fallacious | k:taehyung

By Kikuchi_Oyuka

96.4K 5.9K 263

Амьдрал бүхэлдээ л худал хуурмаг. Гол нь чи яг юу нь худал хуурмагийн ард нуугдах үнэн , болон яагаад анхнаас... More

БҮЛЭГ 1
БҮЛЭГ 2
БҮЛЭГ 3
БҮЛЭГ 4
БҮЛЭГ 5
БҮЛЭГ 7
БҮЛЭГ 8
БҮЛЭГ 9
БҮЛЭГ 10
БҮЛЭГ 11
БҮЛЭГ 12
БҮЛЭГ 13
БҮЛЭГ 14
БҮЛЭГ 15
БҮЛЭГ 16
БҮЛЭГ 17
БҮЛЭГ 18
БҮЛЭГ 19
БҮЛЭГ 20
БҮЛЭГ 21
БҮЛЭГ 22
БҮЛЭГ 23
БҮЛЭГ 24
БҮЛЭГ 25
БҮЛЭГ 26
БҮЛЭГ 27
БҮЛЭГ 28
БҮЛЭГ 29
БҮЛЭГ 30
БҮЛЭГ 31
БҮЛЭГ 32
БҮЛЭГ 33
БҮЛЭГ 34
БҮЛЭГ 35
БҮЛЭГ 36
БҮЛЭГ 37
БҮЛЭГ 38
БҮЛЭГ 39
БҮЛЭГ 40
БҮЛЭГ 41
БҮЛЭГ 42
БҮЛЭГ 43
БҮЛЭГ 44 /ТӨГСГӨЛ/
<тайлбар>
#RIPKIMJONGHYUN

БҮЛЭГ 6

2.8K 153 3
By Kikuchi_Oyuka

Санамж
Стилист байх сарыг нь хоёр биш гурван сар болгон өөрчлөв.

" Уучил хэрвээ чи намайг чиний араас хараагүй мэт гүйдэг охидын чинь дараалалд орно гэж бодож байвал чамайг хараал идэг. Би тэнд чинь харьяалагдахгүй. "

Тэхён гэнэт маш чангаар инээх үед нь би гараа цээжиндээ зөрүүлэн тэврэв.

" Тэгэхээр... Өнөөдөр ажилчид бүгд өдөр ирдэг биш билүү? Ө! Уучлаарай . Би чамайг цэвэрлэгч гэдгийг чинь мартчихаж. "

" Баярлалаа. Ядаж нэг хүн ч гэсэн миний юу хийдгийг анзаарчихаж. "

" Гэхдээ чи цэвэрлэгч болоход хэтэрхий хайран бишүү? "

Тэхён газраас усны сав аван ус уунгаа хэлэхэд би компьютерийн ширээний сандал дээр суугаад

" Тийм байгаасай л гэж хүсч байна . "

" Стилистийн ажил чинь хэр явж байна даа? "

Тэхён газар сууж хөлөө тэгшхэн болгон суугаад биеийнхээ чилээг гаргаж байгаа мэт бага зэрэг хөдлөн үргэлжлүүлэн асуухад би нүдээ эргэлдүүлэв.

" Би яагаад өчигдөрхөн намайг алах гэж байгаа мэт харсан хүнд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ярих ёстойгоо мэдэхгүй л юм. "

Тэхён чимээгүй хөхөрсөн ч шалан дээр дасгалаа хийсэн хэвээр байлаа.

" Зүгээр ээ удалгүй дасчихна. "

" Яагаад дасна гэж? "

Тэхён газраас босон буйдан дээр байх цүнхээ аваад

" Тайлбарлахад хэтэрхий ээдэрмээтэй асууда- "

Түүний яриаг таслан өрөөний хаалга онгойн Жин орж ирэхэд би түүнрүү харвал Жин бид хоёрлуу ээлжлэн гайхсан харцаар ширтэв.

