fallacious | k:taehyung

Kikuchi_Oyuka

96.4K 5.9K 263

Амьдрал бүхэлдээ л худал хуурмаг. Гол нь чи яг юу нь худал хуурмагийн ард нуугдах үнэн , болон яагаад анхнаас... Еще

БҮЛЭГ 1
БҮЛЭГ 2
БҮЛЭГ 3
БҮЛЭГ 4
БҮЛЭГ 5
БҮЛЭГ 6
БҮЛЭГ 7
БҮЛЭГ 8
БҮЛЭГ 9
БҮЛЭГ 10
БҮЛЭГ 11
БҮЛЭГ 12
БҮЛЭГ 13
БҮЛЭГ 15
БҮЛЭГ 16
БҮЛЭГ 17
БҮЛЭГ 18
БҮЛЭГ 19
БҮЛЭГ 20
БҮЛЭГ 21
БҮЛЭГ 22
БҮЛЭГ 23
БҮЛЭГ 24
БҮЛЭГ 25
БҮЛЭГ 26
БҮЛЭГ 27
БҮЛЭГ 28
БҮЛЭГ 29
БҮЛЭГ 30
БҮЛЭГ 31
БҮЛЭГ 32
БҮЛЭГ 33
БҮЛЭГ 34
БҮЛЭГ 35
БҮЛЭГ 36
БҮЛЭГ 37
БҮЛЭГ 38
БҮЛЭГ 39
БҮЛЭГ 40
БҮЛЭГ 41
БҮЛЭГ 42
БҮЛЭГ 43
БҮЛЭГ 44 /ТӨГСГӨЛ/
<тайлбар>
#RIPKIMJONGHYUN

БҮЛЭГ 14

2K 129 1
Kikuchi_Oyuka

---------------------------------------

The reason I live is you. / Миний амьдардаг шалтгаан бол чи./

I don't think I can see you anymore, I think I'm really dying. /Би чамайг дахиж харж чадахгүй юм шиг байна , би үхэж байх шиг байна. /

The person to love me is you.
/ Намайг хайрлах хүн бол чи. /

Shine on me in the darkness.
/Харанхуйд надруу гэрэлтээч./

- В.А.Р ~ 1004 - ⬆

--------------------------------------

" Хөөе! "

Хөлийн алхаан болон машин дуунаас өөр ямар ч чимээгүй байсан харанхуй гудамжинд танихгүй хоолой дуудахад намайг дуудаж байна гэж бодоогүй ч арагшаа хартал гэнэт нэг юм нүүр онон хагарч нүүрээр урсан алган дээр минь уналаа. Хичнээн гэнэтийн зүйлд сандарч цочирдсон ч гарлуугаа харвал шар нь дөнгөж хагарсан түүхий өндөг байв.

" Та нар чинь яаж байна аа?!? "

Би хашгиран урд минь зогсох хэсэг охидруу орилвол тэд харин өөдөөс минь ёжлон инээгээд

" Муу авгай. Одоо хүртэл тэдэнтэй наалдсан хэвээр л байгаа юм биз дээ. Бүр машинаас нь гарч ирнэ гэнэ ээ?!? "

Нэг охин нь үүнийг хэлэн гартаа барьж байсан дахин нэг өндгийг шидэхэд өнөөх нь миний үсийг онож намайг дахин үг хэлэхийн өмнө тэд олуулаа өндөг мэтийн зүйлсүүд шидэж эхлэлээ.

Өндгүүд ар араасаа ирэн миний бүх л хэсгийг онож би сандарсандаа гараараа нүүрээ хаан арагш ухарсан ч би ард талын хашлаг мэтийн хананд гацан тэд намайг тойрон зогсов.

Тэр охидууд инээлдэж , шоолж , муулж надруу юм шидэлж байсанд би тэдний өөдөөс юу ч хариу үзүүлж чадсангүй. Зүрх амнаас гарах гэж байгаа мэт хүчтэй цохилж амьсгал давчдан би яг л жижиг саван дотор түгжигдэн үлдсэн мэт санагдаж байлаа.

Би зугтмаар байнa . Хэн нэгэн туслаарай.

