

♔ Chapter 27 ♔

2.9K 239 8
By Be2togetherfics

Сэхүн толгойгоо барин "Тэр хаашаа явчихсан юм бэ?" гээд орилно.

EXO дайчид толгой гудайн чимээгүйхэн л санаа алдацгааж байв.

Сухо: Тэр алхахаар явсан.

Сэхүн: Тэгээд тэр яагаад одоо болтол ирээгүй байдаг билээ?

Сухо: Сэхүн, би түүнийг зүгээр байгаа гэдэгт итгэлтэй байна.

Сэхүн хаалганы зүг яван "Би түүнийг явж хайлаа" гэсээр гарав.

Сухо санаа алдан бусад руугаа хараад "Явж түүнийг хайцгаая. Тэр бараг өглөө л гарсан. Удахгүй нар жаргах нь."

Дайчид бүгд толгой дохьлоо.

~~~

Эрагийн толгой лугшин өвдөж байв. Эра нүдээ арай хийн нээн ажиглавал тэнгэр улам л харанхуй болсоор. Түүний хөл гар нь нилэнхүйдээ өвчин орсон байв. Доош харвал хувцас нь урагдан цус болжээ. Тэр санаа алдан нүдээ аниад анхаарлаа төвлөрүүлэн биен дээрх шархаа анагаав. Түүнд арьс нь нөхөгдөн нийлж ахин ургах мэдрэмж нь мэдрэгдэж байв. Үнэхээр хачин мэдрэмж байна. Дахин мэдэрмээргүй байгаач тэр ахиад л ахиад л бэртэнэ гэдэгээ мэдэж байлаа.

Түүний толгой өвчин нь намдахад тэр нүдээ нээлээ. Түүнийг чиглэн нөгөө арван хоёр дайчин санаа нь зовсон байдалтай гүйн ирэх харагдана. Тэр нүдээ эргэлдүүлсээр босоход Лэе хамгийн түрүүнд гүйн ирээд түүний бие шархадсан эсэхийг сайтар шалган харав. Тэр миний урагдсан хувцасыг харан хөмсөг зангидана.

Лэе: ЮУ БОЛСОН ЮМ БЭ? гээд бухимдуухан асуув.

Тэр Эрагийн духанд хүрэн халуун байгаа эсэхийг шалгана.

Бэкхён: Энд хэр удаан байсан юм?

Чэн: Та зүгээр үү, гүнжээ?

Эра нүдээ эргэлдүүлэн Лэеийн гарыг холдуулав.

Эра: Би зүгээр. Бас намайг битгий тэгж дууд.

Эра тэднийг өнгөрөн өргөөрүү буцан алхаж эхлэлээ.

Диу: Та бэлтгэл хийж байсан хэрэг үү? Мод газар бүхэлдээ сүйрээд ахин сэргээгдсэн нь надад мэдрэгдэж байна.

Шиүмин: Юу? Та ганцаараа бэлтгэл хийж байсан хэрэг үү?

Эра эргэж харан Шиүминд хандан

Эра: Тиймээ, тэгээд яасан гэж?

Шиүмин харцаа бууруулан доош харав.

Шиүмин: Бид хамтдаа бэлтгэл хийнэ гэж бодсон юм...

Эра түүний энэ байдалд шууд л зөөлөрчихөв.

Эра: Уучлаарай, би дараагийн удаа хэлэх болноо.

Шиүминий царай шууд л гэрэлтэн түүнрүү харав.

Шиүмин: За, гүнжээ

Эра санаа алдан: Гүнж мэтийн зүйлсээ болилдоо. Үнэхээр залхмаар санагдаж байна.

Тао: Г-гэхдээ та бол гүнж.

Эра: Гэхдээ би тэгж дуудуулах дургүй байна.

Сэхүн: Тэгж их хэцүү байгаа юмуу?

Эра түүний асуултыг үл тоон цааш алхав.

Эра: Өргөө гэлүү ордон гэлүү тэр газартаа уулзацгаая.