" Та хоёр энд хоёулахнаа юу хийж байгаа юм? "

" Чамд ямар хамаа байна. "

Тэхён залхсан төрхтэй хэлэн цүнхээ аваад бэлтгэлийн өрөөнөөс гарах гэтэл Жин түүнийг замд нь зогсоогоод

" Яагаад чи өглөөнөөс эхлээд ийм н*вшийн харьцах ёстой гэж? "

Тэхёний харц надруу хэсэгхээн хугацаанд шилжин , эргэн Жинрүү хараад

" Би угаасаа л ийм байсан биш билүү. "

хэмээгээд өрөөнөөс гарч одоход бэлтгэлийн өрөөнд Жин бид хоёр хоцрон үлдэв.

Жин надруу эргэн харж хэд нааш алхлаад гэмшсэн төрхтэй

" Уучлаарай тэр чамд ямар н*вшийн муухай гээд юу хэлснийг мэдэхгүй ч түүнийг битгий тоо. Тэр угаасаа тийм ааштай шүү гэлээ. "

Би гайхан нэг хөмсгөө өргөн түүнрүү харав.

Тийм ааштай?

" Зүгээр л ...... " Жин хэсэг чимээгүй болон дагзаа алгаараа үрэнгээ өөр сэдэв хайж байгаа бололтой арай өөр өнгөөр

" Чи одоо ажлаа хийхэд хэтэрхий эрт биш үү? " хэмээв.

Би толгойгоо зөөлхөн дохисон ч нүүрэн дэхь гайхшралаа арилгалгүй

" За за . Би тэгвэл явья даа. "

Сандалнаас босон өрөөнөөс би гаран явав.

Үнэхээр би ямар нэгэн ойлгомжгүй хэрнээ амьдралын минь хоёр цагыг үрдэг кино үзээд байгаа билүү эсвэл энд байгаа хүмүүс бүгд тийм ойлгомжгүй ауратай юм уу?

Толгой хэд дахин их эргэснээс болж би боосон үсээ задгай тавьж нүүрээ алгаараа үрэнгээ будалтын өрөөлүү орон ширээн дээрээ суугаад утсаа гарган хэрхэн эрэгтэй хүмүүсийн нүдийг будаагүй мэт харагдуулан буддаг бичлэгүүд хайн үзэв.

Юмыг яаж мэдхэв.

Нэг өдөр би тэдний нэгнийх нь нүүрийг будах болоод тэр дороо хутгалуулан үхэхийг хүссэнгүй.

Хэдэн бичлэг үзсэний эцэст цүнхнээсээ будгуудаа гаргаж ирэн өөрийн нүдэндээ туршиж эхлэлээ.

Амжилттай нь гэвэл би будаж сурав.

Амжилтгүй нь гэвэл ердөө нэг нүдээ л .

Нэгэнт бэлтгэлийн өрөөг цэвэрлэж амжаагүй бас есөн цагт өглөөний цайг нь авчрах хүн байсангүйд арван цаг болох хүртэл нүүр будалтын өрөөндөө ганцаар таазруу ширтэн сууж хүлээв.

Цаг хэтэрхий удаан өнгөрч эхэлсэнд аяандаа амандаа чимээгүй дуу аялан эхлэхэд хүргэлээ.

Толгойд орж итсэн бүх дууг дуулж , үгийг нь мэдэхгүй үед зүгээр л худлаа амандаа гуншигнаж байв.

Сэрүүлэг дуугарч арван цаг болсоныг илтгэхэд би сурсан ёсоороо шалны модыг хувинтай авч бэлтгэлийн өрөөлүү алхалаа.

Хүмүүс арван хоёр цагт ирнэ гэснийг бодохоор өөрийн эрхгүй уур савсайж үзэсгэлэнт нойроо тасалсандаа харамсах шиг.

Би ахлах сургуульдаа намайг харах болгондоо муугаар хэлж дээрэлхэдэг хүнтэй байсныгаа гурван жилийн турш тэвчин арайхийн төгсөж ажилд орохдоо одоо бүр бүхэл баг хамт олноороо намайг гадуурхах гэж.