Толгой бага багаар маналзаж хичнээн би урдахаа харахгүй гараараа нуусан байсан ч би бүх зүйл дахин харанхуй болон хувирч байгааг мэдэрч байлаа.

Би ухаан алдаж байгаагаа мэдэж байв.

Хичнээн толгойгоо сэгсэрч ухаан санаагаа эргэн авчрахыг хүссэн ч нэг мөсөн унаад өгчихвөл энэ охид яваад өгөхийг мэдэн зүгээр л мэдээгээ алдаж барьцаа арайхийн хадгалах биеэ зөнд нь хаялаа.

Юра!

Хэн нэгний хоолой хэдэн бээрийн цаанаас дуудаж байгаа мэт сонсогдоход би түрүүхэн л анилдаж байсан нүдээ гэнэт нээн харвал би сургуулийн ангид газар сууж байлаа. Ойр хавиа тойруулан харвал миний ахлах ангиа өнгөрүүлсэн хуучин анги минь яг тэр хэвэндээ байж байх нь тэр.

Би газраас арайхийн босон өөрийн хувцсаа харахад би бас л ахлах сургуулийн дүрэмт хувцастайгаа байв.

Ширээгээр дүүрсэн өрөөнд хэн ч байхгүй гагцхүү цонхоор орж ирэх мандах нарны туяа л бүх ширээ болон шалан дээр тусахад би өөрийн хамгийн ард байдаг ширээн дээрээ аажуухан алхан очиж ширээгээрээ хуруунуудаа гүйлгэхэд өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодорч тэр аймшгийн өдрүүдийг яаж өнгөрөөдөг байснаа бодов. Гэхдээ бас маш их муухай дурсамжууд байлаа.

Чимээ аниргүй амар тайванг эвдлэн ард хаалга хананд савагдан онгойход би хэн нэгэн үнэхээр ороод ирлээ гэж үү хэмээн өөртөө ч итгэлгүй арагш харахад маш олон охид нэг охиныг голдоо чирсээр орж ирэх ба тэднийг танисан даруйдаа миний нүүрэн дэхь инээмсэглэл уусан алга болж айдас намайг нүүрлэн авлаа.

" Энд өвдөглө Юра. "

Үсээ дээш боосон охин ядарч сульдан үс нь ийш тийш яазгайж задгайрсан үстэй охиныг урагшаагаа түлхэхэд өнөөх охин үг хэлэлгүй тэртээх охидын өөдөөс өвдөглөн суулаа.

Би үйл явдлыг харахыг хүсэлгүй чихээ даран нүдээ анихыг хүсэвч гар минь газартайгаа урт гинжээр гинжлэгдсэн мэт огтхон ч хөдлөлгүй , бага зэрэг хөдлөгөхөд л тэр чигтээ хөндүүрлэн өвдөж толгойг минь хэн нэгэн яг тэр зүглүү харуулан гацааж байв.

" Одоо камерлуу хараад өөрийгөө л***и (яагаан . If u knowing wat i mean) . Бүх охидуудад дурлачихсан гэж чангаар хэл. "

Өрөвдөлтэй газар өвдөглөн суух охин юу ч хэлэлгүй гар нь салганан шал ширтэн суухад нэг нь түүнийг мангасдан

" Хэлээч! " хэмээн уурласан ч тэрээр юу ч дуугарсангүй.

" Муу л***и чинь өөрийгөө бататгахгүй гэнэ ээ?!? Сайхан ааштай байгаа дээр хэлээч! "

Төд удалгүй өнөөх охид урдаа суух охиныг мангасдаж газар унаган үсдэнгээ бичлэгээ авж өөрсдийг нь баярлуулж байгаа мэт таатай инээлдсэн хэвээр байлаа. Гунигт охин уучлал ирэн чимээгүй уйлж тэднийг болиулхыг хүссэн ч тэд зогсохгүй үргэлжлүүлсээр байв.

Уур хүрч би өвдсөн ч гэсэн гараа өргөн урд минь зодуулах өөрлүүгээ тэмүүлэн гүйн очих гэхэд хөлийг минь яг л шавар зуурсан мэт би тийшээ очиж чадахгүй байлаа.