Тао уруулаа унжуулсаар Эрагийн хойноос очин тэд бусдаасаа түрүүлэн алхацгаав.

Тао: Эра?

Эра: мм?

Тао: Үнэхээр... үнэхээр юу ч санахгүй байгаа гэж үү?

Эра толгой дохин: Хм. Яасан? Санах ёстой чухал зүйл байгаа хэрэг үү? Байгаа бол, яагаад надад хэлж болохгүй гэж.

Тао толгой сэгсрэн: Ү-Үгүй ээ. Би зүгээр л... бусад маань бүгд зүгээр л гайхаад байгаа болохоор.

Эра дахин толгой дохив.

Эра: Заза.

Тэр хэдий өөр зүйл байгаа гэдэгийг нь гадарласан ч асуусангүй. Гэхдээ тэд яагаад хэлэхгүй байгаа юм бол? Чухал зүйл бол тэр мэдэх л хэрэгтэй.

Тэр мөрөө хавчин толгой сэгсрээд алхаагаа улам түргэсгэхэд Тао ч мөн дагаад хурдан алхана.

Тао: Юу болсон бэ?

Эра: Юу ч бишдээ... хүлээгээрэй. гээд тэр алхаагаа гэнэт удаашруулав.

Эра: Яагаад Сэхүн надтай ингэж харьцаад байгаа юм? гээд тэр Тао-г ямар нэгэн зүйл хэлэх байх гэсэн итгэлээр нүдрүү нь харан асуув.

Тао-н нүд улам томорлоо.

Тао: Ю-юу гэсэн ү-үг вэ?

Эра түүнийг анхааралтай ажиглан харна.

Эра: Би түүний хувь заяаны эмэгтэй гэдэгийг тэр мэдэж байгаа. Тэр надад өмнө нь ганц хайртай хүн нь гэдэгээ ч хэлж байсан. Гэтэл одоо яагаад ингэж жүжиглээд байгаа юм?

Тао толгой сэгсрэн: Үгүй ээ, гүнжээ! Тийм биш.

Эра: Намайг битгий хуураарай.

Тао дальдчин ийш тийш харна.

Тао: Би... би...

"Түүнийг айлгахаа больдоо..." гэсээр Сухо тэдэн дээр хүрч ирлээ.

Эра гараа зөрүүлэн зогсоод Сухо руу эргэн харав.

Эра: Би бол гүнж. Тиймээс би надад хэлээгүй тэр зүйлээ яг одоо хэл гэж тушааж байна.

Сухо Эраруу гайхан харна. Tэр үүнийг ингэж хэлнэ гэж бодоогүй, гэхдээ энэ үнэн. EXO дайчид түүнээс нуусан зүйл бий. Энэ тийм ч яриад байхаар зүйл биш бас түүнийгяаж хүлээж авахыг мэдэж байгаа болохоор л тэд хэлээгүй.

Эра нүдээ эргэлдүүлэн санаа алдаад: Ямартайч, би чамайг надад хэзээ ч хэлэхгүй гэдэгийг мэдэж байна. Тиймээс, би өөрөө олж мэдэх болно.

Тэр өргөөрүү буцан гүйлээ. Тэр ой санамжуудаасаа хайн бүгдийг эвлүүлэхийг хичээнэ. Өөрт нь туслах ямар нэг сэжүүр тайлалыг олохыг хичээнэ.

"Гүнжтээн!" гэх дайчидынх нь дуу хойно нь гарах ч тэр тэднийг огт тоосонгүй.

Хурдан гүйх тусам салхи түүнийг улам ихээр үлээнэ.

Салхи.

Сэхүн.

Тэр шүд зуун улам хурдан гүйж эхэллээ.

Сэхүний харц өөрчлөгдсөн байсан. Түүний тэр санаа зовсон харцыг бодох бүрт улам зүрх хурдсах шиг. Хайрт минь гэж дуудсан. Харин одоо ийм хүйтэн хөндий харьцаад байгаа нь шархлуулж байна. Гэхдээ шалтгаан нь юу юм бэ? Тэр түүнийг урьд нь гэмтээсэн юм боловуу? Өөрийг нь санахгүй байгаа болохоор дургүй байгаа юм боловуу? Эсвэл түүнтэй хүйтэн харьцах өөр нэг шалтгаан байна уу?