Та нар харж л бай. Гурван сарын дараа намайг менежэр болох үед хэн чинь ч надад үг хэлж чадахгүй дээ.

Толгойдоо хорон муухай бодол агуулан алхсаар бэлтгэлийн өрөөнд ирж онгойлговол өрөөнд бас л хэн ч байсангүй.

Газарт ганц хүний цүнх байх ба сандал дээр түрүүн Жиний өмсөж байсан цамц өлгөөтэй байхыг бодвол тэр одоо хүртэл энд бэлдэж байгаа бололтой.

Шалны модыг усанд дүрж дараа нь өнцгөөс нь авхуулан шалыг угааж эхлэхдээ амандаа түрүүн л аялаж байсан дуугаа дахин бага сага дуулсаар өрөөг дөчин минутын дотор угаан дууссан байв.

Хараал идэг. Би мэргэжлээ цэвэрлэгчээр сонгочихдог байж.

Ажлаа дуусган буцан өрөөлүүгээ буувал хүмүүс цугларч эхэлж байлаа.

Нэг хоёр хүмүүс ийш тийшээ алхан хажуугаар өнгөрөхөд би бүгдэнд нь хамаагүй бөхийн ёслож байв.

Өрөөнд ороход өнөөх хурц хараатай миний одоо ч хүртэл нэрийг нь мэддэггүй эмэгтэй өөр хоёр стилисттэй хамт сууж байхаар нь би бүгдэнд нь бас л ёслож ширээн дээрээ очин суулаа.

" Юра! "

Би арагш харвал өнөөх хурц хараат эмэгтэй надруу харсан байв.

" За? "

" Чи БиТиЭсийнхэнтэй уулзсан уу? "

" Уулзсан. "

" Тэгээд Бан захирал чамд ямар нэгэн юм хэлсэн үү? "

" Яг ямар? "

Би хөмсгөө бага зэрэг зангидан асуувал өнөөх эмэгтэйн урд сууж байсан цагаан эмэгтэй

" Тэдний нууцыг хэнд ч хэлж болохгүй гэж. "

Толгойгоо зөөлхөн дохиод

" Тийм ээ. "

Хурц хараат эмэгтэй сандлаасаа босон надруу ойртож ирснээ

" Хэрвээ чи хэн нэгэнд хэлчихсэн мөртлөө бидэнд хэлээгүй байх юм бол чи үхсэн гэж мэдээрэй. "

" Өө уучлаарай . Үхэл гэдэг үг одоохондоо хэрэглэхэд арай эрт биш гэж үү. Харин ч хэлэх ёстой юмаа хэлдэггүй хүн нь чи өөрөө л байх. "

Би сандлаасаа өндийн босч харц зэрэгцүүлэн эргүүлэн муухай харав.

" Тиймээс чиний талын ухаанаар бодвол хэлэх ёстой юмаа чи хэлээгүй учир би өөрийг чинь алах ёстой юу? "

" Ч-чи юу гэ-гэнэ ээ?!? Яаж өөрөөсөө ахмад хүнтэй ингэж харьцаж байна аа! "

Өнөөх эмэгтэй ээрч үг хэл нь ойлгогдохоо болин арагшаагаа нэг алхам авахад би нэг алхам урагшлахд

" Та нар надтай яаж харьцана би яг тэгж харьцана за юу хэмээн хэллээ. "

" Алив ээ охидоо больцгоо. Ингэлээ гээд нэг ажлын газарт та хоёр байгаа шүү дээ. "

Бидний голоор нэгэн охин нь ирэн зогсооход би өнөөх хурц хараатлуу ёожлон инээн эргэн сандландаа суулаа.

Ядаргаатай юмнууд.

***

" Сайн байна уу Бан захирлаа. "

Өрөөн дахь бүх хүн захирлыг нүүр будалтын өрөөнд орж ирсэн даруйд хэлвэл би бас даган ёслов.