" Юра! Наашаа хар! Юра. Надруу хар ! Би чамайг аварья! "Би хамаг чадлаараа өрөвдөлт ахлах сургуулийн Юралуу орилоход тэрээр надруу зөөлхөн толгойгоо эргүүлэн харахад бүх юм яг л гэрэл унтарч байгаа мэт дахин харанхуйлж би орноосоо орилон сэрлээ.

Амьсгал давчдаж бүх л хэсгээр хөлс цуван би дальдчих нүдээрээ ойр хавиа харвал би танихгүй газар байлаа.

Таазанд ганц том гэрэл асах ба ханаар зарим нэгэн гэрлүүд өрөөний голд ганц миний хэвтэх том ор болон өрөөнд дахин өөр хоёр хаалга байлаа. Хана нь улаан цэцэгтэй цагаан обойгоор дүүрч шал нь зүгээр л модон мэт бор өнгийх байв.

Үүнийг гэр гэхэд нэг л биш мэт санагдан ухаан санаа бүрэн орч ирэх үед л би өөрийгөө зочид буудалд байгаагаа мэдэж сандран орноосоо босоход өрөөн дэхь хоёр хаалганы нэг хаалга нь онгойгоод цаанаас нь Тэхёны толгой цухуйж гарч ирлээ.

Тэрээр гүйж ирсэн бололтой хүчтэй амьсгаадан амьсгаагаа даран өвдгөндөө гараа тавингаа надруу харав.

Би түүнрүү гайхсан харцаар харж хэлэх ч үг олдолгүй орон дотор сууж байтал Тэхён нааш алхан ирэнгээ

" Ашгүй Юра чи сэрчихэв үү? "

" Би энд юу хийж байгаа юм? "

Тэхён нөгөө л нэг хүнд амьсгаатайгаа ширээн дээр очин ус аягалан өөрөө уулгүй хатин нааш ирээд харамсан гэмшсэн төрхтэй

" Чи ухаан алдчихсан болохоор чиний гэрийг хаана гэдгийг мэдэлгүй ойрхон байсан зочид буудалд ороод ирсэн юм. Бие чинь одоо зүгээр биз дээ? "

Ухаан алдсаан?

Толгойд өнөөх түрүүний явдал орж ирэхэд би үүнийг нь зүүд байгаагүйд гайхаж яагаад ч юм гэнэт л үсээ гараараа барьж үзвэл үс минь бие биетэйгээ наалдаж эв хавгүй болсон байлаа.

" Би чамайг усанд оруулж болохгүй болохоор уучлаарай тэр хэвэнд чинь л оронд хэвтүүлчихсэн юм. Гэхдээ зарим юмнуудыг чинь арчсаан. "

Түүний ярианы өнгө арай чимээгүй болж эхлэхэд тэрээр толгой бага зэрэг гудайн надад аягатай усыг өглөө.

Би аягатай усыг үг хэлэлгүй аван уугаад орноос босон нойлын зүг явах гэтэл тэрээр гэнэт гараар минь барин зогсоов. Яг өмнө нь намайг яаж зогсоосон шигээ.

Тэхён доош харсан хэвээр байх ч намуухан хэрнээ өнөөх миний сонсохыг хамгийн их хүссэн бүдүүн хоолойгоороо

" Тэр охидуудын өмнөөс би үнэхээр уучлал гуйж байна. Тэд зүгээр л ...... зүгээр л. Ёооё намайг үнэхээр уучлаарай. Би арай жоохон эрт очсон байсан бол тэр охид чамд юу ч хийхгүй байсан юм. "

Түүний миний бугуйг минь барьж байсан гар дахин удаанаар доош гүйхэд биеэр яг л цахилгаан гүйж байгаа мэт санагдаж шар үс босч байлаа. Гэхдээ надад энэ мэдрэмж таалагдаж байна.

Тэрээр миний алгыг дээш харуулан дээгүүр нь урт хуруугаараа зөөлхөн гүйлгэхэд би тэр тайлбарлашгүй мэдрэмжийг тэвчилгүй гараа татан авч , цээжиндээ яг л түүнийг гаранд минь ямар нэгэн юм тарих гэж байсан мэт барьвал тэр гэнэт сандран надруу харж , анзаарсан мэт орноос босон шилэн хүзүүгээ гараараа илэнгээ

" У-уучлаарай. Би тэгэхгээгүй шүү. "

Тэрээр үүнийг хэлэн хажуугаар өнгөрөөд өрөөнд байх жижиг ширээний урд очин цаашаагаа харан зогсоход түүний чих нь улайсан харагдаж байв. Тэр ичиж байлаа.