Тэр хэтэрхий их төөрөлдөж орхин алхаагаа сааруулав. Удалгүй түүнийг дайчид нь ахин гүйцээд ирэв. Тэр маш их ядран сульдсандаа доош унах гэж байхад нь Лэе амжин ирж түүнийг барин авав. Лэе түүнийг гар дээрээ өргөн доош суухдаа түүнийг харан санаа алдана.

Лэе: Тэнэг минь дээ гээд түүний чихэнд шивнэн хэллээ.

EXO дайчид түүнийг тойрон хүрээлжээ.

Чэн: Тэр зүгээр үү?

Лэе: Тэр ядарсан байна. Хэтэрхий их өрийгөө хүчлээд байгаагаас нь болсон байх.Гэнэт хүч чадлаа эргүүлээд авсан нь тийм ч амар биш байгаа.

Сэхүн толгой гудайн зогсоно. Хайртай хүн нь ийм байгаад түүний сэтгэл өвдөж байв. Тэр мэдэж байгаа. Тэр түүнийг сайн мэдэж байгаа. Тэд нэгнээ хүүхэд байхаас нь л мэднэ. Юунд дуртай юунд дургүйг нь гээд л. Түүнийг нуугаад байгаа зүйлийг нь мэдэхийг хүсч байгааг ч бас мэдэж байгаа. Гэхдээ тэр түүнд хэлж чадахгүй. Хэзээ ч хэлэхгүй байх.

Сэхүн бөхийн Эраг тэврэн авлаа.

Сэхүн: Би түүнийг унтлаганы өрөөрүү нь хүргээд өгөе.

Лэе босон толгой дохиод: Түүнийг сэрэхээр юм идүүлэх хэрэгтэй. Тэр нилээн удаан хоол ч идсэнгүй.

Сэхүн толгой дохин түүнийг тэвэрсээр цааш явлаа.

Тао Крисрүү харан: Тэр олж мэдвэл яах бол?

Крис санаа алдан толгой сэгсрэнэ.

Крис: Чи мэдэж байгаадаа, Тао. Тэр арван жилийн өмнөх байдалтай яг адилхан жүжиглэх байх.

Чанёол доод уруулаа хазлан: Нэг л муу совин төрөөд байх чинь.

Бэкхён түүнтэй санал нэгдэн толгой дохино.

Каи: Бидэнд хийж чадах юу ч байхгүй юм гэж үү?

Диу толгой сэгсрэн: Юу ч..

Лухан: Гүнж олж мэдвэл бидэнтэй юу ч ярихгүй байхдаа гээд уруулаа унжуулна.

Шиүмин: Тэр биднийг үзэн ядах байх. Надад Сэхүн гүнж хоёрын хооронд хайр байгаа гэдэг нь маш сайн мэдрэгдэж байна. Тэд зүгээр л нууж байгаа.

Сухо: Бид юу ч болсон гүнжээс нуух хэрэгтэй. Хэдий эрсдэлтэй ч энэ нь хамаагүй дээр байх болно. Тэр санаж чадахгүй.

Бүгд толгой дохин Сэхүн Эра хоёрыг хойноос нь ажиглацгаана.

Continue Reading

You'll Also Like

231K 26.4K 78
Author. - Ye Yilou English translator. - Yuel-23 Status - Complete Genre . - Fanta...
256K 19.5K 39
Family School Money Rule Love
32.9K 4.1K 33
"Би чамтай найз байхыг хүсэхгүй байна." "Яагаад?" "Яагаад гэвэл... Би чамд сайн." #ShortStory #Засаннийтэлжбуй2дахьхувилбар.