" Ажил хэр явж байна даа? "

" Гайхалтай. Бүх зүйл хэвийн байгаа. Гэхдээ нэг л зүйлээс бусад нь. "

Хурц хараат эмэгтэй үүнийг хэлснийхээ дараа нүднийхээ булангаар нь надруу хялам хийсэн ч би маш тод харлаа.

Болдогсон бол тэр нүдийг нь сохолчих юмсан.

" Май би та хэдэд БиТиЭсийн аравдугаар сарын хийх жагсаалтыг өглөө. Үүнийгээ сайн хянаж ажлаарай. Нэг ч стилист БиТиЭсийг зураг авалт эсвэл тайзан дээр гарах үед ирэхгүй байж болохгүй шүү. Бүгд байх ёстой. Ойлгосон уу? "

" Тийм ээ. "

Өрөөнд байх бүх стилистүүд нэгэн зэрэг хэлэхэд би тэдэнтэй зэрэг хэлэхээ мартан хэрэггүй л бантсанаасаа болж толгойгоо зөөлхөн дохив.

Бан захирал сандлаасаа огтхон ч хөдлөөгүй надруу харан инээмсэглэхэд би түүний ухаан дотор бараг юу байгааг нь уншиж байлаа.

Тэднийг нэгтгэ.

Худлаа ч гэсэн өөдөөс нь бүдэгхэн инээмсэглэхэд Бан захирал өрөөнөөс гарч одон өнөөх хурц хараат эмэгтэй бүх стилистүүдэд цаасыг тараасан ч намайг авах гэж гараа өргөснийг харсаар байж тоолгүй яван хамгийн сүүлд нь ширээнд минь хүчтэй тавилаа.

Цаасыг харвал хэт их бичигнээс болон нүд эрээлжлэн нэг уншсан мөрөө дахин уншиж балартсаар хэдэн минутыг цаасруу харан өнгөрөөв.


-Албан ёсны шүү. Би зохиогоогүй.-

Бурхан минь. Тэд ер нь амардаг юм уу?

"Тэгэхээр хэн ч хоцорч болохгүй. Манай баг маш гол баг шүү. " хэмээн өнөөх эмэгтэй бусаддаа хэлэн орилоход бүгд л янз янзыэ хариулт хэлцгээж өмнө нь хийж байсан ажилдаа орцгоов.

Зарим нь хувцас янзлаж , зарим нь бие биенийхээ нүүрэн дээр туршилт хийн будацгааж , зарим хэд нь будгаа аван өрөөнөөс гарцгааж байлаа.

Тэднийг яг юу хийдгийг төсөөлж ч чадахгүй байгаа би өрөвдөлтэйгээр бугуйн цагаа харж ширээнээсээ босоод ганц анд болсон шалны модыг хувинтайгаа авч гарав.

Би ер нь яагаад одоо хүртэл нүүр будалтын өрөөнд байгаагаа огтхон ч ойлгохгүй байлаа.

Би зүгээр л шал угаадаг.

Нүүрний будалттай ямар ч холбоогүй.

                        ▲△▲
                        K.W.S

😇😇😇

Gosh i need a ton of holy water.



Bonus 😜😁(/ω\)

(why Kookie why?!?)

Continue Reading

You'll Also Like

8.1K 522 50
Ахлах сургуульд эхэлсэн ч хаа хүрэх нь мэдэгдэхгүй адармаатай хайрын түүх. Casts: Kim Taehyung Park Chaeryoung
229K 6.7K 77
Daphne Bridgerton might have been the 1813 debutant diamond, but she wasn't the only miss to stand out that season. Behind her was a close second, he...
13K 311 16
Hinata Shoyo, a fun, lovable, bubbly, sunshine boy. Innocent as can be, has every boy and girl fawning over him. Does he know? Not necessarily. He fo...
1.3M 56.5K 103
Maddison Sloan starts her residency at Seattle Grace Hospital and runs into old faces and new friends. "Ugh, men are idiots." OC x OC