Уур амьсгал эвгүй болж эхлэхэд би дахин хүнд болгохгүйн тулд хажуу талын жижиг ширээн дээр байх алчуурыг аван нойлруу гялс гүйлээ.

Хаалгаа түгжин хаагаад зүрхэн ташаа гараа байрлуулахад яг л хэдэн метр автаа гүйсэн мэт зүрх хүчтэй цохилж би арайхийн толинд өөрийн нүүрээ харвал Тэхёныг яаж миний нүүрлүү инээчихгүйхэн шиг харж байсанд гайхав.

Үс минь зууралдаж дээрээ гурил мэт цагаан болсон байх ба нүүр минь зүгээр л халтар болсон байлаа.

Гялс хувцсаа тайлан усанд орж алга дүүрэн шампуниар үсээ угааж бараг гучаад минутын дараа уснаас гарч ирэн , цантсан толыг гараараа арчаад хүн төрхөндөө орсон өөрийгөө харан хувцсаа өмсөх гэтэл би илүү ямар ч хувцасгүй байв.

Хувцас минь дээрээ бас л баахан өндөг гурил болж угаахаас нааш би одоо дахиад л өмсвөл бие минь дахин халтар болох мэт санагдав.

Одоо яахвээ хэмээн нойл дээр суун хувцасны гурил болж хатсан хэсгийг усаар норгон арилгахыг хичээж байтал хаалга хэн нэгэн зөөлхөн тогшилоо.

" Юра чиний хувцас чинь халтар болсон байлгүй. Надад илүү , авсан ч гэсэн шив шинэхэн хувцас байсан юмаа. Өмсвөл өмсөөрэй би хаалган дээр чинь тавьлаа. Би буудлын үүдэнд байж байя чи болчихоод гараад ирээрэй. " хэмээлээ.

Түүний хоолой хаалганы цаанаас ямар бүдүүн бөгөөд дурламаар сонсогдоход би хичнээн үүнд нь дуртай байсан ч хүчлэн өөрийн нүүрээ алгадан энэ бодлыг авч хаяв. Юра чи донтой биш.

Түүнийг ярьсаны дараа нилээн чимээгүй суусны эцэст босон нойлын хаалгыг онгойлговол тэрээр шалан дээр үннийхээ цаастайгаа байх цамц болон өмд байлаа. Хувцсыг аван харвал цамц зүрхэн хэсэгтээ жижигхээн Motherfather хэмээн цагаанаар бичиж харин өмд нь бариун урагдсан өмд байв.

Өмдийг өмсөх эсэхтээ эргэлзэн бодож эд нарыг нь өмсвөл би өөрийгөө ямар хип хоп стийлтэй харагдах бол хэмээн төсөөлж ичсэнээсээ болоод зөвхөн цамцыг өөрийн халтар болсон өмдтэйгээ өмсөхөөр шийдэв.

" Баяртай манайд дахин үйлчлүүлээрэй. "

Үүдний эмэгтэй надад эелдэгхэн хэлсэн ч түүний нүд миний том хар цамцруу харан инээж байлаа. Би толгойгоо зөөлхөн дохиод зочид буудлаас гарвал тэр яг үүдэнд амнаасаа уур гарган үлээн зогсож байснаа намайг анзааран надруу алхан ирэхэд би түүнд бас бөхийн ёслоод

" Хувцсанд чинь баярлалаа. Би дараа хими цэвэрлэгээнд өгөөд эргүүлээд шинэ л юмшигээр нь өгнө өө. "

Тэхён надруу харан дулаахан инээмсэглээд

" За явах уу " гэхэд би үг хэлэлгүй түүнийг даган алхав.

Гэрлүү алхах зам чимээгүй хэрнээ тааламжтай байсан ч би сониуч зангаасаа болж

" Чи тийм их фэн охидуудтай юу? "

Тэхён урагш зам ширтсэн хэвээр

" Мэдэхгүй ээ . Гайгүй л гэж боддог. Яасан? "

" Зүгээр л ...... Би ч бас маш их анти фэнүүдтэй болчих шиг боллоо. "

Би тоглосон төрхөөр чимээгүй хэлвэл Тэхёны инээмсэглэл тэр дороо арилан надруу чиглэн ширтэн

" Юра.. Тэд чамайг үнэхээр зовоогоод байвал надад зүгээр л хэлээрэй. Би тэднээс уучлалт гуй гэж хэлж болно. Тэглээч би ер нь маргааш хэлнэ. "

" Үгүй ээ хэрэггүй. Тэд нар юу гэж бодох юм бэ? Намайг л улам зовооно. Тиймээс зүгээр л өнөөдрийн явдлыг хоёулаа болоогүй юм шиг байя тэгэх үү? "

" Юра намайг үнэхээр уучлаарай. Би яаж ч гуйгаад тэдний хийх зүйл зогсохгүй ч зүгээр л уучлаарай. Энэ зүйл бүгд миний л буруу. Бас Жиний."

Би дахин түүнд хариулсангүй. Яагаад ч юм өнөөх охид ийм юм хийсэн ч дараагийн удаа бүр яах бол хэмээн бодоход өөрийн эрхгүй л айж байлаа. Гуйж байна тэд зүгээр л орхичихож болохгүй гэж үү?

Бид таван минут хэрнээ чимээгүй алхалсаар миний гэрийн өмнө ирэхэд Тэхён миний амьдардаг орон сууцыг том нүдлэн ширтээд амьсгал гарган зөөлхөн жуумалзан

" Энд амьдрах гоё байдаг байхдаа. "

" Чи хүсвэл орж кофе уух уу? "

Бурхан минь Юра чи чинь юу гээд тэнэгтээд байна аа?!? Наад асуулт чинь чиний амьралын хамгийн тэнэг асуулт байлаа. Чи хичнээн өөрийгөө түүнийг гэртээ оруулахыг хүсэхгүй байгаагаа мэдэж байгаа шүү дээ.

Тэхён надруу гайхан ширтсэн ч удалгүй буцан өнөөх дулаахан төрх илэрч

" Чи ядарч байгаа юм чинь ороод зүгээр унтдаа. Маргааш бидний аль алинийх нь хүнд өдөр биз дээ. А бас стилист болсонд чинь баяр хүргье. Хамт тэмдэглээгүйд уучлаарай. Дараагийн удаа заавал явна аа."

Би түүний өөдөөс зүгээр л инээмсэглэхэд тэрээр баяртай гээд харанхуй гудамжруу эргэн алхан явлаа.

Би толгойгоо доошлуулан түүний цамцных нь заханд яагаад гэдгээ мэдэхгүй ч зүгээр л амаа хүйтнээс сэргийлсэн мэт хаав.

Тэр бүгдийг сонсож байж.









◁◃◁◃◁◃◁◃◁◃

Аввв! Тэхёныг төсөөлөхлээр бүр үхэхнээ :"))

Манайхаан надад тусламж хрэгтэй бна хха та нар иймэрхүү book cover яаж хийгээд байгааг мэдэх хүн бну? Аймар хрэгтэй бна. Мддэг бол хэлээч ⊙ω⊙ *puppyeyesbutfailscauzi'muglyaf*

Продолжить чтение

Вам также понравится

8.1K 230 15
life has been great and all , Daniel even found the love of his life and got married. however , what will happen when Daniel's son made Jaehye's dau...
1.1M 36.3K 63
𝐒𝐓𝐀𝐑𝐆𝐈𝐑𝐋 ──── ❝i just wanna see you shine, 'cause i know you are a stargirl!❞ 𝐈𝐍 𝐖𝐇𝐈𝐂𝐇 jude bellingham finally manages to shoot...
17.5K 924 43
Hwang Hyunjin, the school prince seems to bump into her on every corner. She is everywhere, in his class, in the hallways, in his atelier. No matte...
169K 7.8K 15
✎ markhyuck ! ☏ - in which mark accidentally discovers donghyuck's secret. started ↠ 2019.28.10 ended ↠ 2020.01.03